Ханиад хүрэхэд хэрэглэж болох ба болохгүй хүнс
2018 оны 10 сарын 12
Ханиадны үед антибиотик хэрэглэх нь ямар ч үр дүнгүй юм. 2009 онд хийгдсэн судалгаагаар вирусын эсрэг эм ч ханиаданд нөлөөлөхгүй байжээ. Тиймээс удаан хугацаанд эмчлээгүй ханиад нь илүү хүнд өвчний эхлэл болж, цаашлаад хатгаа болох аюултай тул хурдан эмчлэх шаардлагатай. Хэрхэн эмчлэх вэ? Хариулт нь маш энгийн юм. Та зөв хооллолтын ачаар аниаднаас салж чадна. Ингээд ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн ханиадыг эдгээдэг болон огт нэмэргүй байдаг вэ?


1. Хоол ба Эрүүл эмчилгээ болох хоол


Химийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь маш олон консервант, будагч бодис, транс тос, давс, элсэн чихэр агуулсан байдаг учир  илүүдэл жин үүсгэхээс гадна эрүүл мэндэд ноцтой хор хөнөөлийг учруулдаг. Үүнд: чипс, хиам, төрөл бүрийн сүмс, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт багтана. Та эдгээр бүтээгдэхүүнийг ханиад хүрсэн үедээ огт хэрэглэхгүй байхыг зөвлөе. Түүний оронд гэртээ хоол хийж идээрэй.


2. Сармис ханиад эдгээхгүй ба үхрийн нүд ханиад эдгээнэ


Ханиадны эмчилгээний сармис ямарч үр дүнгүй нь батлагдсан байна. Сармис нь ханиаднаас урьдчилан сэргийлж болох ч түүнийг эдгээх үр дүнгүй юм. 

Нөгөө талаар  (байгалийн антиоксидант) нь үрэвслийн эсрэг эсрэг, вирусын эсрэг шинж чанартай байдаг. Энэ бодис нь брокколи, цайрын байцаа, улаан сонгино, улаан алим, цангис, нэрс, нэрс, ногоон цай зэрэг ордог.  Нэрс нь зөвхөн ARVI-ийн эсрэг тэмцэхэд тусалдаг төдийгүй вирусийн халдварыг арилгадаг байна. 

3. Хэрэглэж болох амтлагч, болохгүй атлагч


Таны хоолой өвдсөн үед  самар, карри, хар чинжүү болон бусад амтлагчийг хэрэглэж болохгүй юм.  Харин цагаан гааг хэрэглэж болох бөгөөд цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. 20-40 грамм цагаан гаан дээр халуун ус хийгээд дээрээс нь зөгийн бал эсвэл нимбэг хийж холин амтат цай болгон хэрэглээрэй. 

Мөн харшилтай хүн ханиад хүрсэн үед улаан чинжүүг хээрэглэх нь  хамрын битүүрлийг маш сайн эмчилдэг.  Хэрэв танд улаан чинжүүний харшил байхгүй бол бага хэмжээний улаан чинжүүг хоолондоо хэрэглээрэй.


4.  Болох ба болохгүй


Жүржийн шүүс, жүрж хэрэглэх нь ханиад тусахаас урьдчилан сэргийлж чадах ч туссаны дараа үр дүнгүй юм. Үүнээс гадна жүрж нь хавдрын эсрэг, зүрх судасны өвчний эсрэг үйлчилгээтэй учир жүржнээс татгалзах хэрэггүй.

Хоолой өвдсөн үед бэрсүүт жимсийг хэрэглэхийг хориглож байгаа бөгөөд үүний оронд амтат гуа, киви, гадил, тоор зэрэг жимсийг идэх нь үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Ялангуяа шар киви маш сайн гэнэ.  Шар кивиг хэрэглэх нь өвчний хүндрэлийг багасгаж, амархан эдгэхэд тустай гэдгийг эрдэмтэд батлажээ.


5. Хор болох, эм болох


Махыг их хэмжээгээр хэрэглэх нь үрэвслийг нэмэгдүүлж,  дархлалын системийг бууруулна. 

Ханиад хүрсэн үед бүлээн тахианы махан шөл уухад эрүүл мэндэд нэн тустай. Энэ нь зөөлөн үрэвслийн эсрэг үйлчилгээг үзүүлж, өвчний шинж тэмдгийг арилгахад нөлөөлнө.


6. Хэрэглэж болохгүй, хэрэглэж болно


Хэрвээ та ханиад хүрсэн бол шарсан хуурсан хоолноос татгалзаарай. Шарсан хоол нь илчлэг ихтэй төдийгүй маш удаан боловсордог. Үүнээс гадна таны дархлалын системд муугаар нөлөөлөх болно.

7. Согтууруулах ундаа хэрэглээгүй бол 5 хоноод эдгэрнэ, согтууруулах ундаа хэрэглэсэн бол 10 хоноод эдгэрнэ


Ханиад хүрсэн үед согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх нь дархлалын системийг муутгаж, өвчлөлийг эдгэх хугацааг удаашруулдаг.  Согтууруулах ундааг тогтмол хэрэглэдэг хүмүүс аливаа өвчинд  өртөмтгий байдаг.


8. Ямар ч үр нөлөөгүй


Хүн орхоодой болон бусад төрлийн ургамлууд нь ханиаданд тусгүй юм. Хамгийн сайн үр дүнтэй эмчилгээ бол зөгийн бал юм. Орой унтахын өмнө зөгийн балыг заавал ууж хэвшүүлээрэй.


Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл