Өглөөний цайг заавал уух 9 шалтгаан
2018 оны 10 сарын 14
Өглөөний цайг өөртөө, өдрийн ундаа найздаа, оройн хоолоо дайсандаа гэдэг үг байдаг. Тиймээс өглөө бүр өөртөө цаг гарган хичээлдээ, ажилдаа гарахдаа цайгаа заавал ууж хэвшиж гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Тэгвэл бид яагаад өглөөний цайг заавал уух ёстой вэ?


1.Шөнө 8-9 цагийн турш

Шөнө 8-9 цагийн турш бидний ходоод өлссөн байдаг болохоор өглөө нэг ёсны шим тэжээлээр "сэрээх” хэрэгтэй. Бид унтаж байсан ч бидний ходоод шөнөжин ажиллаад өглөө хоол нэхэх болно.

2.Өглөө хоол идэх нь өдрийн турш зөв хооллолтын суурь болж өгдөг.


Өглөөний цайгаа ууснаар өдрийн хоол болох үеэр өлссөн чоно шиг нэгэн зэрэг их хоол идэхгүй байх.

3.Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн:

Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн анхааралгүй байж ажлын үр дүн нь буурна. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан баримт шүү.


4.Өглөөний цай ууснаар сайхан бие галбиртай болох болно.

Өглөөний цайгаа ууж сурсан хүмүүс илүүдэл жин болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангүй бага байдаг.


5.Өглөө сүү уух нь хамгийн тохиромжтой цаг.

Мэдээж хэрэг ажил, сургууль дээр өдрийн цагаар сүү уух нь ховор л байх. Сүү өөрөө кальциар баялаг болохоор ясны сийрэгжилтээс хамгаалдаг.

6.Өглөө олон төрлийн хүнс хэрэглэж болно.


Хэрвээ өдөр нь ажил, сургуулийн цайны газрын хоолоор хооллодог бол орой нь хэдээс хаана юу идэх нь тодорхой биш байдаг. Харин өглөө бид өөрсдийн амьдралын хэв маяг болон хэр эрт сэрснээсээ шалтгаалан дуртай хүнсээ хэрэглэж болно.





7.Жимс идэх хамгийн тохиромжтой цаг.


Яагаад гэвэл жимс бидний бие организмыг глюкозын доозоор хангаж оюун ухаан сэргэлэн цовоо байна. Бас л шинжлэх ухааны баримт болохоор маргах аргагүй.

8.Хоолоо сойж байгаа хүмүүст хамгийн сайн жор нь.

Өдөр их иддэг бол өглөөний цай ууснаар өдөр идэх хоолны хэмжээгээ багасгаж хажуугаар нь жимс, сүү, тараг хэрэглэж өдрийн турш сэргэлэн, эрч хүчээр дүүрэн байгаарай.


9.Өглөө ямар хоол идэхээ та л шийд.
Тухайн өдрийн сэтгэл санааны байдал, цаг хугацаанаас хамаараад та өөрөө ямар хүнс хэрэглэхээ шийдсэнээр өдрийг хүссэнээрээ эхлүүлж болно.


Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл