Өнөөдөр та бүхэнд "Voice of mongolia" шоунд Энгүүн, Алунгоо, Даваажаргал нарын дуулан өрсөлдсөн "Winter" дууг дуулсан залуу охин "Birdy"-н талаар танилцуулъя. Тэрээр одоо дөнгөж 22 настай Англи улсад төрсөн дундрашгүй их авъяастай дуучин, ая зохиогч юм.

Түүний жинхэнэ нэрийг "Jasmine Lucilla Elizabeth Jennifer van den Bogaerde" гэдэг 1996 оны 5-р сарын 15-нд Лондонд төрсөн. Birdy-ийн тайзны нэрийг аав, ээж нь өгсөн байна. Яагаад гэвэл тэр хооллож байхдаа амаа ангайсан бяцхан шувуу шиг байдаг байжээ. Түүний гэр бүл, найз нөхөд нь түүнийг Birdy гэж дууддаг байсан бол зөвхөн багш нар нь түүнийг Жасмин гэж нэрлэдэг байжээ. Түүний аав зохиолч Руперт Богарде, түүний ээж Sophie Patricia төгөлдөр хуурч хүмүүс байдаг. Birdy долоон настайдаа төгөлдөр хуур тоглох чадвартай болж, 8 настайдаа өөрийн дуугаа бичиж эхэлсэн байна.

Тэрээр 2008 онд "Open Mic UK" хөгжмийн уралдаанд түрүүлжээ. Түүний анхны дебют, Bon Iver-ийн "Skinny Love" киноны нүүр царай болсон нь Европ даяар тархаж олон хүний зүрх сэтгэлд хүрсэн байна. Түүний анхны цомог болох Birdy, 2011 оны 11-р сарын 7-нд Австрали, Бельги, Нидерландад 1-р байранд орсон. Түүний гуравдахь студийн цомог болох Beautiful Lies, 2016 оны 3-р сарын 25-нд гарсан бөгөөд түүний хамгийн алдартай нэр хүнд авчирсан бүтээл юм.

2016 онд арван жилийн дотор юу хийхийг хүсч байгааг нь асуухад тэрээр "10 жилийн хугацаанд гэр бүлтэй болно гэж найдаж байгаа мөн цааш нь үргэлжлүүлэн киноны хөгжим зохиохыг хүсч байна" гэжээ.
2018 оны 4-р сард "Vogelfrei", "Nightbird” цомгууд нь Youtube суваг дээр байршуулсан бөгөөд бие даасан шошго, уран бүтээлчдийн тоон хөгжим түгээдэг Францын компани болох Believe SAS-тэй хамтран ажиллажээ.









