Хааны удмын эмэгтэйчүүдийн анхны бие даасан арга хэмжээ ямар байв?
2018 оны 10 сарын 1
Хааны удмын эмэгтэйчүүд улс орондоо хэрэгтэй, тулгамдаж байгаа  асуудлыг хэрхэн шийдэх арга замыг хайж, сайн үйлсийн аян өрнүүлж тусламж хэрэгтэй байгаа газар хүрч ажиллахыг зорьдог. Хааны гэр бүлийн бэрүүд болох гүнж Диана, гүнгийн авхай  Кэйт Миддлетон, авхай Меган Маркл нар анхны бие даан оролцсон арга хэмжээндээ хэрхэн оролцож, ямар асуудлаар ажлаа эхлүүлж байсныг товчхон сонирхуулж байна. 

Меган Маркл 

Өнгөрсөн 5 сард Ханхүү Харритай гэрлэсэн Меган Маркл анхны бие даасан арга хэмжээндээ оролцож, хэдэн арван жилийн турш мөрдөгдөж ирсэн хааны эмэгтэйчүүдийн үйл хэргийг үргэлжлүүлсэн юм. 

The Duchess of Sussex Opens

Меган 9 -р сарын 26 нд "Royal Academy " - ын урланд болсон үзэсгэлэнд оролцсон юм.  Урьд нь Ханхүү Харритай хамт арга хэмжээнд явж байсан ч авхай болсоноосоо хойш ганцаараа бие даан оролцож байгаа нь энэ ажээ. Энэ үеэр "Māori " соёлын группын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийж, аялал жуулчлалын үзүүлэнгүүдтэй танилцсан юм. Меган Givenchy - ын урт хар даашиз өмссөн байв. 

"Royal Academy" бол хатан хааны ивээлд багтсан байгууллага бөгөөд энэхүү алдартай үзүүлэнгүүд нь Шинэ Зеланд, Фижи, Тонга  болон Австралийн соёлыг агуулсан ажээ. Тиймээс Меган болон ханхүү Харри нар ирэх сард эдгээр улсуудаар айлчлал хийх юм байна. 

View image on Twitter

Кэйт Мидлтон 

"The Telegraph" дурдсанаар гүнгийн авхай Кэйт Миддлетон нь "Clarence House"  -д болсон оройн арга хэмжээнд анх удаа бие даан оролцож байжээ. Энэхүү арга хэмжээ нь 2011 оны 10 сарын 26 нд болж байсан буюу Ханхүү Уйллъямтай гэрлэснээс 6 сарын дараа юм. Энэ уулзалтаар ашгийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэх, буяны үйлсийг хэрхэн өрнүүлэх талаар зочид, төлөөлчидтэй ярилцаж байв. 

Тэрээр  Amanda Wakeley- ын даашинз өмсчээ. 

Catherine, Duchess Of Cambridge Attends

Гүнж Диана 

Диана гүнж хамгийн анх "Royal Marsden" эмнэлэгийн үйл явцтай танилцаж, өвчтэй хүүхдүүдэд хэрхэн туслах талаар ажиллаж байв. Энэ үйл ажиллагаа 1982 оны 12 -р сарын 8 нд болж байсан бөгөөд Ханхүү Чарльзтай гэрлээд нэг жилийн дараа ажээ. Иргэдийн дунд  ХДХВ / ДОХ-ын мэдлэгийг нэмэгдүүлж, өвчинд нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлж тууштай ажиллах эхлэлээ эндээс тавьсан юм. 

Diana At Royal Marsden
Г. Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын 1 - р байранд хүчтэй дуу х  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл