Ази, Номхон далайн олон улсын миссийн тэмцээнд Н.Мишээлт гуравт оржээ
2018 оны 10 сарын 5


Ази, Номхон далайн олон улсын мисс-2018 /Miss Asia Pacific International 2018/ тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.04/ орой 21.00 цагаас болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон, Мисс Монголиа 2018 тэмцээний Дэд Мисс Н.Мишээлт гуравдугаар байрт оржээ.

   "Miss Asia Pacific International 2018"-ний тэргүүн титмийг Филиппины мисс Шарифа Акеел хүртжээ. Харин нэгдүгээр байрт Бразилийн мисс Габриела Палма, хоёрт, Коста-Рикагийн мисс Жессика Мелания Гонзалес, гуравт Монгол Улсын мисс Н.Мишээлт, дөрөвт, Венесуэлийн мисс Мариана Наталья Чакон тус тус оржээ.

  "Miss Asia Pacific International"  тэмцээн нь 1968 оноос эхлэн зохион байгуулаглдаж байгаа бөгөөд "Азийн эрэлд" хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд Ази болон Номхон далайн орнуудын оролцогчдын дунд энэ тэмцээнийг зохион байгуулах болжээ.


















Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын 1 - р байранд хүчтэй дуу х  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл