Хүзүүний арьс хөгшрөлтийг илтгэдэг
2018 оны 10 сарын 17
Хүзүүний арьс маш нимгэн тул эрт үрчлээтдэг. Эмэгтэй хүний насыг хүзүүгээр шинждэг гэдэг. Гэтэл эмэгтэйчүүд маань тэр бүр хүзүүний арьсаа хайрладаггүй. Өдөр тутмын зуршлууд болох толгойгоо хүчтэй эргүүлэх, ажлын цагаар байнга бөхийж ажиллах, эсвэл доош харж явах гэх мэт үйлдлүүд нь хүзүүний үрчлээ үүсэхэд нөлөөлдөг ба өндөр дэртэй унтах, хэвтээгээрээ ном унших нь мөн сөрөг нөлөөтэй байдаг. Иймээс эдгээр муу зуршлаас татгалзах хэрэгтэй. Ингээд танд хүзүүний арьс чангалах дасгалыг танилцуулъя

Мөн та бүхэндээ хүзүүний арьсаа чангалах, үрчлээг багасгах дасгалуудыг хүргэе. Өдрийн туршид дараах дасгал бүрийг 3-5 удаа үе үе хийгээд үзээрэй.

1. Толгойгоо хойш нь гэдийлгэн, доод уруулаараа дээд уруулаа аль болох ихээр бүрхэж 5 хүртэл тоол. Дараа нь толгойгоо огцом урагш болгохдоо доод эрүүгээ суллан, уруулаа хэвийн байдалд оруулна.

2. Толгой эгц байрлалд хүзүү дээш татагдана. Баруун гарын долоовор болон дунд хуруугаа хагас нугалаад эрүүгээ тулж,амаа том ангайлган, хэлээ хүчтэй гаргаад 6-7 тоолсны дараа булчингаа суллан, амаа хааж, толгойгоо буулгана.

3. Уг дасгалыг зогсоогоороо хийнэ. Баруун гарын алгаа зүүн гар дээр тавиад эрүүнийхээ доор байрлуулж, толгойгоо гэдийлгэх маягаар дээш нь өргөнө. Эрүүний булчингаа чангалж, толгойны хөдөлгөөнийг зогсоож 6-7 тоолоод аажмаар 10-12 хүртэл тоолж булчингаа суллан толгойгоо буулгана.

4.Энэхүү дасгалыг “Анааш” гэдэг бөгөөд ажлын цагаар ч хийж болох маш чухал дасгал юм. Зогсож хийвэл илүү үр дүнтэй. Цээжээ эгцлээд хоёр гараа мөрөн дээрээ тавьж хүзүүгээ аль болох дээш нь болгоод амьсгалаа гаргахдаа биеэ суллана.

Эмэгтэйчүүдээ, сайхан хүзүү бол гоо сайхан байхын бас нэгэн илэрхийлэл. Дээрх дасгалуудыг өдөр бүр хийж заншаарай.

 

 

 

 

Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл