Инээх нь хамгийн энгийн Будда юм
2018 оны 6 сарын 4
Хүний амьдралд өдөр инээгээд суух зүйл тохиолддоггүй шүү дээ. Яаж чадахгүй шаналаад суух үе цөөнгүй. Гэхдээ хэтэрхий зовлондоо дарагдаад инээхээ ч мартчихсан, хөмсгөө зангидсан, дуу цөөтэй өөрийгөө ч танихгүй болчихсон явах вий. Инээмсэглэл гэдэг бол хамгийн энгийн сэтгэлийн эм юм. Тиймээс дараах 10 зүйлийг өдөр бүр санаж яваарай. 

1.Аливааг харьцуулахаа боль

Будда аливаа юмс үзэгдлийг байгаагаар нь хүлээж авахыг зөвлөдөг. Энэ нь тэрнээсээ муу юм байна, эсвэл тэрнээсээ хамаагүй дээр юм байна гэж харьцуулахгүйгээр шууд л байгаа юмыг байгаагаар нь хүлээж авбал сайнсан гэж сургадаг.
 
Бид аливааг хооронд нь харьцуулж эхэлснээр өнгөрснийг санагалзах, ирээдүйд санаашрах, нэгнээс нөгөөг илүү дутуугаар үнэлэх, цаашлаад мууг сайнаар солих шуналд автах зэргээр хэрэгтэй хэрэггүй юмс бодож, оюун нервээ барж байдаг. Товчхондоо байгаа юмыг байгаагаар нь үнэлэлт дүгнэлт, харьцуулалт хийлгүйгээр хүлээж авч сурцгаая.
 ~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
2.Уралдаж тэмцэлдэхээ боль

 Хэн нэгэнтэй уралдаж өрсөлдөх, хэн нэгнээс илүү гарахаар зорих нь зовлон хураахын нэмэр гэж Будда үздэг.
 Хэрэлдэж маргах нь ч мөн л нэгэн төрлийн өөрийн мэдлэгээр бусдаас илүү гарах, бусдад зааж сургах гэсэн өрсөлдөөн учраас түүнээс хол байхыг зөвлөдөг.
~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
 
 15 {Fun} Activities for Babies | Kids Activities Blog
 
 
3.Шүүж дүгнэхээ боль

 Аливааг шүүж дүгнэх нь юмс үзэгдлийг байгаагаар нь хүлээж авахад саад учруулдаг. Сайн, муу, сайхан муухай гэсэн дүгнэлтрүү чирээд нөгөөх л шунал хүсэл, зовлонг нэмэгдүүлж байдаг. Тиймээс шүүж дүгнэхээ больчихээчээ гэж зөвлөөд байна.
 ~ Нам гүмд биеэ эгцлэн суу!

4.Уур уцаараа хая

За уур уцаар шал хэрэггүй гэдгийг бид бүгд мэдэж байгаам чинь тайлбарлаад яах юм бэ, тиймээ?
~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
5.Харамсахаа боль

Болоод өнгөрсөн юманд харамсаад яахын? Өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь үлдээе.
~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
 6.Түгшүүр зовнилоос сал

Ирээдүйд болох юманд одоо түгшиж санаа зовж суух нь зовлонгоо давхарлан үүрэхтэй л адил юмуудаа.
Гэхдээ энэнээс салах ч тийм амархан юм биш байхаа.
~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
7.Бусдад нялзаахаа боль
 Бурууг бусдаас хайж, бусдад нялзаагаад л суувал зовлонд эцэс төгсгөл гэж үгүй бөгөөд Таны амьдрал бусдаас хамаарсаар яваад дуусах бизээ.
~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
 
 Find out what makes you irresistible!
 
 
8.Гэмшлээ орхи

За тэгээд бурууг бусдад нялзаахгүй гээд өөрт хамаг бурууг чихээд, түүндээ учиргүй гэмшээд л гунихраад явбал бүүр утгагүй юм болох нь.
~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
9.Айдсаа гээ

Аюул бол бодит зүйл, айдас бол бидний бодлоос ургах бүтээл юм гэж ухаантнууд хэлдэг. Айлаа гээд аюул арилчих биш. Айдсаа болгоомжоор сольчуул болчих байхаа. За тэгээд айж явахад аминд өлзийтэй гээд эртнээс мунхарцан ард бид айдсаас салах ч амаргүй байхаа.
~ Нам гүмд биеэ эгцлэн суу!
 
10.За тэгээд эцэст нь өдөрт ганц удаа элгээ хөштөл инээ гээд байгаа чинь дээрх жагсаалтыг тэртээ тэргүй мөрдөж чадахгүй үе гарч л таараа, тэр үедээ энэ заалтаа бодоод тачигнатал инээ гэсэн санаа. 

Эх сурвалж: www.buddhism.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл