Гэр орныхоо энергийг засах арга ухаанаас
2018 оны 3 сарын 4
1. Гэр сөрөг энергитэй болох шалтгаан

- Хар цагаан хэл ам, 
- Атаа жөтөө, 
- Байнга хэрүүл хийх, сөрөг бодол
- Утас, компьютер, телевизороор үзсэн сөрөг энергитэй мэдээ мэдээлэл
- Архидан согтууралт хөлчүүрэлт их байх
- Сөрөг энергитэй газарт ажилладаг эсвэл тийм газраар зорчоод ирсэн хүнээс гэрт сөрөг энерги үлддэг. Энд гэрийн гишүүд болон гадны зочид хамаарна. 
/Шүүх, цагдаа, эмнэлэг, цэнгээний газар, оршуулгын газар, морг.....гэх мэт орно./
- Хүнд өвчтэй хэвтрийн хүн амьдардаг. Ийм үед байнга гэрээ цэвэрлэж сөрөг энергийг хөөх нь тухайн хүний биед маш сайнаар нөлөөлдөг.
- Үргэлж бохир байлгах. /Ялангуяа булан тохой, тавилганы ар талаар болон доогуур/ Мөн хоол ундны савыг шавхруутай үлдээх.
- Ямар нэгэн хүн нас барсан
- Хар домын шившлэгтэй гэх мэт шалтгаанууд байдаг.

2. Сөрөг энерги хуримтлагдсаныг хэрхэн шалгах вэ?

- Ганга уугуулахад сайн асахгүй байх, эсвэл хар бараан өнгийн утаа гарах /Сайн ажиглавал гэрийн баруун зүүн тал, байрны өрөөнүүд хүртэл өөр байдаг./
- Энгийн лааг асаагаад гэрээ тойруулаад шалгаж болно. Хэрэв лаа хар утаа хаяж, час час дуугарч бас унтраад байвал гэрт сөрөг энерги хуримтлагдсан гэсэн үг.



- Таны гэр нэг л зэвхий хүйт дааж, хоосон мэт мэдрэмж төрүүлж улмаар гэртээ байхаас дургүй хүрч гэрээсээ зугатах сэтгэгдэл төрүүлж байна уу?
- Таны гэрт байнга хэрүүл маргаан гарч, гаднаас орж ирсэн танихгүй хүмүүс хүртэл ямар нэгэн хэрүүлийн шалтгаан олоод хэрэлдэх гээд байна уу?
- Элдэв дуу чимээ гарах
Дээрхи шалтгаанууд байгаа бол таны орон гэрт сөрөг энерги хуримтлагджээ гэсэн үг.

3. Орон гэрийн сөрөг энергийг цэвэрлэх:

Ариун үнэрт утаагаар энерги засах. Ганга өвс, эсвэл байгальд удаан байж байгалийн хүч, увдисыг өөртөө шингээсэн аргал /хомоол/, мөн арц зэргийг бэлдээрэй. Эдгээр гурвын аль нь ч болно. Харин дөмөгхөн шиг зэхэж, сайн утаа май тавихаар зэхэх хэрэгтэй.

Асаасны дараа юуны өмнө өөрийгөө сайн утаарай, толгойн орчим гурав, бүсэлхий орчим гурав, доод өвдөгний орчим гурвантаа нар зөв эргүүлж утаарай. Ялангуяа шилний арын хэсэг, хоёр суга, өвдөгний арын нугалам зэргийг сайн утах нь зөв.



Ийнхүү утсаны дараагаас өргөө гэрийнхээ хаалганы баруун доод булангаас эхлээд нар зөв булан тохой, шүүгээн дотор, өнцөг булан ирмэгтэй юу л байна бүгдийг, мөн хувцасны шүүгээ, унтаж амардаг ор, ялангуяа ванны өрөө, гадна тагт буюу валкон зэргээ сайн утах хэрэгтэй. Арцтай усаар хана таазаа ч орхилгүй арчиж цэвэрлэ. Толийг сайтар угаах цэвэрхэн байлгах хэрэгтэй. 

Мөн хоймор болсон тахил бурхан шүтээний хэсгээ бүү мартаарай. Өөрийн болоод гэрийнхнийхээ өмсдөг хувцсыг мөн адил.
Ийнхүү өргөө гэрээ бүхэлд нь утаж буй ариун гангын үнэр, утаа, аргалын утаа май зэргээс төрлөө олоогүй сүнс, албин тийрэн, хар хүч, хар энерги бүхэн сарниж гэрээс тань хурдан одох болно.

Лаагаар /галаар /энерги засах. Гал тахиж, гал голомтоо ариун байлгахад гэрийн дотор сайхан энерги үүснэ. Галын илч, утаагаар муу бүхэн арилдаг. Гэвч орчин үед бид байнга ил галтай байх боломжгүй юмдаа. Гэртээ их цэвэрлэгээ хий. 3 ширхэг лаа асаагаад тос нь асгарахгүй том таваг дээр тавиад орох хаалганаасаа эхлэн цагийн зүүний дагуу 3 удаа тойрч бүх булан тохой, нүсэр тавилгын ар талыг ч үлдээлгүй галаар ариусгах хэрэгтэй. Орон гэрийн сөрөг энерги бага бол энгийн Мон лаагаар гэрээ ариусгаж болно. 

Лаагаа дуустал нь асаагаад тосыг нь хагалахгүйгээр хар уутанд хийгээд хол аваачиж хаяарай?

Хамгаалалт хийх. Ийнхүү өргөө гэрээ сайн утаж ариун болгосны ард гадны муу хүчнээс хамгаалж хаалгандаа хамгаалалт хийх учиртай. Хаалгаар сайн муу бүх зүйл орж байдаг. Хаалгандаа улаан утас тойруулж тавь, улаан утас нь галан хамгаалалтын билэгдэл болдог бол мөн улаан утас ямарваа зүйлийг бат барьж хааж хамгаалж байдаг.Мөн байгальд ургадаг үзүүртэй иш бүхий ургамал, моднуудаас өргөө гэрийн хаалгандаа залж болно. Харин авахдаа уул ус хангайн эзэнд өргөл өргөж гуйж авахаа бидэн бүхэн мэдэх билээ. Онцолж зөвлөх мод бол заг юм. Загийг муу хүчнээс хамгаалдаг гэж үздэг.



Хаалганы дээр мөн сүх тавих нь бас л сайн хамгаалалт болдог. Амьтай байдаг эрчилсэн ноосоор могой зэхэж, түүнийгээ сайн гангаар утсаны ард, хаалгандаа тойруулан залдаг нэгэн зан үйл бий. Улмаар тэрхүү залсан могойн сүүл, толгой хэсгийг сархадаар ундаалж удмын өвөг дээдэс болон онгод тэнгэрээс амь оруулж, хамгаалалт хийж өгөхийг хүсэн өргөлөө өргөснөөр тэрхүү могой нь амьтай болж ирдэг. Ингэснээр нэг ёсондоо таны өргөө гэрийн хаалганд амьд могой заларч, өргөө гэрийг муу хүчнээс хамгаалж байх болно. Харин тэрхүү амьтай могойг байнга гангаар утаж, сархадаар ундаалж хүчийг авахуулж байх хэрэгтэй. Мөн хонх, зарааны үс, давс, өөртөө болон өргөө гэртээ тохирсон билэгдэлт дүрс гэх мэтийг зэхэж болно.

Хаалгандаа та ямар хэлбэрийн хамгаалалт залсан тэрхүү хамгаалалтаа 3 хоногтоо нэг удаа ганга, аргал, арцаар утаж байх хэрэгтэй.Мөн хаалганы эргэн тойрноо утахаа бүү мартаарай. Айл гэрт сур байх нь хамгаалалт болдгоороо их сайн байдаг. Монгол хүн, Монгол айл болгонд сур байх учиртай тул та сур, эсвэл суран ташуур зэхэж өргөө гэртээ залвал нэн сайн. 

За тэгээд цаашдаа өргөө гэртээ гаднаас орохын өмнө зоо нуруугаа гөвөх байдлаар нудрах, мөрнөөс буртгийг одуулж буй мэтээр зан үйлийг хийж, дагаж ирсэн хар муу энергийг хаяж одуулж өргөө гэртээ орж байхыг зөвлөж байна.

Сүүлийн үед Монголчууд бид өргөө гэртээ орж ирсэн даруйдаа, үүд болсон хаалганы дэргэдэх хувцасны шүүгээн дээр малгайгаа шууд л тавьчихдаг. Ингэснээр таны тэргүүн сүлд хийморь тань гэрийн хатавчинд байсаар цаашдаа хэрхэх бол. Монгол хүн тэргүүнээ гэрийн хаалганы хатавчинд залдаггүй бөгөөд харин ч дээдэлж, гэрийнхээ хоймортоо тэргүүнээ залж байх хэрэгтэй анхаараарай. 

Монгол хүн бүр өөрийн гэсэн ид чадал, цэцэн ухаан, зан үйлтэй байдаг тул хэн бүхэн өөрийнхөө өргөө гэрийг сайхан авч явж чаднаа.

 Эх сурвалж: http://tuuchee.com/2018/01/17/орон-гэрээ-сайн-ариулаарай/
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл