Чарли Чаплингийн сүүлчийн хайр Оона О’Нейл
2018 оны 8 сарын 1
Дэлхийд хамгийн алдартай түүхэн жүжигчин бол Чарли Спенсер Чаплин билээ. Жүжигчин, кино найруулагч, продюсер тэрээр  1889 оны 4 -р сарын 16 нд Лондон хотод төрсөн. Түүнийг эцэг нь өвчний улмаас эрт нас барж, хожим нь ээж нь сэтгэцийн өвчтэй болсон, энэ бүгдтэй эвлэрэн тэвчээртэй амьдрах шаардлага түүнд тулгарч байв. 1912 онд анхныхаа инээдмийн киногоо танилцуулж байсан бөгөөд 1913 онд түүний дуугүй киноны эрин үе эхлэсэн юм. Тухайн үеийнхээ нийгмийн байдлыг инээдмийн зохиолоороо шүүмжлэн, бодит байдлыг дэлхийн олон тэр бум хүмүүсд хүргэж чаддаг байв. Түүний кинонууд маш их амжилт олж үүний хирээр тун баян чинээлэг амьдардаг байлаа.  Дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр түүнийг нэрлэж байв. 

Холбоотой Зураг

чарли Чаплин зурган илэрцүүд

Хожмоо дуутай кино гарч ирснээр түүний кинонууд уналтанд орж эхлэсэн юм. Тиймээс хамтрагчид нь киноны гол дүрийг яриулах хэрэгтэй хэмээн ятгасан ч "хэрвээ тэр ярьвал хэдийнэ үхсэн гэсэн үг" хэмээн хэлээд өөрийн үзэл баримтлалдаа үнэнч байсан билээ. Түүний дуугүй кинонууд нь зөвхөн өөрийн улсын ард түмэндээ биш дэлхийн бүх үзэгчдэд зориулан хийдэг байжээ гэж хэлмээр... 



Амжилт, уналт хосолсон түүний амьдралд хамгийн сүүлийн эхнэр болох  Оона О"Нейл  чухал байр суурийг эзлэдэг. Хүнд хэцүү үед гэрэл татуулан ирсэн тэрээр 18 -хан настай үзэсгэлэнт эмэгтэй байв.  Чаплин өөрийн намтартаа "Түүнтэй учирсан минь миний амьдралын хамгийн аз жаргалтай үйл явдал байсан. Би сүүлийн 20 жил аз жаргал гэж юу вэ гэдгийг мэдрээгүй явсан. Харин тэр минь надад мэдрүүлсэн" хэмээн бичиж үлдээсэн байдаг. Хайрын тухай бичих хамгийн гол сэдэл нь түүний эхнэр байсан гэжээ. 

Чаплин, Оона О"Нейлтай 1942 онд анх танилцаж байсан бөгөөд 1943 оны 6 -р сарын 16 нд гэрлэсэн. Энэ үед эхнэр нь 18 - хан настай харин Чаплин 53 настай байжээ. Тэд дундаасаа 8 хүүхэдтэй /Geraldine, Michael, Josephine, Victoria, Eugene, Jane, Annette, and Christopher/. Хэдийгээр маш олон насны зөрүүтэй байсан ч тэд маш аз жаргалтай амьдарсан юм.

Charlie Chaplin and Oona O

Charly Chaplin last wife зурган илэрцүүд

Чарли Чаплингийн хувийн амьдрал уран бүтээлээсээ дутахгүй шуугиан тарьдаг байв. Тэрээр 4 удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр жүжигчин Милард Харристай 1918 онд гэрлэж, 1920 онд салсан. Үүний дараа 1924 онд 16 настай жүжигчин Лита Грэтэй гэрлэж 2 хүүхдийн эцэг эх болсон  ч түүний гэр бүлээсээ илүү уран бүтээлдээ хамаг цаг зав, анхаарлаа тавьж байгааг тэвчиж чадалгүй 1927 онд эхнэр нь түүнийг орхин явсан юм. 3 дахь удаагаа жүжигчин Paulette Goddard- тай гэрлэсэн бөгөөд тэрээр Чаплингийн хэд хэдэн киноны гол дүрд тоглож байв. Тэд 1936-1942 он хүртэл хамт амьдарчээ. Энэ бүгдийн эцэст насны хайр, хань Оона О"Нейлтай учирсан байна. Түүнийг насан эцэслэх хүртэл жаргал зовлонг нь хуваалцаж байсан энэ эмэгтэй хэн байв? 

Уна О’Нил ба Чарли Чаплин | зураг: ic.pics.livejournal.com

Тэрээр Амеркийн жүжгийн зохиолч Eugene O"Neill - ын охин байсан бөгөөд эцэг нь түүнийг Чаплинтай гэрлэхийг эсэргүүцэж байв. Гэвч эцэг эхийнхээ хоригийг тоолгүй гэр бүлээ батлуулсан юм. Нью - Йорк хотын хувийн сургуулийг төгссөн тэрээр гоо үзэсгэлэн төгс, нарийн мэдрэмжтэй эмэгтэй байсан бөгөөд жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байлаа. Тэрээр "Чаплинтай гэрлэх амаргүй шийдвэр байсан. Эргэн тойронд нь маш олон асуудлууд. Өмнөх эмэгтэй нь жирэмсэн болсон гэж түүнийг шүүхэд өгсөн. Гэвч Чарли цусны шинжилгээ өгч хүүхэд нь биш гэдгийг нотолсон боловч шүүхээс охиныг 21 нас хүртэл асран хамгаалах шийдвэр гарч байсан юм" хэмээн ярьсан байдаг. Гэвч энэ бэрхшээлийг тэд хамтдаа туулж чадсан юм.

Чарли Чаплины сүүлчийн хайр Уна О’Нил | зураг: nargismagazine.az

Тэд гэрлээд эхний 10 жил Лондонд амьдарч байсан ч Чаплинг Амеркаас цөлөх шийдвэр гарсны дараа гэр бүлээрээ Швейцарьт суурьших болж, насан эцэстлээ тэндээ амьдарсан юм. Хосууд бие биенийгээ маш ихээр хайрладаг байв. "Би түүнтэй хамт амьдрах тусам ааш зан, гүн гүнзгий ухаан, гоо үзэсгэлэнд нь улам дурлаж байлаа. Үнэхээр гайхалтай эмэгтэй" хэмээн Чаплин намтартаа бичиж үлдээжээ.  O"Neill гэр бүлдээ бүрэн анхаарлаа хандуулахын тулд жүжигчний амьдралаасаа хөндийрсөн байна. 



Чаплин 1977 онд Христийн Мэндэлсний Баярын өдөр буюу 12- р сарын 25 нд гэр бүлийнхээ дэргэд гэртээ нас баржээ. Харин түүний эхнэр ганцаараа 14 жил амьдарсан бөгөөд Швейцарь, Нью-Йорк хотуудад суурьшиж байв. 1991 онд буюу 66 насандаа нойр булчирхайн хорт хавдраар нас баржээ. Тэднийг Corsier-sur-Veve хотод оршуулсан байдаг. 

"Тэр бол миний ертөнц. Хэний ч харж байгаагүй, хэний ч амьдарч байгаагүй гайхамшигт ертөнц"  Чарли Чаплин хайрт эхнэртээ /1960 он/



Чарли Чаплин гэр бүлийнхээ хамт 









Чарли Чаплин эхнэр хүүхдийн хамт | зураг: 3.bp.blogspot.com

Чарли Чаплины гэр бүл | зураг: obozrevatel.com






Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл