2017-2018 оны Өмнөд Солонгосын хамгийн өндөр ашиг орлоготой шилдэг 10 эмэгтэй жүжигчин
2018 оны 3 сарын 15
10. Park Shin Hye (16,700$)

Park shin hye нь 1990.2.18-нд төрсөн. Тэрээр Солонгосын залуучуудын дунд хамгийн алдартай жүжигчин  бөгөөд загвар өмсөгч, дуучин юм. Түүний амжилтын гараа нь 2003 онд  бидний сайн мэдэх ‘Диваажингийн шат’(Stairway to Heaven) олон ангит киноны Хан Жон Сүгийн бага насны дүрд тоглосноор эхэлж байжээ. Түүнээс хойш “you’re beautiful”,  “pinokio”, “doctors” зэрэг цувралын гол дүрд тоглож кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Тиймдээ ч энэ цагийн хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн 10 бичигджээ. 




9. Park Bo Young (25000$)

Тэрээр саяхан comeback буюу эргэн эрэлтэй зарласан байна. Түүнээс хойш  жүжигчнийхээ ханшийг 32.8 сая вон болгон өсгөж драмын цувралын шинэ дүрийг бүтээсэн байна. Түүний хамгийн алдартай бүтээлүүд нь ‘A Werewolf boy’,  ‘Oh My Ghostess’ ‘Strong woman Do Bon Soon’ гэх зэрэг бүтээлүүд нь юм. 




 8. Shin Min Ah (25000$)

Жүжигчин Shin Min Ah нь Өмнөд Солонгос улсад 1984.4.5-нд төржээ. Түүний хамгийн алдартай бүтээл нь  “A Love to Kill” болон “My Girlfriend Is A Nine-Tailed Fox” драманууд юм. Shin Min Ah өөрийн карьераа моделоор KiKi сэтгүүлнээ 1998 онд эхлүүлсэн ба түүний дараа GOD хамтлагийн клипүүдэд тоглож 2001 онд жүжигчний дэбютээ эхлүүлж байжээ. Тэрээр хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн 8 бичигджээ.   






7. Gong Hyu Jin (33,400$)

Солонгос романтик инээдмийн цувралын хатан хаан маань уг жагсаалтын 7 бичигджээ. "Төгс Хайр", "Мастерийн нар" гэх мэт цуврал инээдмийн кинонуудад тоглосноор нэрд гарсан юм. Хүн бүрийн хамгийн сайн  мэддэг цувралууд болох ‘Sang Doo let’s go to scool’, ‘Pasta’, ‘Master’s sun’, ‘it’s okey this is love’, гэх мэт романтик хайр дурлалын төгс бүтээлүүдийн дүрийг бүтээжээ.



6. Kim Tae Hee (33,400$)

Kim Tae Hee 1980.3.29-нд Өмнөд Солонгосд төржээ. Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйд тооцогддог тэрээр жүжигчний дэбютээ эхлэхээсээ өмнө телевизийн сурталчилгаа, хэвлэлийн сурталчилгаанд тоглон 2000 онд зар сурталчилгааны загвар өмсөгчөөр ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш  ‘Love story in Harward’, ‘Iris’, ‘My Prencess’, ‘Yong Pal’ гэх мэт олон уран бүтээлд гол дүрийг бүтээж ашиг орлогоороо өндөрт бичигддэг хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг болж чаджээ. 



5.Song Hye Kyu (41,800$)

Song Hye Kyo Хятадын телевиз болон Азийн бусад орнуудад хамгийн  алдартай Солонгосын жүжигчин юм. Mүүний хамгийн алдартай бүтээлүүд нь ‘зүрхэнд шингэсэн намар’, ‘өвлийн хайрын дуу’, ‘миний байшин’, ‘бүгдийг нь’ гэх мэт бүтээлүүдийг бид бүгд сайн мэднэ. Тэрээр аль хэдийн алдартай болсон байсан ч түүний 2016 онд тоглосон ‘нарны үр сад’ кино нь түүний бүтээлүүдийн хамгийн алдартай нь гэж үздэг байна. Тэрээр шинэ бүтээл тутамд  42,000$  авдаг байна.  





4. Choi Ji Woo (41,800$)

Тэрээр 1975.6.11-нд төрж, жүжигчний карьэр нь 1995 оноос эхэлж өдийг хүртэл хамгийн эрэлттэй жүжигчин байгаа нь гайхалтай юм. Бид ‘диваажингийн шат’ цувралаар нь түүнийг хамгийн сайн мэдэх билээ. Тэрээр саяхан "Twenty again" хэмээх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд  тус бүтээлд  50 сая вонын үнэтэйгээр тоглох гэж байгаа юм.     






3. Ha Ji Won (42,000$)

Хүмүүс түүнийг хамгийн өргөн цар хүрээтэй,  хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай жүжигчин хэмээн нэрлэдэг.  Тэрээр  телевизийн цуврал, бүрэн хэмжээний кино, инээдмийн ,аймшгийн, адал явдалт гээд олон төрлийн киноны дүрийг маш чадварлагаар бүтээдэг нь үзэгчдэд маш их таалагдаж, олон сая  фенүүд нь түүнийг дэмжсээр байна


2. Lee Young Ai (83,500$)

Бидний хамгийн сайн мэдэх ДЭ ЖАН ГҮМ цувралын жүжигчин уг жагсаалтын 2 бичигджээ. Тэрээр удахгүй телевизийн нэвтрүүлгээр  эргэн ирэхээр төлөвлөж байна. Алдарт жүжигчин маань 2011 онд ихэр хүүхэдтэй болж кино урлагаас түр хугацаанд хөндийрсөн байгаа  ч   хамгийн өндөр цалинтай Солонгосын жүжигчин бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтжээ. Тэрээр жүжиглэлт бүрээсээ $ 83500 авдаг байна.   




 1.    Jun Ji Hyun (83,900$)

Gianna Jun нь 1981.10.30 төрсөн.  Тэрээр "The Girl" ‘My Sassy Girl’(2001) хэмээх романтик инээдмийн  бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой Солонгосын инээдмийн кинонд тоглосон юм. My Sassy Girl-ийн гайхалтай амжилт нь Jun-ийн дотоодын алдар нэрийг улам бататгаж, "Улс орны анхны хайр" хэмээх нэрийг өгсөн. Түүнээс хойш түүний нэр хүнд тасралтгүй өссөөр 2016 онд  "legend Of The Blue Sea" кино дахин нэг тэсрэлт болж дэлхий дахины Hallyu од болж чадсан юм.







Р.Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл