Цахим ертөнцийг шуугиулж буй фитнесс модель Иа Остергрен
2018 оны 3 сарын 14
Иа Остергрен хэмээх энэхүү бүсгүй гайхалтай сайхан урт хөл, эрүүл булчинлаг биеэрээ цахим ертөнцийг шуугиулаад байна. Тэрээр Шведийн фитнес модель бөгөөд бялдаржуулах урлагаар хичээллэдэг аж.  Хэдийнэ 34 нас хүрсэн ч 20 -той юм шиг эрүүл, чийрэг биетэй эмэгтэй юм.  Түүний өндөр нь 178 см бол хөл 108 см.


2014 оноос эхлэн инстаграм хуудаснаа өөрийн зургаа байршуулж эхэлсэн бөгөөд одоо Шведийн хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгч, фото модель болоод байна. Хүүхэд байхдаа өндөр, туранхай байсан нь дооглуулах, шоглуулах нэг шалтгаан байсан гэдэг. Тиймээс олонд гадуурхагдахгүйн тулд мөн эрүүл мэнддээ анхааран анх фитнессээр хичээллэж эхэлжээ.  Түүний нөхөр Торбиан  Остергрен ч гэсэн бялдаржуулах урлагаар хичээллэдэг бөгөөд тэд хоёр охинтой.



Тэрээр хоёр удаа төрсөн ч богино хугацаанд хэвийн жиндээ очиж, биеэ илүү эрүүл, булчинлаг  болгож чадсан юм. Анх нөхөр нь  фитнессээр хичээллэхийг ятгасан бөгөөд анхны багш нь болж байжээ. Фитнессээр хичээллэж эхлэхэд бэлхүүсний тойрог нь өөрчлөгдөөгүй ч , гар, хөл, өгзөгний булчингаа гайхалтай хөгжүүлсэнээр түүний бие тун галбирлаг , төгс болсон юм. 



Иа Остергрен гэртээ болон биеийн тамирын зааланд ихэнхдээ зураг аван байршуулдаг. Түүний дотуур хувцастай хагас нүцгэн зургийг мянга мянган хүмүүс сонирхон үздэг байна. Шведийн олон өсвөр насны охид "Чи надад үнэхээр их урам зориг өгч байна! “Хүчтэй эмэгтэй” “хөл нь зүгээр л сайхан” гэсэн сэтгэгдэл нийгмийн сүлжээнд олон бичигдсэн байдаг. Түүний ер бусын урт хөл нь мөн нүүрэн дээрх толбонууд нь хүртэл фенүүдийнх нь хувьд жинхэнэ шүтээн болж  чадсан юм. 




Түүний фото зургуудаас сонирхуулж байна 
































Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн алдартай, сайхан хосуудын нэг дуучин Жастин Тембэрлек болон түүний эхнэр ж  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл