Утахаасаа өмнө огт идэж болохгүй 8 хүнс
2018 оны 10 сарын 18

Хүн бүр яг унтах цагаар гэнэт өлсөж ямар нэгэн зүйл идмээр санагддаг. Тэгвэл тэр үед юу идэж болох мөн юуг идэж болохгүй вэ? Ходоодоо хуурах төдий хөнгөн зууш юм уу, эсвэл нэг аяга сүү уух нь хамгийн тохиромжтой юм.  Мөн таны унтахаас өмнө аль болох зайлсхийх хэд хэдэн хүнс байна. Тэдгээрийг тогтоогоод аваарай


1. Пицца болон паста


Унтахаас өмнө та пицца болон пастагаас аль болох зайлсхийгээрэй. Яагаад гэвэл эдгээр нь маш хүнд болон калори ихтэй хүнс юм. Иймэрхүү хоол идвэл таны ходоод шөнөжин ажилна гэсэн үг. Хэрвээ та биеэ амрааж тайван унтаж амрая гэвэл эдгээрийг унтахаас өмнө битгий идээрэй.

2. Кофе


Кофе нь хүний биед маш удаан хугацаагаар үйлчилдэг сэргээгч бодис бөгөөд унтахынхаа өмнө кофе уух нь шөнийн турш тайван унтаж амрахад саад болдог. Хэрвээ унтахын өмнө кофе уувал та шөнө унтаж чадахгүй харин оронд нь галын өрөөгөө цэвэрлэх, шалаа угаах, бүр гурвын гурван бялуу хийж магадгүй. Тиймээс сайхан эспрессогоор өөрийгөө дайлмаар байвал өглөө эрт хийгээрэй.

3. Зайрмаг


Зайрмагт таргалуулах маш их хэмжээний сахар агуулагдаг учраас энэ нь биеийн жинд маш их нөлөөлдөг. Хэрвээ та жин нэмэхгүй байя гэвэл орой унтахаас өмнө битгий зайрмаг идээрэй.

4. Бяслаг


Бяслаг бол оройн цагаар идэхэд хамгийн тохиромжгүй хүнс юм. Ялангуяа та унтахдаа идвэл таны цээжийг хорсгоно. Унтахынхаа өмнө бяслаг идэх нь гэдэсний үйл ажилгаанд хүндээр нөлөөлдөг, тийм болохоор хэзээ нь идэхээ сайтар тунгаан бодож байж идвэл өдрийн туршид дуртай бяслагныхаа сайхан амтыг та мэдэрч чадна. 

5. Жигнэмэг болон торт


Жигнэмэг болон торт унтахдаа идвэл энэ нь яг зайрмагтаа адилхан. Орой бол таны биеийн бүх эд эрхтэн амардаг. Хэрвээ та үнэхээр чихэрлэг зүйлс идмээр байгаа бол аль болох жимс идээрэй. Ялангуяа орой унтахдаа хар шоколад битгий идээрэй. Яагаад гэвэл шоколаданд сэргээгч бодис агуулагдаг. Тиймээс түр үүрийн гэгээ ортол хүлээж байгаад дуртай шоколадаа идээрэй.

6. Түргэн хоол


Хэрвээ та унтах үеэр үхрийн мах, бүргер, бакон идмээр болдог уу? Тэгвэл та аль зайлс хийгээрэй. Хэрвээ та оройн цагаар түргэн хоол идвэл энэ нь баталгаатай таныг шөнө унтуулахгүй. Аль идэх юм бодохгүй зүгээр л нэг аяга сүү эсвэл ус ууж унтаарай.

7. Архи


Хэрвээ та нойр муутай бол шөнө унтаж байхдаа ямар ч шалгаангүйгээр хэд хэд сэрээд байвал унтахаас өмнө нэг хундага дарс уугаарай. Архи болон оргилуун дарс битгий уугаарай тэгвэл таны арьс ядрангуй харагдах болно. Мөн таны хурхирах магадлал маш өндөр байна. 

8. Хийжүүлсэн ундаа


Ундаа болон эрч хүчийн ундаа (red bull, monster) унтаж амрах гэж байгаа бол мөн л аль болох зайлсхий. Сахарын хэмжээ их байдаг. Мөн кола эрч хүчний ундаанд их хэмжээний кофейн агуулагдаг учраас таны сайн найз чинь нойр болох учраас хийжүүлсэн уснаас татгалз. Хэрвээ ам чинь цангаж байгаа бол ус уу.

Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл