Дэлхийн миссүүд дундаа хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг Aishwarya Rai нь 21 насандаа буюу 1994 онд "Дэлхийн мисс" - ын титмийг тэргүүндээ зүүсэн юм.1990 оны дундуур гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон сая хүмүүсийг бишрүүлж байсан тэрээр 44 насандаа ч сайхан бүсгүй хэвээр байна. Энэтхэгийн загвар өмсөгч, жүжигчин тэрээр 1973 оны 11 -р сарын 1 нд Энэтхэгт төрсөн юм. Түүний аав нь армийн биологич хийдэг байжээ. Нэг ахтай бөгөөд худалдааны усан онгоцны инженер мэргэжилтэй юм. Гэр бүлийхэн нь Мумбай хотруу нүүж, Рэй 15 настай байхаасаа сонгодог бүжиг, хөгжим тоглох болсон байна. Бага байхаасаа амьтан судлалд тун дуртай байсан бөгөөд анагаахын салбарт суралцах хүсэлтэй байсан гэдэг. Гэвч архитектор болохоор шидэж энэхүү мэргэжлийнхээ дагуу коллежид орсон байна. Удалгүй загварын салбарт хүч үзэх болж, сургуулиа орхих шийдвэрт хүрчээ.
Ингээд 1991 онд олон улсын супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, Амеркийн Vogue сэтгүүл дээр гарч байв. 1993 онд жүжигчин Aamir Khan and Mahima Chaudhry нартай хамтран Pepsi -ны нүүр царайгаар ажилласан байдаг. 1993 онд "Miss India World" тэмцээнд оролцож 2 -р байранд оржээ. Хэдийгээр 2 - р байр эзлэсэн ч "Miss Catwalk", "Miss Miraculous", "Miss Photogenic", "Miss Perfect Ten" "Miss Popular" зэрэг олон номинацийн эзэн болж, "Miss Universe" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Уг тэмцээнд "Miss Photogenic" болж, Ази номхон далайн орнуудын гоо бүсгүй, хатан хаан өргөмжлөлийг хүртсэн юм. Тэрээр Лондонд байхдаа нэгэн ярилцлагандаа би энхтайвны элч төлөөлөгч болох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүний хүсэл ч биелэсэн юм. 1994 онд эх орноо төлөөлөн "Miss World" тэмцээнд оролцох болж тэргүүн байрыг эзлэсэн билээ. Нутагтаа буцаж ирээд л олон кинонд тоглох урилга авч ар араасаа амжилт дагуулсаар байсан юм.

1997 онд "Tamil" хэмээх кинонд анхны дебютээ хийж, тухайн жилдээ "Aur Pyaar Ho Gaya " хэмээх Хинди олон ангид кинонд тогложээ. Түүний анхны томоохон амжилтуудын нэг бол 1998 оны " Jeans" хэмээх романтик, драмын жүжигт тоглосон явдал байлаа. 1999 онд "Hum Dil De Chuke Sanam" киногоороой 2002 онд "Devdas" киногоороо шилдэг жүжигчны шагналыг хүртсэн билээ. Түүнийг тоглосон кино Энэтхэг төдийгүй олон улс оронд амжилт дагуулсан юм. Эдгээр киноноос дурьдвал: Kandukondain Kandukondain (2000), Chokher Bali (2003), Raincoat (2004), Provoked (2006), сувилагч эмэгтэйн дүрийг бүтээсэн Guzaarish (2010), Sarbjit (2016) гэх мэт олон кинонууд үзэгч олонд хүрсэн байна. Харин хамгийн их ашиг орлого авчирсан кинонууд бол Mohabbatein (2000), адал явдалт Dhoom 2 (2006), түүхэн сэдэвт Jodhaa Akbar (2008), шинжлэх ухаан, уран зөгнөлт Enthiran (2010), романтик төрлийн Ae Dil Hai Mushkil (2016) гэх мэт уран бүтээлүүдийг нэрлэж болох юм.
2003 онд Каннын кино наадамд оролцсон хамгийн анхны Энэтхэг жүжигчин болж байв.
2007 онд мэргэжил нэгт Abhishek Bachchan хэмээх жүжигчин залуутай гэрлэж, хосууд нэг хүүхэдтэй болжээ. Aishwarya Rai Буяны үйл ажиллагаа байнга явуулдаг учраас олны талархлыг ихэд хүлээсэн нэгэн бөгөөд НҮБ - ын сайн санааны элч юм.
Түүний залуу цагийн зургуудаас








Одоо ч үзэсгэлэнтэй хэвээр