18 настай Евгения Армановна Медведева дэлхийн дээд амжилт тогтоолоо
2018 оны 2 сарын 12
БНСУ-ын Пёнчанд Өвлийн олимпийн наадмын өдрүүд үргэлжилсээр.   ДАШТ- д хоёр удаа дарааллан түрүүлж дэлхийн хэвлэлийн мэдээллийн гол хүн болоод байгаа 18 настай ОХУ- ын уран гулгалтын тамирчин Евгения Армановна Медведева багийн богино үзүүлбэрийн төрөлд  81.06  оноогоор дэлхийн дээд амжилт тогтоолоо. Өвлийн олимпийн хамгийн олон үзэгчтэй спортын төрөл болох уран гулгалтын ганцаарчилсан төрөлд түүнийг түрүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэж байна. 



2014 болон 2015 оны Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсоноор түүний карьеер хурдацтай өсөж байна. 2016,2017 оны Оросын үндэсний аварга, 2016, 2017 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд мөн хоёр дарааллан түрүүлсэн , 2016, 2017 оны ДАШТ- д хоёр дарааллан түрүүлээд байна. Түүнийг нэгэн үе уран гулгалтын хатан хаан гэгдэж байсан Солонгосын тамирчин, дэлхийн аварга Ким Юнатай зүйрлэсэн бичиж эхэлжээ. 


Фото зургуудаас 






Г. Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл