Дуучин Жастин Тимбэрлек болон жүжигчин Жессика Бел нарын хайрын түүх
2018 оны 9 сарын 30
Дэлхийн хамгийн алдартай, сайхан хосуудын нэг дуучин Жастин Тимбэрлек болон түүний эхнэр жүжигчин Жессика Бел нарын хайрын түүхээс хуваалцаж байна. Тэд олон нийтийн өмнө бие биедээ тун халамжтай байдаг бөгөөд инстаграм хуудсандаа  бие биедээ хичнээн хайртайгаа илэрхийлсэн постууд оруулдаг билээ. 11 жилийн турш хамтдаа байгаа хосууд 2007 онд "Алтан бөмбөрцөг" наадмын үеэр танилцжээ. Тэр үед жүжигчин Beverley Mitchell тэдэнтэй хамт байсан бөгөөд нэгэн ярилцгандаа: "Би тэнд байсан. Тэдний дунд хайрын цог асаж , бие биедээ хэрхэн татагдаж байгааг харсан. Үнэхээр, үнэхээр хөөрхөн ... сээтэгнэж, инээмсэглэж... өхөөрдөм харагдаж байлаа" гэж ярьсан байна. 

Жастин  найз Beverley Mitchell - ээс "хэрвээ би түүнийг надтай болзооч гэвэл зөвшөөрөх болов уу" гэж асууж байжээ. Ингээд хуучирсан аргаар буюу утсаар ярьж түүнтэй хамт гадуур гарахыг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. Түүнийг юу гэж хэлэх бол гэхээс сэтгэл маш их догдолж, сандарч байлаа. Гэхдээ тэр эцэст нь зөвшөөрсөн" хэмээн 2012 онд "Us Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Jessica Biel and Justin Timberlake
2009 онд  "NBA Playoffs" " ын тоглолтон дээр 

Тэдний харилцаа дөнгөж эхлээд тус тусдаа өөрсдийн ажлаа хийж, аялан тоглолтоор явах болжээ. Тиймээс "бид яг л жирийн нэгэн өсвөр насны хүүхдүүд шиг зөвхөн утсаар ярьж, чатаар холбогддог байсан. Үнсэлцэж ч үзээгүй удаан хугацаанд холоос харьцаж байсан." гэж жүжигчин Бел ярьсан байна. Тэрээр Жастиныг эртнээс таньдаг байсан бөгөөд ажлын хамтрагч руугаа "Би энэ залуутай гэрлэх болно" гэж чат бичиж байсан бөгөөд тэр чатыг одоо хүртэл хадгалж байдаг гэнэ шүү. 

Jessica Biel and Justin Timberlake
2011 он Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр 

Гэвч тэдний бүх зүйл бүтэмжтэй байсангүй. 2001 онд "Us Weekly" сэтгүүлийн бичсэнээр тэд 3 сарын турш салсан юм. Энэ үед Жастин "Vanity Fair" - ын нээлтэнд оролцож байв. Тэдний салсан шалтгааныг олон сэтгүүлчид мэдэхийг хүсэж байлаа. "Тэр бол миний амьдралын хамгийн чухал хүн. 30 насны минь хамгийн онцгой бүсгүй" гэж өгүүлээд "Би үүнээс илүү зүйл ярьж чадахгүй. Түүний тухай ярихыг хүсэхгүй байна. Учир нь Белийг бодоход л сэтгэл шаналаад надад хэцүү байна." хэмээн ярьжээ. 

Хэдэн сарын турш тусдаа байсны эцэс тэд эргэн нийлж, 2011 онд Монтана мужид Жастин ирээдүйн эхнэр Жессикад гэрлэх санал тавьсан юм. Хожмоо энэ өдрийнхөө гайхалтай мөчийг дурсан дуу бичсэн юм. 

When I did propose, I was saying to her, I was like, 
‘Oh look at the shadows on the mountains,’ and
 I had the ring on my pinkie,... 
"I had the ring on my pinkie and I was like,
‘Look at the shadows over there on the mountains,
 and she was like, ‘Oh yeah, that’s beautiful,’ and I was like, ‘Do you see it? дууны хэсгээс 


Jessica Biel and Justin Timberlake
2012 он "Met Gala" - ын улаан хивсний ёслолын үйл ажиллагаан дээр. Жессика Бел сүйн бөгжөө зүүсэн байв. 

Ингээд удалгүй 2012 оны 10 -р сарын 19 нд Италийн Пуглиа хотод гэрлэсэн.  Харин сүйт бүсгүй хуримын уламжлыг зөрчиж Тимберликийн түүнд зориулсан дуу шиг /Giambatista Valli - ын/ ягаан өнгийн даашинз өмссөн байв.  Зочдын дунд Mitchell, Jimmy Fallon, Andy Samberg,Timbaland зэрэг олон алдартнууд хүрэлцэн ирсэн байлаа. 

The Bagno Egnazia resort ​in Italy, where Timberlake and Biel were married.
Италийн "Bagno Egnazia" ресорт. Тэд энд хуримаа хийсэн юм

Justin Timberlake Jessica Biel Wedding

Энэ цагаас хойш бие биенийгээ хүндэтгэдэг, хувь хувийнхаа ажлыг сайн хийж байв. Харин 5 жилийн хуримын ойн баярын өдрөөрөө Тимберлик түүнд зориулан бичсэн дуугаа facebook - дээ тавьж " Жинхэнэ хайр гэж юу байдгийг чи надад мэдрүүлсэн. Энэ өнгөрсөн 5 жил үгээр хэлэхийн аргагүй гайхалтай сайхан байлаа.  "Аялгууг минь сонс" энд миний хайр нуугдсан байгаа" гэж  бичжээ.

   

2015 онд хосууд анхны хүүхдээ хүлээж буйгаа олон нийтэд зарласан юм. Жастин төрсөн өдрөөрөө  инстаграм хуудсандаа "Миний амьдралдаа авсан хамгийн сайхан, хамгийн гайхалтай бэлэг минь"  хэмээн бичээд эхнэрийнхээ жирэмсэн зургийг тавьсан байв. 


Ингээд "People" сэтгүүлд дурдсанаар 4 сард тэд Silas Randall хэмээх хүүгээ өлгийдөн авчээ. Silas бол Жастины өвөөгийнх нь дундах нэр бөгөөд Randall нь түүний өөрийнх нь дундах нэр ажээ. 


Бел хэлэхдээ "Би нөхөртэйгээ уулзсанаас хойш хүүхэдтэй болно гэдэгтээ итгэлтэй байсан. Хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүлтэй болохыг мөрөөдөж байлаа. Гэхдээ  карьердаа анхаарлаа төвлөрүүлж ажилласан" ...  "Нэг л өдөр цаг нь болсон мэт санагдсан, хүүхэдтэй болохыг маш их хүссэн. Ээж болно гэдэг маш хэцүү гэхдээ маш гайхалтай энэ дэлхийн хаанаас ч , хэнээс ч авч чадахгүй гайхалтай мэдрэмж юм. "  гэжээ.

Жессика: "Гэрлэлтээ илүү бат бөх байлгахын тулд бие биенийхээ орон зайг хүндэлж дуртай, хайртай зүйлээ хийхэд нь дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Түүний амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дуртай зүйлээ хийж байхдаа хүн хамгийн сайхнаар гэрэлтэж байдаг гэж би боддог". 




Бел бол Жастины уран бүтээлийн онгод гэмээр... 2- р сарын 1 нд эхнэртээ зориулж бичсэн "Man of the Woods" дуугаа клипжүүлж, олон нийтэд хүргэсэн юм.

   
Тэднийг Wyoming сүй тавьсан гэж ярьдаг ч Жастин эхнэртээ Монтанад санал тавьсан гэдгээ баталжээ... 

Jessica Biel and Justin Timberlake
Холбоотой Зураг

Холбоотой Зураг

Justin Timberlake and Jessica Biel

image

NBC

NBC


Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын 1 - р байранд хүчтэй дуу х  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл