Алдартнуудын өмссөн энгийн бөгөөд тансаг хуримын даашинз
2018 оны 5 сарын 16
Охид, эмэгтэй хүн бүр амьдралд ганц тохиох хуримаа хийж, цав цагаан даашинзтай хайртай хүнтэйгээ гэрлэхийг хүсдэг. Дэлхийн хэмжээний алдартнуудын хувьд хуримын даашинз нь олон нийтийн анхаарлыг татаж байдаг. Энгийн хирнээ тун тансаг байдлаараа олон бүсгүйчүүдийн сэтгэлд хүрсэн алдртнуудын хуримын даашинзаас хүргэж байна. 

1. Анжелина Жоли 



Холливуудын алдарт хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нар  2014 онд Франц улсад нам гүмхэн хуримласан билээ. Анжелина Жолигийн хуримын даашинз элдэв чимэглэлгүй цагаан торгон материалтай басан бөгөөд өмссөн  даашинз дээрээ хүүхдүүдийнхээ зурсан зургаар чимэглэсэн байсан нь олны анхаарлыг татсан юм. Эхлээд хүүхдүүдээр нь цаасан дээр зураг зуруулаад дараа нь даашинз дээр буулгасан байна. 

Харамсалтай нь тэдний амьдрал удаан үргэлжилсэнгүй. 2016 онд  салах өргөдлөө шүүхэд өгсөн юм. 

2. Синди Кроуфорд 



Дэлхийн алдарт супермодель тэрээр Рэнди Гербератай амьдралаа холбохын өмнө алдарт жүжигчин Ричард Гиртай гэрлэж байсан. Гэвч хосууд хүүхэдтэй болох тал дээр бодол хүсэл нь нийлээгүй учраас хоёр тийш болсон. Гэр бүлээ цуцлуулсаныхаа дараа дахин загвар өмсөж Рэндитэй хамтран ажиллах болсон юм. Тэд улам дотносож, гэрлэхээр болжээ. Хосууд  Хавай арлын далайн эрэгт маш романтик хурим хийсэн бөгөөд Дизайнер Жона Гальяногийн тун энгийн цагаан дааншизыг өмссөн юм. 

Тэд одоог хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд холливуудын хамгийн үлгэр жишээ сайхан хосуудын нэг билээ. 

3. Миранда Керр 


Meranda Kerr wdding зурган илэрцүүд

"Victoria secret" - ын сахиусан тэнгэр супер модель Миранда Керр нь  Snapchat - ыг зохион бүтээсэн Эвана Шпигелятай 2016 онд хуримаа хийсэн билээ. Dior брэндийн даашинз өмссөн. Түүний ярьсанаар  Грейс Келли болон Одри Хепбурн нарын хуримын даашинзтай төстэй загвар сонгосон аж. Торгон дээр хатгамал хатгаж оёсон даашинз , хаалттай орой, урт гүвлүүр зүүсэн түүний гоо үзэсгэлэн олон хүмүүсийг бишрүүлсэн юм. 

4. Соланж Ноулз


Соланж Ноулз wedding зурган илэрцүүд


Дуучин Беонсыг Соланж хэмээх эгчтэй гэдгийг тэр болгон мэддэггүй. Тэрээр хуримаа хийхдээ үнэтэй машин биш энгийн нэгэн дугуй унасан юм. Хуримын даашинз нь ч мөн өвөрмөц байжээ. Урьсан бүх зочиддоо цагаан өнгийн хувцасыг өмсөхийг хүссэн бөгөөд түүний даашинз олон зочдын дундаас төдийлөн ялгарахааргүй байсан юм. Эмэгтэй хүн бүр энэ өдрөөрөө хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн онцгой байхыг хүсдэг боловч энэ нь түүнд тийм ч хамаатай байгаагүй аж. 

5. Гүнж Маргарита 




Маргарет гүнж бол Хатан хаан II Элизабетын дүү бөгөөд хуримын даашинз нь тун сайхан харагдуулж байсан. Даашинзыг Норман Хартнел зохион бүтээсэн бөгөөд гүнжийг илүү өндөр, сайхан биетэй харагдуулхыг зорьжээ. Өндөр титэм нь түүнийг илүү өндөр харагдуулж байлаа. Тэрээр  155 см өндөртэй аж. Хааны удмын эмэгтэйчүүд дунд хамгийн даруухан энгийн даашинз өмссөн нь тэр юм. Түүнийг даашинз нь олон хүмүүсийн сэтгэлд хүрч, XX - р зууны хамгийн сайхан даашинзтай бүсгүй хэмээн нэрлэгдэх болсон юм.

6. Ева Лонгория


Эва Лонгория болон Викториа Бэкхэм нар нь удаан хугацаанд найзууд байсан бөгөөд түүний хуримын даашинзыг Викториа Бэкхэм урласан гэдгийг олон хүмүүс мэднэ. Биеийн хэлбэрийг гаргасан загвартай , цагаан торгон материалтай даашинз өмссөн байна. 


7. Жаклин Кеннеди



Ирээдүйн АНУ-ын ерөнхийлөгчийн эхнэр болж байсан  Жаклин Кеннедигийн даашинзыг  Африк гаралтай Америкийн дизайнер Энн Лоу урласан байна. Тухайн үед арьс өнгөөр ялгаварлах үзэгдэл газар авч байсан юм. Гэвч түүний ур чадварыг тэд үнэлсэн юм.  Жаклин Кеннедигийн даашинз тухайн үеийн загварыг шингээсэн байдаг гэж бичжээ. 

8. Ким Кардашьян



wedding, kate middleton, kim kardashian


Ким Кардашьян болон Канье Уэст нарын хурим олон хүмүүсийн анхаарлыг татаж байсан. Түүний даашинз Кэйт Миддлетоны хуримын даашинзтай тун төстэй гэж хэвлэлүүд бичиж байв. Учир нь даашинзыг Риварди Тиш урласан юм. Тухайн үед торон цагаан даашинз олон бүсгүйчүүдийн сэтгэлийг булаагаад байв. Мөн арын урт хормой нь тун тансаг харагдуулж байлаа. 

Г. Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл