4 долоо хоног өдөр бүр планк хийвэл гайхалтай үр дүн гардаг
2018 оны 5 сарын 12
Илүүдэл жингээ хаяж, зөв сайхан галбиртай болохын тулд олон янзын арга хэрэглэсээр байна. Энэ удаад тун энгийн бөгөөд үр дүнтэй нэгэн аргыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Өдөр бүр планк хийх нь гарын унжсан сул арьс чангалж, цээжний булчин хөгжүүлж унжсан хөхийг өргөж, бүсэлхийгээрээ турахад тусалдаг. Өөрөөр хэлбэл ганцхан үйлдэл биеийн бүхий л булчинд нөлөөлдөг. Гэхдээ хийсэн даруйдаа өөрчлөлтийг мэдрэх гэж яарах хэрэггүй. Дор хаяж 4 долоо хоног болсоны дараа бэлхүүс нарийсч , булчингууд чангарч эхлэсэн байдаг. Энэхүү дасгал нь харагдаж байгаа шигээ хялбархан биш учир тэвчээртэй байгаарай бүсгүйчүүдээ 



1 дэхь өдөр - 20 секунд 
2 дахь өдөр - 20 секунд 
3 дахь өдөр - 30 секунд 
4 дэхь өдөр - 30 секунд 
5 дахь өдөр - 40 секунд  
6 дахь өдөр - Амрах 
7 дахь өдөр- 45 секунд 
8 дахь өдөр - 45 секунд 
9 дэхь өдөр - 60 секунд 
10 дахь өдөр- 60 секунд 
11 дэхь өдөр - 60 секунд 
12 дахь өдөр - 90 секунд 
13 дахь өдөр - Амрах 
14 дэхь өдөр - 90 секунд 
15 дахь өдөр - 90 секунд 
16 дахь өдөр - 120 секунд 
17 дахь өдөр - 120 секунд 
18 дахь өдөр - 150 секунд 
19 дэхь өдөр- Амрах 
20 дахь өдөр - 150 секунд 
21 дэхь өдөр - 150 секунд 
22 дахь өдөр -180 секунд 
23 дахь өдөр -180 секунд 
24 дэхь өдөр - 210 секунд 
25 дахь өдөр - Амрах 
26 дахь өдөр -  210 секунд
27 дахь өдөр - 240 секунд 
28 дахь өдөр - Хамгийн сайн үр дүнг харах болно 

Планкийг зөв хийх нь чухал 

Хамгийн чухал нь зөв байрлалд дасгалыг гүйцэтгэх юм. Тохойг мөрний чанх доор байрлуулах бөгөөд нурууг шулуун байлгана. Хүзүүндээ хэт даралт өгөхөөс болгоомжлох хэрэгтэй. Хөлөө бага зэрэг салгаж тавина. Удаан жигд амьсгална. Биеэ хэт чангалахгүй сул байлгах  хэрэгтэй. Амжилт хүсье.



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сүүлийн үед инстаграмаар олны танил болж буй олон загвар өмсөгчид бий. Тэдний нэг бол Mari  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл