Хүүхэд шиг бат нойрсоход туслах 4 арга
2018 оны 10 сарын 9
Хүн хоногт 6-8 цаг унтаж байх шаардлагатай. Хэрэв таны нойр дутуу бол ажлын эрч хүч алдагдах, амархан ядарч сульдах, өдрийг үр бүтээлгүй өнгөрөх талтай. Гэхдээ нойр маш их хүрсэн ч унтаж чадахгүй байх асуудал олон хүнд тохиолддог. Тэр нь жолоо их барих,  компьютерын урд удаан суух, бие сэтгэлээ стрэсстэй байлгах зэрэг шалтгаанаас болдог. Хэрэв та унтах гэж оролдоод чадахгүй байвал эдгээр 4 аргыг туршаад үзээрэй 

1. Нурууны булчин амраах дасгал



Биеийн бүх булчингуудаа суллах нь таны нурууг амрааж өгдөг. Энэ дасгал нь хоёр үе шаттай.

1-р алхам:

  • Нуруун дээрээ хэвтэж, бүсэлхий, хүзүүний доор жижигхэн алчуурыг тавь.
  • Хөлөө хөдөлгөхийн тулд доор нь дэр ив.  
  • Толгойг 2 тийш нь зөөлхөн сэгсэрч, хөлийг 2 тийш нь хөдөлгө
  • Энэ дасгалыг 1 минутын турш хийх хэрэгтэй.

Алхам # 2:

  • Доошоо харан хэвтэнэТолгой доороо дэрээ эвж болно  
  • Гараа биеийнхээ дагуу сул тавина. Бүх биеэ суллаад тайван байгаарай.  
  • Энэ байрлалаараа 1 минут орчим   хэвтэнэ
2. Хана руу хөлөө өргөх



Унтхынхаа өмнө ийм байрлалаар хэвтэх нь цээжин дэхь хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг. 

Хийх арга: 

  • Хөлөө хана өөд өргөн зурагт харуулсанчлан  дээшээ харж хэвтэнэ 
  • Өгзөг доороо дэр ивэх нь илүү тухтай байх болно 
  • Гараа унжуулан сул тавь 
  • Тайван, жигд амьсгал
  • 1-2 минут хэвтээд хөлөө буулгана 

3. Биеэ сулла.


Яг орондоо ороод унтхын өмнө дасгалаа хийвэл бат бөх унтах болно
  • Дээшээ харан хэвтэж, биеэ суллан гараа унжуулж, хөлдөө мөрний хэмжээ зай авна. Хөл доороо дэр ивж болно 
  • Хөлийн хурууны үзүүрээс толгой хүртэл бүх биеэ суллана. 20 удаа гүнзгий амьсгаа аван аажуухан гаргаарай. 
  • Юм бодохгүйгээр тархиа амраа, биеэ сулла 
  • Дасгалыг зөв хийсэн бол та нэг мэдэхэд унтсан байх болно.

4.Сэтгэл санаагаа тайван байлгах


Энэ байрлал нь сэтгэл санааг дээрдүүлж, нурууг амрааж, стрессээс чөлөөлдөг. Өглөө сэрээд хийвэл илүү үр дүнтэй байдаг. 

Хийх арга: 

  • Нуруугаа амраан дээшээ харж хэвтэнэ
  • Өвдгөө нугална 
  • Хоёр гараагаа өвдгөө барин гэдэсрүүгээ наан тэврэнэ
  • Жигд гүнзгий амьсгална 

Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн алдартай, сайхан хосуудын нэг дуучин Жастин Тембэрлек болон түүний эхнэр ж  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл