Пёнчаны хамгийн үзэсгэлэнтэй тамирчид
2018 оны 2 сарын 12
БНСУ-ын Пёнчанд Өвлийн олимпийн наадмын 3 дахь өдөр үргэлжлэн явагдаж байна. Тамирчид медалийн төлөө хүч сорин өрсөлдөж байхад сэтгүүлчид наадмын “Хамгийн, хамгийн”-ийг шалгаруулаад сууж байдаг уламжлалтай. Тэдний хурц хараанаас хамгийн муу хувцас, хамгийн ганган тамирчид ч мултрахгүй. Энэ удаад ОХУ-ын сэтгүүлчид “Пёнчан 2018” наадмын “Хамгийн гоо үзэсгэлэнтэй тамирчид”-ыг шалгаруулжээ. Тэднийг Олимпийн бурхан тэнгэрүүд хэмээн нэрлэдэг билээ.

Алевтина Штарёва (ОХУ) – хоккей

“Хоккейг жинхэнэ эрчүүд л тоглодог” гэсэн хэлц үг хэдийнэ хуучиржээ. Эмэгтэйчүүд ч хоккей тоглодог болоод удаж байгаа. Мэдээж эрчүүд шиг хурдтай, хүчтэй тоглохгүй ч сайхан бүсгүйчүүдийг нь харж, нүдээ хужирлаж болно. Алевтина Штарёваг мөсөн дээр харахын төлөө л хоккей үзэхэд бэлэн хүн олон.

Анна Фернштадт (Герман) – скелетон

21 настай герман бүсгүй Чехийн Прага хотод төрсөн. Дэлхийн шилдэг 10 тамирчинд багтдаг ч Пёнчанд медаль авахад хэцүү. Гэхдээ түүнийг барианд ороод инээж байгааг харахын тулд олон мянган хүн скелетон үзэх нь тодорхой.

Алёна Заварзина (ОХУ) – сноуборд


Энэ орос бүсгүйн төлөө америк залуу Вик Уайлд иргэншлээ сольж, ОХУ-д хүрээд ирсэн. Аргагүй.

Роуэн Чешир (Их Британи) – фристайл


Их Британийн цанын фристайлийн шигшээ багийн лидер олимпод хоёр дахь удаагаа ирж байгаа. Гэхдээ 4 жилийн өмнө бэлтгэл дээр унаад, хамраа хугалж, нүүрээ гэмтээгээд оролцож чадаагүй. Харин одоо харахад гэмлийн ул мөр алга болж, тэр үзэсгэлэнтэй хэвээр байна.

Софья Фёдорова (ОХУ) – сноуборд


Сноуборд олон хүний анхаарлыг татдаггүй спорт ч энэ төрөлд сайхан бүсгүй маш олон байдаг. Хар л даа.

Силье Норендаль (Норвеги) – сноуборд


24 настай норвеги бүсгүй Силье Норендаль. Том ялалт байгуулж байгаагүй ч олон нийтийн сүлжээний од. Зар сурталчилгааны тун олон гэрээтэй.

Анастасия Брызгалова (ОХУ) – кёрлинг


Кёрлингийн шигшээдээ заавал хөөрхөн хүн авна гэсэн дүрэмтэй юм шиг л ОХУ-ын шигшээ багт дандаа сайхан бүсгүйчүүд багтдаг. Людмила Прививкова, Анна Сидорова нар өнгөрсөн хоёр олимпийн сайхан бүсгүйгээр шалгарч байсан бол энэ удаад тэд ирээгүй. Харин шинэ гишүүн Анастасия Брызгалова ч тэднээс дутахгүй гадаадын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад байна.

Доротея Вирер (Итали) – биатлон


Итали бүсгүй Вирерийг биатлон сонирхогчид төдийгүй дэлхий мэднэ. Тэр бол нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гоо бүсгүй. Гэхдээ тэр олимпод хамгийн сайхан тамирчны хэргэмийн төлөө биш алтан медалийн төлөө ирсэн. Энэ жилийн Дэлхийн Цомоос тэр 6 медаль аваад байгаа.

Мэдисон Чок (АНУ) – уран гулгалт

Сочигийн олимпд 8-р байр эзэлж байсан Чок ДАШТ-ий 4 медальтай. Пёнчанд олимпийн анхны медалиа авахаар айсуй.

Софья Тихонова (ОХУ) – трамплин


19 настай ч Софья туршлагатай, олон цомтой тамирчин. Тиймээс Өмнөд Солонгост медаль авах найдвартай тамирчны тоонд орж байгаа.

Кэйлани Крэйн (Австрали) – уран гулгалт


Австралид өвлийн спорт байдаг гэдэгт та гайхаж байна уу? Уран гулгалтын Кэйлани Крэйн нутагтаа алдартай хүн. Харин одоо тэр Европ, Азид шинэ бишрэн шүтэгчидтэй болно.

эх сурвалж: http://www.ub.life/p/12572



Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Пёнчань-2018 өвлийн олимпийн хамгийн агуу тулаан эхлэхэд ойртоод байна. Евгения Медведева,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл