Арьсны байгалийн өнгийг сэргээх мөс бэлдэх 10 жор
2018 оны 4 сарын 11
Өнөөдөр та бүхэндээ мөс ашиглан нүүрний арьсанд тулгардаг нийтлэг асуудлыг шийдэх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Мөс нь цусны эргэлтийг сайжруулж, нүхийг агшааж, гялалзсан, залуу арьстай болсон мэт үр дүнг өгөх болно. Мөн арьс үрчлээтхээс сэргийлдэг учир хөгшрөлтийн эсрэг энгийн бөгөөд чухал бүтээгдэхүүн юм. Нүүрний нөсөө толбо, хар батга зэрэг арьсны нийтлэг асуудалд тустай энэхүү аргыг туршаад үзээрэй!

1. Шоколадтай мөс 


Шоколад нь арьсыг чийгшүүлэхээс дуртай амттаныхаа үнэрийг үнэртэн нүүрээ арчлах боломжтой. 1 халбага шоколадыг нунтаглаад дээр нь 1/4 ус хийгээд сайтар хутгана. Үүний дараа хөргөгчний мөс хөлдөөгчний хэвэнд хийгээд хөлдөөнө. Ингээд шоо дөрвөлжин гоо сайхны бүтээгдэхүүнээ нүүр болон хүзүүндээ жигд түрхэж өгнө. Арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх бөгөөд антиоксидантыг таны арьсанд өгөх болно. 

Хэрвээ та хуурай арьстай бол усныхаа оронд сүү хийвэл илүү үр дүнтэй байх болно. 

2. Тарвастай мөс 


Энэ бол гэртээ бэлдэж болох хамгийн энгийн мөсөн куб юм. Тарвасаа дөрвөлжин болгож хэрчээд хөлдөөхөд л болно. Тарвасны 91% нь ус байдаг та бүхэн сайн мэдэх байх. Энэхүү мөсөн куб нь ядрах, стресснээс болж өнгөө алдсан арьсны өнгийг сэргээж өгдөг бөгөөд хамгийн сайн чийгшүүлэгч байж чадна. 

3. Сүүтэй мөс


Сүү бол арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж, цайруулж, тэжээл өгдөг байгалийн бүтээгдэхүүн. Хуурай, маш хуурай арьстай хүмүүсд хамгийн тохиромжтой. Сүүгээ мөс хөлдөөчинд хийгээд хөлдөөж бэлэн болгосоны дараа нүүрэндээ 3-4 минутын турш түрхэнэ. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 

Унтхынхаа өмнө хэрэглэвэл хамгийн үр дүнтэй. Нарийн үрчлээс  үүсэхээс сэргийлж, нүдний доогуурх хар хүрээг багасгадаг. Шөнөжин арьсыг чийгшүүлдэг бөгөөд өглөө толгигор сайхан арьстай сэрэх болно. 

4. Ногоон цайтай мөс 


Ногоон цай нь нүүрэн дээрх элдэв батгыг хатааж өгөх тустай. Мөн хөгшрөлтийн эсрэг гэмгүй бөгөөд тустай арга юм. Ногоон цайг халуун бүлээн усанд хийж идээшүүлнэ. Идээшсэн цайг мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Нүүрэндээ 1-2 минутын турш тойрог хэлбэрээр массаж хийгээрэй. 

5. Өргөст хэмхтэй мөс 



Өргөст хэмх бол арьсыг маш сайн чийгшүүлдэг. Нимгэн нимгэн хэрчээд тавьхад үр дүнтэй байдаг. Мөн шүүсийг нь шахаад хөлдөөж хэрэглэж болно. Хөлдөөсөн өргөст хэмх нь ядарсан царайг сэргээж, тослогийг тэнцвэржүүлэх ач тустай. Нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийж, жигд түрхээрэй. 1-2 өргөст хэмхийг миксэрдээд дээр нь багахан ус нэмж хутгаад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөн хэрэглэдэг. Арьсыг чийгшүүлж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг бөгөөд хуурай болон батгатай арьсанд тохиромжтой байдаг. Мөн та ядарч сульдсанаас болж арьсанд тань асуудал үүссэн бол ач тусаа үзүүлэх болно. 

Энэхүү мөсийг 7 хоногт 2-3 удаа нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ. 

6. Сарнайтай мөс 


Арьсныхаа байгалийн өнгийг сэргээж, гялалзсан, зөөлөн болгоход сарнайтай мөс хамгийн тохиромжтой.  Нэг шоо дөрвөлжин мөсөнд сарнайн нэг дэлбээ байхад болно. Хөлдөөгчиндөө ус хийгээд дээр нь дэлбээгээ хийж хөлдөөнө: Өнгөө алдаж, гэмтсэн арьсанд илүү тустай. 

7. Гааны навчтай мөс 


Эхлээд навчаа сайтар угааж цэвэрлэнэ. Дараа нь жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Мөсний хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно. Мөн нарны хэт ягаан туяанаас болж гэмтсэн арьсыг тайвшруулдаг. 

8. Жүржийн шүүстэй мөс 


Арьсны өнгийг сэргээж, гэрэлтсэн, гялалзсан болгоно. Жүржийн шүүсийг шахаж гаргаад мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Бэлэн болсон мөсөөр нүүр болон хүзүүндээ 5 минутын турш тойрог хэлбэрээр массаж хийнэ. Хүчиллэг, антиоксидантуудаар баялаг, витамин С агуулсан байдаг бөгөөд арьсыг хоргүйжүүлэх, батгыг хатааж, байгалийн өнгийг сэргээдэг. Мөн сорвийг бүдэгрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. 

9. Нимбэгтэй мөс 


Тослог арьстай хүмүүсд хамгийн тохиромжтой. Нимбэгтэй мөс арьсыг цайруулж, батгыг хатааж, нүхийг агшаан, цайруулах үйлчилгээ үзүүлнэ. 1/2 ширхэг нимбэгний шүүсийг шахаад 1/4 аяга устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй. 

Наранд түлэгдээд улаан, халуу дүүгэж байгаа арьсанд сайн үр нөлөөтэй. Мөн нүүрэн дээрх батгыг шахсаны дараа том үх үлддэг. Тэрхүү нүхийг агшаах зорилгоор тухайн газарт тавьж хэрэглэж болно. 

10. Турмитиктай мөс 


Энэхүү бүтээдэхүүн нь батганы эсрэг гойд үйлчилгээтэй юм.  1 халбага турмитик дээр 4 халбага ус хийгээд сайтар хольж хутгаад, хөлдөөнө. . 3-5 минут зөөлөн массаж хийх маягаар үрнэ. 10-15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 


Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Victoria’s secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиоро  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл