Сэтгүүлчдийн сүлд дуу “Би үнэний дуу хоолой”
2018 оны 3 сарын 6

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь тавигдсан хэмээн үздэг юм. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Тэгвэл 105-н жилийн түүхтэй сэтгүүлзүйн салбарын сүлд дуу буюу сэтгүүлчдийн сүлд дуу одоогоос 5-н жилийн өмнө, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачилгаар бүтэж байсан түүхтэй.




“Би үнэний дуу хоолой” хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар алдаршсан, утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран бүтээж, “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулсан байдаг. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PRO SOUNDS” студийн хөгжмийн найруулагч “Рагу Раман” ажиллаж “DUAL ZET” студи дүрсжүүлжээ.

 Сэтгүүлчдийн сүлд дууг 2014 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тогтоолоор “Сэтгүүлчдийн сүлд дуу” хэмээн баталсан байна. Ингээд сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй та бүхэндээ баярын мэнд хүргэж, сэтгүүлчдийн сүлд дууг толилуулж байна.


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн алдартай, сайхан хосуудын нэг дуучин Жастин Тембэрлек болон түүний эхнэр ж  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл