Гайхалтай эрч хүчтэй, хүчирхэг эмэгтэй Tyra Banks
2018 оны 4 сарын 12
"Tyra Lynne Banks" 1973 оны 12-р сарын 4-нд төрсөн Америкийн телевизийн продюсер, бизнес эрхлэгч, жүжигчин, зохиолч, загвар өмсөгч юм. Калифорниа мужийн "Inglewood" хотод төрсөн тэрээр 15 настайдаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн  бөгөөд одоо 45 настай.  Бид түүнийг "America"s Next Top Model" шоугаар нь сайн мэднэ. Ингээд түүний бага нас, загварын гараа, намтрыг танилцуулж байна. 



1979 онд түүнийг зургаан настай байхад эцэг эх нь салсан бөгөөд "John Burroughs Middle"  сургуульд суралцаж, 1991 онд Лос-Анжелес дахь "Immaculate Heart High School"- ийг төгссөн. Түүнийг өсч томрохын хэрээр түүний дүр төрхийг хараад, "муухай дэгдээхэй" гэж хочилдог байв.  Tyra 15 настайдаа Лос-Анжелесийн сургуульд сурч байхдаа загвар өмсөж эхэлжээ. Төд удалгүй  16 настайдаа "Elite Model Management"- т шилжиж  Европт гарах боломжтой болж Милан руу нүүжээ.

1991 оны Парисын загварын долоо хоногт анхны шоуны үеэр 25 удаа тайзан дээр гарч байжээ. 1993 онд " The Fresh Prince of Bel-Air " телевизийн нэвтрүүлэгт  жүжиглэж эхэлсэн бөгөөд 1995 онд "Higher Learnin"g кинонд анх тоглосноор дебютээ эхлүүлсэн юм. 1993 онд Tyra  "CoverGirl" гоо сайхны бүтээгдэхүүнтэй гэрээ байгуулж, гоо сайхны компанид зориулсан сурталчилгааны кампанит ажлыг эхлүүлжээ. 

 

 1997 онд тэрээр "Жилийн шилдэг supermodel" шагналыг хүртэж тэр жилдээ "Victoria"s Secret" -ийн коллекцид сонгондсон анхны Африк гаралтай модел болсон бөгөөд түүнээс хойш 2005 он хүртэл "Victoria"s Secret"-ийн сахиусан тэнгэр байсан юм. 
 
2000 оны эхээр Tyra дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг болсон юм. 2003 онд "America"s Next Top Model" гэх телевизийн реалити нэвтрүүлгийг санаачлан тасралтгүй 22 дугаарыг гаргаж, уг  нэвтрүүлэг  2015 оны 10-р сард цуцлагдсан юм. 
Мөн тэрээр "True Beauty" -н хамтран бүтээгч байсан бөгөөд өөрийн шоу нэвтрүүлэг болох "The Tyra Banks Show" нь 5 улирлын туршид цацагдаж, "Outstanding Talk Show Informative" шагналыг хүртсэн юм. 



Tyra Banks  Америк, Итали, Франц, Испанийн "Vogue" сэтгүүл,  Америк, Франц, Герман, Испани хэл дээр хэьлэгдсэн Америк, Герман, Малайзын Harper"s Bazaar, мөн Elle  сэтгүүлүүдийн ийн нүүрэн дээр гарч ирэв.  Испанийн Vogue ; Cosmopolitan ;  Christian Dior, Calvin Klein, Perry Ellis, Marc Jacobs,  Herve Leger, Valentino, Fendi,  Giorgio Armani, Sonia Rykiel, Michael Kors , Dolce & Gabbana, Escada, Tommy Hilfiger, Ralph Lauren, Halston, H&M, XOXO, Swatch, Victoria"s Secret, Got Milk?, Pepsi and Nike гээд тоочоод барамгүй олон сэтгүүлийн нүүрэнд гарч гайхалтай олон амжилтын бий болгосон хүчирхэг эмэгтэй юм. 

Р.Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл