Дайчин бүсгүйн гайхалтай түүх
2018 оны 5 сарын 9
«Хамгаас эрхэм хайрт Иосиф!

Урт хугацааны туршид захидал илгээсэнгүйд уучлаарай. Би чамд гагцхүү үнэнийг хэлэх боллоо. Би Фронтод ирээд төдий удалгүй гар хөлгүй болов. Чамд хайртай байсан ч мартахыг хүсч энэхүү захидлыг илгээлээ.

Баяртай, Чиний Зина».

Иосиф Марченко и письмо Зины, ему адресованное. Фото из архива Владимира Марченко | Фото: westki.info 



Иосиф Марченко, Зина Туснолобова нар 1941-оны хавар танилцсан байв. Иосиф дайны эхний өдөр фронт явж, Зина 1942 онд сайн дурын батальонд сувилагчаар явсан аж. Сувилагч төдийгүй мэргэн бууч бүсгүй 11 фашист устгаж хамгийн ширүүн галан дор 42 шархдсан цэргийг зөөж эмнэлэгт хүргэсэн байна. Гавьяа байгуулсны төлөө Улаан таван хошуу одонгоор шагнагдаж, найман сарын турш Воронежын фронтод 123 оцицер, цэргийн амь аварсан юм. 1943-оны 2 сард маш хүнд бэртсэн бүсгүй 8 хүнд хагалгааны дараа хөл гаргүй болж амьд үлджээ.  Амьд үлдснийхээ дараа нэгэн өдөр жижүүрийн сувилагчаар энэхүү захидлыг хайртдаа илгээсэн бөгөөд сувилагч  «Уралмаш» комсомолын сонинд Зинагийн тухай бичиж илгээсэн нь эхний нүүрт хэвлэгдэв

Бойцы писали на танках: *За Зину Туснолобову* | Фото: westki.info 

– Би 23 настай.
Өөрийн эх орны төлөө, ялалтын төлөө бүхнээ зориулаагүй ч үлдсэн бүх хугацаанд хийж бүтээхийн төлөө байхыг эрмэлзэж байна 
Би гар хөлгүй болсон ч хийж бүтээх хүслээ гээхгүй :
~ «Зина Туснолобовын төлөө!» Свердловскийн цэргийн эмнэлгийн ерөнхий эмч Н. В. Соколов хиймэл гар хийж өгөхөө амлав. Гэвч Зина татгалзсан байна. Харин түүнд хамгийн их эрч хүч өгсөн нь Иосифийн захидал байлаа. Тэд дайны дараа гэрлэж, хүү Вдадимир, охин Нинагийн ээж аав болсон юм. 

В гости к известной медсестре приезжали со всего Союза. Фото: из личного архива Владимира Марченко.

Түүний охины дурсамж

«Ээжийгээ эрхтэн дутуу гэж нэг удаа ч бодож байгаагүй. Өөрийнхөө гараар нэхсэн оймс өмсгөж, амттай сайхан хоол хийн сэрээдэг байсан юм. Ээж минь бичиж сураад Зөвлөлтийн өнцөг булан бүрийн өвдсөн ядарсан нэгэнд сэтгэлийн дэм болсон сайхан үгстэй захидал илгээж , радиод нэвтрүүлэг хөтлөн бусдад тусалдаг байсан», –хэмээжээ. 

Иосиф Марченко, Зинаида Туснолобова нар насан эцэстлээ хамтдаа амьдарсан юм. 

Зинаида Туснолобова была Героиней Советского Союза. Фото: из личного архива Владимира Марченко.

Зинаида Туснолобова-Марченког ЗХУын баатар цолоор шагнаж, гавьяаг нь мөнхөлсөн билээ

Туснолобовы-Марченко жили в обычном деревянном доме. Фото: из личного архива Владимира Марченко.

Via: Рэнцэнхандын Сайхан-Уул 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ni Ni 1988 оны 8 сарын 8-нд төрсөн Хятадын жүжигчин юм. Тэрээр Жан Юмоугийн найруулсан ”  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл