Дэлхийн мисс-2018 тэмцээнд оролцох гэж байгаа Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүллээ
2018 оны 10 сарын 16
Авьяас билэг, гоо үзэсгэлэн, эрдэм оюунаараа бүсгүйчүүдээс манлайлсан Э.Энхриймаа Санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын нягтлан бодогч мэргэжлээр удахгүй төгсөнө. Орос 14-р дунд сургуулийг дүүргэж, улмаар орос, англи хэлийг бүрэн төгс эзэмшсэн. Монголын сайхан бүсгүй тэмцээнд түрүүлсэн шагналын 20 сая төгрөгөөр өнчирч хоцорсон 4 ам бүлтэй хүүхдүүдэд хашаа байшин худалж авч бэлэглэн орон гэртэй болгожээ.

Дэлхийн мисс-2018 оролцогч Э.Энхриймаагийн товч танилцуулга



Бага наснаасаа эхлэн уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, 2013 онд Берлин хотод зохион байгуулагдсан Ломоносовын нэрэмжит бүх оросын математикийн олимпиадад алт, 2014 онд Орос сургуулиудын математикийн  олимпиадад 1-р байр эзэлж амжилт үзүүлжээ. Бадмингтон спортын улсын 2-р зэрэг, 2018 онд МЗХ-ны “Шилдэг залуу”-аар шалгарсан. Мөн оюуны өмчийн газарт шинэ, шилдэг бүтээлээ баталгаажуулахаар ажиллаж байна. 


Дэлхийн мисс-2018 тэмцээнд оролцогч Э.Энхриймаагийн хүмүүнлэгийн хийсэн бусад ажлууд



Бага наснаасаа эрдэм, оюуны ухааныг дээдлэн, өөрийгөө  дайчлан хөдөлмөрлж, хөгжүүлж ирсэн Э.Энхриймаа  Монголын сайхан бүсгүй тэмцээнд шалгарсныхаа дараа нийгмийн сайн сайхны төлөө үйлст хүчин зүтгэх хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэгийн ажилд идэвх санаачлагатай манлайлан оролцож эхэллээ.  Бага наснаасаа аав ээжийнхээ хамтаар буяны сайн үйлийг хийж ирсэн мисс Энхриймаагийн гэр бүл сүүлийн 3 жилд 50 сая төгрөгний хандив тусламжийг хүүхэд багачуудад өгчээ. 



Дэлхийн мисс -2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа “Сайн ээж сайхан дэлхий” уриаг дэлхийн  гоо үзэсгэлэнгийн талбарт монгол ээж, эмэгтэйчүүдээ төлөөлж оролцохдоо хэлэхийг хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ээжүүд хүүхдүүдээ зөв сайхан төлөвшил, хүмүүжлийг олгосноор дэлхийн олон асуудал, бэрхшээлийг цаад утгаараа шийднэ гэсэн санааг уриалж байна. Иймээс монгол ээжүүдийн  хүүхдээ хүмүүжүүлэх, шилдэг зөвлөгөөнөөс бүтсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номыг санаачлан бүтээж, хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараасан юм.


 “Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүллээ

Дэлхийн мисс-2018 д оролцох Э.Энхриймаа монгол улсад тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ (END TB)”  төслийг санаачлан эхлүүллээ. МОНГОЛ УЛС НЬ СҮРЬЕЭГИЙН ДАРАМТААР НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ӨВЧЛӨЛ ӨНДӨРТЭЙ ОРНЫ ТООНД ОРЖ БАЙНА.  Жил бүр 4000 хүн сүрьеэгээр өвчилдөг. 200 орчим хүн сүрьеэгээр нас бардаг. Өвчлөлийн 65 хувийг  ид хийж бүтээх 15-44 насны залуус эзэлж, өвчтнүүдийн тал хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байгаа юм байна. Иймээс дараах хэд хэдэн ажлыг өрнүүлж байна:

1. Дунд сургуулийн сурагчдын дунд “СҮРЬЕЭГҮЙ ГЭР БҮЛ” сэдэвт зураг зуруулж, олон нийтийн газарт үзэсгэлэн гаргана.

2. Олон нийтийн дунд “100 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн дурын сан байгуулж, явуулын болон дансаар хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

3. Сүрьеэгээр эмчлүүлж байгаа өвчтөнд зориулж 8 сая төгрөгийн нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Орхон аймаг дахь  бүсийн оношлогооны төвд хүлээлгэн өглөө.  Сүрьеэгийн эм тариа нь маш хүчтэй учир өвчтөн дүлийрэх, үе мөчинд нь өөрчлөлт орох, элэг нь өвчлөх зэрэг маш их хүндрэлтэй байдаг байна. Тиймээс энэ хүмүүст нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэл зайлшгүй хэрэглэх шаардлагатай боловч санхүүгийнхүндрэл бэрхшээлийн улмаас өвчтөнүүд тэр бүр хэрэглэж чаддаггүй ажээ.

4. Сүрьеэ өвчний улмаас гэр бүлээрээ зовж байгаа нэгэн өрх айлд гэрийн дулаалга, өвлийн хувцас, нүүрс түлээ, хоол хүнс гээд 2,2 сая төгрөгний тусламж үзүүлсэн. Гэрийн эзэн нь хорвоог орхиж, ээжийнх нь өвчин нь хүндэрч эмнэлэгт 1 жил гаруй хугацаанд эмчлэгдэж байгаа. Том хүү нь сүрьеэ өвчин тусаад эдгэрсэн боловч эхнэр хүүхэд нь орхиж салсан, мөн хүнд өвчний улмаас ажил хийх чадваргүй болжээ. Өвчтэй дүүтэйгээ орлого, мөнгө, хоол тэжээл байхгүй энэ айлын нөхцөл байдал сүрьеэ өвчтэй олон гэр бүлтэй адилхан байна. 

5. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ”  төсөлд засгийн газар болон шийдвэр гаргаж бодлого тодорхойлогч хүмүүсийг идэвхжүүлж, албан ёсоор засаг захиргааны нэгжийг оролцуулахаар албан бичгийг хүргүүлээд байна.

6. Олон нийтэд зориулсан Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн видео шторкийг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран цацаж байршуулж байна.

7. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” төслийн сайн дурын аяныг УБ хотын хэмжээнд саначлан зохион байгуулах зорилгоор нийслэлийн бүх дүүрэгт албан бичиг хүргүүлсэн бөгөөд 2018 оны 10-р сарын 15-ны өдөр Баянгол  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх залуучуудын зөвлөх хорооны салбар зөвлөлийн гишүүдийнхээ оролцоо хамтын ажиллагааг хангаж, оролцохоор болж уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтанд БГД-ийн иргэний танхимын хэлтсийн дарга М.Лхагвасүрэн, зохион байгуулалт үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван нар үг хэлж хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. Цаашид “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” сайн дурын төслийн аяныг нийслэлийн бүх дүүргүүдээр үргэлжлүүлнэ. 



Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл