Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үзэсгэлэнт эмэгтэйчүүд
2018 оны 6 сарын 14

Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ болж байгаа ч “ОХУ 2018” тэмцээний гол чимэг нь энд гарах эмэгтэйчүүд байх болно. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж агуу Достоевский хэлсэнчлэн хөлбөмбөгийг ч гоо сайхан аварна. Дэлхийн аваргын тэмцээн гэдэг дан ганц гоол, ялалт, ялагдал биш билээ.

Виктория Лопырёва, “ОХУ 2018” тэмцээний элч

Оросын хөлбөмбөгийн ертөнцийн гол бүсгүй Виктория шигшээ багаа цэнгэлдэх хүрээлэнд ирж дэмжих нь ойлгомжтой. Түүний харсан балиашгууд сэтгэл хөөрөн, ямар ч уйтгартай тоглолт байсан туг далбаагаа мандуулсаар байдаг гэж байгаа.

Шакира, Испанийн шигшээ багийн хамгаалагч Пикегийн гэргий

Шакира 2010 оны ДАШТ-ийн сүлд дууг бичсэн хүн. Дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Пикегийн эхнэр гэхээр хөлбөмбөгийн үнэнч фэн гэдэг нь ойлгомжтой. Түүнийг Испанийн шигшээ багийн бүх тоглолт дээр харж болно.

Ксения Коваленко, ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамгаалагч

Оросын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хамгийн том од. Дэлхийн аваргын тэмцээнд Оросын багаа дэмжинэ.

Алессандра Амбросио, топ-модель

Бразилийн супер модель Алессандра Амбросио ОХУ-ын шигшээ багийг дэмжинэ гэж зарлаад Оросын багийн өмсгөлтэй зураг авхуулсан. Гэхдээ түүний цээжинд бразил зүрх цохилж байгаа билээ.

Мария Командная, телевизийн хөтлөгч

Мариягийн зөөлөн хоолой, уян хөдөлгөөн, үзэсгэлэнт төрхийг ДАШТ-ий сугалаан дээр бид харсан. Хөлбөмбөгийн өргөн мэдлэгтэй бүсгүй.

Наталья Орейро, дуучин

Уругвайн шигшээ багийн “загалмайлсан эх” Орейро 2018 оны ДАШТ-д зориулан 3 хэл дээр дуу бичсэн. Орос хэлээр тун дажгүй дуулж байв.

Дарья Исаева, уран зураач

Дарья хөлбөмбөгчдийг зурдаг. Зүгээр нэг зурах биш үнэхээр сайхан зурдаг. Түүний авьяас  чадварыг хөгжөөн дэмжигчид төдийгүй тоглогчид өөрсдөө ч үнэлдэг.

Эрьона Сулеймани, Европын хамгийн үзэсгэлэнтэй хөгжөөн дэмжигч 

Швейцарийн хагас хамгаалагч Блерим Жемаилигийн эхнэр нөхрийнхөө бүх тоглолтыг үзнэ. Гэхдээ ВИП индрээс биш жирийн хөгжөөн дэмжигчдийн дунд суух дуртай.

Наталья Водянова, ДАШТ-ий элч төлөөлөгч

Наталья хөлбөмбөгт дуртай. Оросын шигшээгийн үнэнч фэн.

Юлия Левченко, ОХУ-ын шигшээ багийн довтлогч Смоловын сүйт бүсгүй

ОХУ-ын шигшээ багийн гол найдвар Фёдор Смолов Юлиягаа цэнгэлдэхэд ирэхэд гоол хийдэг уламжлалтай. Тэгэхээр Юлия энэ багийн гол зэвсэг байж болох.

Эх сурвалж: http://www.ub.life/p/14680

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл