Дөрвөн настай хүүгийн зурсан зураг 2000 паундаар зарагджээ
2018 оны 7 сарын 6
Дэлхийн хамгийн залуу уран бүтээлч болсон Энэтхэг гаралтай хүү Адваит Коларкар (Advait Kolarkar) одоо дөнгөж 4 настай. Бяцхан хүүгийн гайхамшигт төсөөлөл, түүний өнгийг гайхалтай зохицуулж уран бүтээлээ туурвидаг нь олон урлаг судлаачдын анхаарлыг татаад байна. Хүү  ердөө найман сартай байхад түүний зурах авъяас илэрч, зурж эхлэсэн юм.  


Тэрээр мөн уран бүтээлээ сайн үйлсийн аянд зориулдаг.  Адваитийн бүтээлүүд өнгөрсөн онд Нью-Йорк хотын алдарт "ArtExpo" үзэсгэлэнд тавигдсан юм. Одоогийн байдлаар Адваитын хамгийн өндөр үнэ хүрсэн зураг нь 55 мянган ам.доллараар үнэлэгдээд байгаа юм.



Мөн хүүгийн аав нь BBC-д өгсөн ярилцлагадаа "Миний хүү ямар өнгийг хаана яаж хэрэглэхээ зөн совингоороо мэдэрдэг, тэр зурж байхдаа үнэхээр их аз жаргалтай байдаг. Тэр зураг зурахын хажуугаар ном их уншдаг. Түүний уран бүтээлүүд нь зөвхөн түүний уран сэтгэл, төсөөлөл юм"" гэж хэлжээ. 
Р. Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл