Эрнест Хэмингуэйн сүүлчийн хайр гүнгийн авхай Адриана Иванчич
2018 оны 10 сарын 8
Венецийн нэгэн намар Эрнест Хэмингуэй аялж явахдаа  үзэсгэлэн гоо төгс,  залуухан бүсгүйд сэтгэл алдарчээ. Тэр эмэгтэй бол Италийн гүнгийн авхай Адриана Иванчич байв. Тэрээр дөнгөж 18 -хан настай, харин алдарт зохиолч 50 нас хүрээд байсан гэдэг. Тэд хайр сэтгэлийн холбоотой болоод 7 жилийг өнгөрөөжээ. Хожмоо тэдний нууц хайрын захиа , гэрэл зургууд олдсон байдаг. 


Тухайн үед Эрнест Хэмингуэй Мэри хэмээх бүсгүйтэй гэрлээд 2 жил болж байсан бөгөөд Италийн залуухан бүсгүйд хайр сэтгэлээ илчилж чадаагүй гэдэг. Харин хувь тавилангаар дахин учирснаасаа хойш захидлаар харилцаж, уулздаг болжээ. 2011 оны эхээр Бостон дахь JFK номын санд хадгалагдаж байсан тэдний захидал болон фото зургууд анх удаа хэвлэгдсэн юм. Хосууд Венец, Куба, Кортина зэрэг хотуудад уулздаг байсныг гэрэл зургууд нь гэрчилж байгаа ажээ. 


Хайрт Адрианадаа зориулан "Across the River and into the Trees" хэмээх ном хэвлүүлэн гаргасан бөгөөд энэхүү зохиол нь 50 настай дайнаас ирсэн залуу болон 19 -хөн настай Итали бүсгүйн хайр сэтгэлийн тухай гардаг. Анх хэвлэгдсэнээсээ  2 жилийн дараа Итали улсад худалдаанд гарчээ. Энэхүү зохиолыг өөрт нь зориулсан гэдгийг хожмоо Адриана хэлсэн байдаг. Эрнест Хэмингуэй  зохиолоо өөрийнхөө хамгийн сайн зохиол гэж бодсон ч шүүмжлэгчид үүнтэй санал нийлэхгүй байлаа. 



Тэд захиандаа бие биендээ нээлттэй, мэдрэмжүүдээ бичдэг байсан бөгөөд Хэмингуэй эхнэртэйгээ аялалд явсан тухайгаа:   "Мэри бид хоёр Hayward буцаж ирэхээсээ өмнө Феросио руу 13 хоног аяласан. Өнгөрсөн жилээс илүү сайхан цаг агаартай байлаа, олон ч загас байна. Би өдөрт бараг 20 загас барьсан шүү. Шар сүүлтэй, том том загаснууд. Бид цагийг сайхан өнгөрүүллээ. Мэри ч бас олон загас барьсан түүндээ тун аз жаргалтай байгаа нь харагдсан" хэмээн бичжээ. 




Эрнест Хэмингуэйн амьдралын хамгийн эмгэнэлтэй зүйл нь 1961 онд амиа хорлосон явдал юм. Үүнийг Адриана Иванчичтай холбон тайлбарладаг. Нас бархаасаа өмнө "Би чамаас хол байхдаа чиний л тухай бодож байна. Чамайгаа маш их санаж, энэ бодлоо зогсоож чадахгүй нь " гэж Адрианад бичсэн гэдэг бөгөөд энэ нь бүрэн батлагдаагүй байгаа ажээ. 



1963 онд буюу Хэмингуэйг нас барснаас хойш 2 жилийн Адриана Германы гүнтэй гэрлэсэн бөгөөд Карло, Никола хэмээх 2 хүү төрүүлжээ. Үүнээс хойш 20 жилийн дараа буюу 1983 онд 53 насандаа таалал төгсчээ. Тэдний хайр сэтгэлийг илтгэсэн нэгэн алдартай зохиол бий. Энэ бол Пулитцерийн шагнал авсан " Өвгөн тэнгис хоёр" зохиол билээ.

Зохиолч Di Robiland: "Адриана бол Хэмингуэйн амьдралыг баяр баяслаар дүүргэж, уран зохиолын онгодыг гайхалтайгаар хөглөж өгсөн эмэгтэй. Алдарт зохиолчийн сүүлийн мөчүүд яг л зуны улирал шиг цэцэг дэлгэрч , эхлэж байгаа мэт сайхан байсан" гэж номондоо бичжээ. 




Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн алдартай, сайхан хосуудын нэг дуучин Жастин Тембэрлек болон түүний эхнэр ж  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл