Монгол үндэсний бахархал болсон "дээл" орчин цагт дэлхийн загварын салбарт өрсөлдөх хэмжээний өндөр хөгжсөөр байна. Энэ их үйлсд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа брэнд бол "Oyukhai MM". Бид өмнө нь жилийн дөрвөн улиралдаа тохирсон, жирийн монгол хүндээ зохицсон "Oyukhai MM" брэндийг танилцуулж байсан бол энэ удаад тэдний шинэ загварыг хүргэж байна.

Тэд манай үндэсний хувцас гайхалтай баялаг өнгө аястай гэдгийг харуулж чаддаг чадварлаг хамт олон. Өдөр тутмын, гоёлын, тайзны, хүндэтгэлийн гээд төрөл бүрийн загварын дээл урлаж, хэрэглэгчийнхээ сэтгэлд нийцсэн цор ганц дээлийг ч тэд урладаг билээ.
Энэхүү брэндийг товчхон танилцуулахад; 2015 оноос өөрсдийн шинэ өнгө төрх бүхий загваруудыг урлаж эхлэсэн бөгөөд ихэвчлэн хүннү энгэртэй дээл хийдгээрээ бусдаас онцгой. Жилдээ 4-5 коллекц гаргадаг тул жилийн 4 улиралд тохирсон загварууд энд бий. Тиймээс та зуны загварлаг дээл, хавар намрын хүрэм, баяр ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулсан тансаг загваруудыг "OYUKHAI MM" брэндээс сонгох боломжтой бөгөөд өөрийн бие галбир, сэтгэлд нийцсэн дээлээ захиалгаар хийлгээрэй. Захиалгийн дээл нь 10-14 хоногийн дотор бэлэн болдог. Мөн дизайнеруудын ур ухаан шингэсэн бэлэн загваруудыг Гранд плазагийн 4 давхар 4-14 тоотоос худалдан авах боломжтой юм.
Та илүү дэлгэрэнгүйг мэдээллийг: "Oyukhai" брэндийн https://www.facebook.com/oyuhaimmbrand/ албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой бөгөөд 99096892 дугаараар холбогдоорой.
"Oyukhai MM" брэндийн шинэ загваруудаас
















Дуучин А.Түмэн-Өлзий "Oyukhai" брэндийг сонгов


Дуучин бүсгүйн гоёл
