K2 ууланд Монгол эмэгтэй амжилттай авирлаа
2018 оны 7 сарын 21
Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Б.Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж оргилд 2018 оны долдугаар сарын 21-ний 11:00 цагт гарчээ.  

Image may contain: 1 person, mountain, nature and outdoor

Хятад, Пакистаны хилийн заагт, Каракарум нуруунд орших К2 оргил нь далайн түвшнээс дээш 8611 метрийн өндөрт оршдог бөгөөд энэхүү уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна. К2 уул нь дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй, уулчин бүрийг тэргүүндээ хүргээд байдаггүй догшин уул гэлцдэг.

Урт удаан хугацааны бэлтгэл сургуулилт, бие сэтгэлийн асар их хүч тэнхээ, эмэгтэй хүнд баймгүй эр зориг, чин сэтгэл нь түүнийг оргилд хүргэж чадлаа. 

Image may contain: sky, cloud, outdoor and nature

No automatic alt text available.

2011 онд Б.Гангаамаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин болж, уулчин бүрийн хүсдэг “Seven summit”-ыг /долоон оргил/ эзлэх мөрөөдөлдөө биелүүлсэн гайхалтай эмэгтэй. Түүний амжилт үүгээр дууссангүй, тэр дахин нэг дэлхийн оргилыг эзэллээ. 

Б.Гангаамаа 

2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/
2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массивд /4897 метр/ 
2018 онд Хятад, Пакистаны хилийн заагт, Каракарум нуруунд орших К2 оргил / /8611 м/




Image may contain: 2 people, including Gangaamaa Badamgarav






Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ni Ni 1988 оны 8 сарын 8-нд төрсөн Хятадын жүжигчин юм. Тэрээр Жан Юмоугийн найруулсан ”  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл