Mishelle Obama өөрийн дурсамжийг агуулсан 2 дахь номоо ”becoming” нэртэйгээр худалдаанд гаргана
2018 оны 3 сарын 13
АНУ-ын тэргүүн хатагтай асан  Мишель Обама өөрийн дурсамж номыг 2018 оны 11 сарын 13-нд  худалдаанд гаргах гэж байна.   Уг номонд Мишель Обама хүүхэд насны дурсамж, ээж болсон туршлага мөн АНУ-ын тэргүүн хатагтай болсон үе зэрэг амьдралынхаа чухал мөчүүдийг уншигчидтай хуваалцах болно.



Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Энэ номонд би өөрийн гарал үүсэл болон Чикагогийн өмнөд хэсэгт амьдарч байсан бяцхан охин бусдад урам зориг өгөхийн тулд өөрийн дуу хоолой, хүч чадлыг хэрхэн олж авсан талаар хуваалцах болно. Миний амьдралын туршлага уншигчдад хүсч буй хүн болоход нь туслах эр зоригийг өгнө гэж би найдна. Би өөрийнхөө түүхийг хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


"Becoming номыг бичих нь миний хувьд маш хувийн шинж чанартай туршлага болсон. Өөрийнхөө амьдралын маш гэнэтийн замналыг анх удаа шударгаар эргэцүүлж үзэхэд хүрсэн.Миний амьдралын туршлага уншигчдад өөрсдийнх нь хүсч буй хүн болоход нь туслах эр зоригийг өгнө гэж би найдаж байна. Би өөрийнхөө түүхийг хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна" гэж Мишель Обама шинэ номынхоо талаар ярьжээ.

“Becoming” хэмээх нэртэй дурсамжийн номын хэвлэлийн эрхийг эзэмшиж буй “Penguin Random House”-ын мэдээлснээр ном 24 орны хэл дээр орчуулагдах бөгөөд АНУ-д тус бүр нь 32.50 ам.доллараар худалдаалагдах гэнэ. Ном хэвлэлтээс гарахад Мишель Обама номоо сурталчлахаар дэлхийг тойрон аялах юм байна.  "Penguin Random House" компанийн гүйцэтгэх захирал Маркус Дохле уг номыг худалдаалах эрхийг авсан бөгөөд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Өмнөд Африкт хэвлэмэл болон дижитал форматаар гаргах гэнэ. Энэ нь Penguin Random Random UK-ийн Penguin Books-ийн өмч байх юм. 




Р.Цолмон
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл