Бүх төрлийн арьсны зөвлөгөө ба арчилгаа
2018 оны 2 сарын 6

Хүн бүр өөр өөр арьсны онцлогтой байдаг. Тиймээс эдгээр зөвлөгөөнөөс өөрийн арьсанд тохирох арчилгаа уншаад хэрэгжүүлээрэй .


Эмзэг арьс: Эмзэг арьсанд маш болгоомжтой хандах ёстой. Ийм арьстай хүмүүс ихэнхдээ шар эсвэл цайвар үстэй, цэнхэр эсввэл ногоон нүдтэй байдаг. Энэ арьс тос ялгаруулах нь бага төдийгүй, эвэрлэг давхраа нь нимгэн, хамгаалах пигмент нөсөө хавьгүй багатай байдаг. Иймээс гадны бшх цочроогчийн нөлөөнд хялбар өртдөгбас сэтгэл санаа зовиуртай байвал арьс мөн өөрчлөлтөнд ордог. Энэ шинжүүд нь төрөлхийн эсвэл сүүлд үүссэнээс үл хамааран ямар ч нөхцөлд хамгаалж байх ёстой. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг байн байна солиход эмзэг арьс “дургүй” 

Арчилгаа: Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүн сонгох. Буруу бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эмзэг арьсыг улам л эмзэгшүүлнэ. Тиймээс батгаа эмчлэхийн өмнө ямар төрлийн бүтээгдэхүүн хамгийн сайн тохирох эсэхийг мэд. Спирт, гаа агуулсан гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээс зайлсхий. Эдгээр нь арьсыг эмзэгшүүлж батгыг улам ихээр туурахад нөлөөлнө.

Аль болон олон бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
"hypoallergenic" гэсэн бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэ. 
Орц найрлага нь бага байх тусмаа сайн. 
Мөн байгалын гаралтай бүтээгдэхүүнийг сонгоорой.

Өглөө, орой нүүрээ угааж эхэл. Зөөлөн бүтэцтэй саван, цэвэрлэгчээр цэвэрлэ. Нүүрээ угаах нь арьсан дээрх тосыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүн шингэн арьсыг бүрэн цэвэрлэхгүй.

Бүлээн усаар угаа учир нь арьсыг эмзэгшүүлэхдээ арай гайгүй байдаг.
Батгаа шахаж болохгүй. Улам л ихээр гарах нөхцөлийг бүрдүүлнэ.

Тусдаа алчуур хэрэглэ. Хэрэглэдэг алчуур тань ямагт цэвэрхэн байх ёстой. Хуучнаа хэрэглэх нь нүүрэн дээрх бактерийг улам ихэсгэнэ. 

Тэжээлийн тос хэрэглэ. Батганы эсрэг бүтээгдэхүүнүүд нь арьсыг улам хуурайшуулдаг. Тэжээлийн тос байнга хэрэглэх нь батганы бүтээгдэхүүн хэрэглэхэд харшил өгөхөөс сэргийлнэ

Тэжээлийн тос сонгохдоо дараах заалттайг аваарай "hypoallergenic" (fэмзэг арьсанд зориулсан) "non-comedogenic" (Батгатай хүмүүст зориулсан, ерөнхийдөө батгыг үрэвсүүлэхгүй



Тослог арьс: Тослог арьс нь үрчлээснээс хамгийн сайн хамгаалдаг. Тосны булчирхайн секреци ялгарал ихэссэнээс шалтгаалж голдуу нүх сүвүүд нв томорч гялгар шинжтэй болдог учир тослог арьсыг тодорхойлоход хялбар байдаг. Ийм арьсанд үрчлээ үүсэх хандлагагүй /учир нь тос ихтэй учир хурайшихаас хамгаалагддаг/ боловч батганы тууралт үүсэх нь бусад төрлийн илүү юм. Тослог арьстай хүмүүс наранд шарж гадуур удаан явсан ч арьс нь толигор уян хатан шинжээ илүү удаан хадгалдаг.

Арчилгаа: Ихэнх хүмүүсийн дух, хамар эрүү хэсэг нь л тослог болохоос хоёр хацрын хэсгээр хуурай байдаг. Иймдээ ч тослог арьсыг арчлах нь тэвчээр, ажиглалт шаарддаг юм. Нэгхэн төрлийн бүтээгдэхүүн удаан хугацааны тослогжилтыг хянахад хангалтгүй. Бензол пероксид, салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглэж болох юм. Тослог арьстай хүмүүс нүүрэндээ тос түрхэхээсээ өмнө заавал гараа угааж байх ёстой. Болж өгвөл гелэн суурьтай цэвэрлэгчээр өдөрт 2-3 удаа цэвэрлээрэй. Мөн нүүрээ угаахдаа халуун биш бүлээн усыг сонго. Халуун ус тослогийн булчирхайг идэвхжүүлдэг. Арьсныхаа Т-бүсийг тоникоор арчиж, усан суурьтай чийгшүүлэх үйлчилгээтэй тос хэрэглэ. Тослог арьсанд ч бас чийгшил тун их хэрэгтэй байдаг. Хэд хэдэн төрлийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж, үр дүнг нь харж гэмээнэ өөрийнхөө арьсанд хамгийн сайн тохирсон эмчилгээг олж чадна.

Тослог арьсыг хамгаалах нь

Тослог арьсыг нарны хурц гэрлээс хамгаалах шаардлагатай. SPF 30-тай тос, крес түрхэж байгаарай. Энэ нь хэт ягаан туяаны нөлөөгөөр тослогийн булчирхай идэвхжихээс сэргийлэх болно. Өвлийн цагт ч бас нарны гэрлээс хамгаалах хэрэгтэй байдаг гэдгийг сана.
Тослог арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн

Хэрэв чи тослог арьстай бол тосон суурьтай бүтээглэхүүнүүдээс зайлсхийх ёстой. Шингэн бүтээгдэхүүн авахдаа найрлаганд нь “Dimethicone” хэмээгч тосон биш суурьтай чийгшүүлэгч байгаа эсэхийг хар. Мөн бага зэргийн салицилийн хүчилтэй, үрэвслийн эсрэг пудр сонгож болно. “Serecite”-ийн найрлагатай бүтээгдэхүүнүүд нүхийг агшааж, тос ялгаралтыг багасгадаг үйлчилгээтэй гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Өөрийнхөө арьснаас нэг тон цагаан крес сонгох хэрэгтэй. Учир нь чамаас ялгарах тос нь будалтыг бараан болгоно. Матт буюу хуурай нүдний будаг, хацар өнгөлөгч ав. Кремее түрхэхээсээ өмнө чийгшүүлэгч тоникоор цэвэрлэж байгаарай.


 
Энгийн арьс: Ийм арьстай бол та өөрийгөө азтайд тооц Насанд хүрсэн хүмүүсийн арьс хэвийн төлөвтэй байх нь харьцангуй ховор бөгөөд хэвийн төрлийн арьсны хамгийн гол шинж нь уян хатан чанар юм. Хэвийн арьс ихэвчлэн цайвар бор ягаавтар завсрын өнгөтэй байдаг. Зөөлөн голдуу толигор, уян хатан,тосны гялайлт багатай, нүх сүв нь жижгэвтэр байдаг бөгөөд улаан толбо, үрэвссэн хэсэг батга идээт батга,бараг байдаггүй. Хүйтэн болон халуунд болон салхинд нэлээд тэсвэртэй ба савандаж угаасаны дараа агшиж татагддаггүй. Гэхдээ “Ийм арьс онцгой арчилгаа шаарддаггүй” гэсэн төөрөгдөл байдаг нь буруу юм. Ультра ягаан туяа, бохирдсон агаар зэрэг гадны хүчин зүйлүүд арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Түүнээс гадна нас ахихын хэрээр арьсны тосны ялгарал, чийгийн солилцоо өөрчлөгдөж, хэвийн байсан арьс илүү хуурай, эсвэл илүү тослог болдог байна. 

Арчилгаа: Нүүрээ угаахдаа тасалгааны хэмтэй ижилхэн дулаантай бүлээн зөөлрүүлсэн усаар угааж байгаарай. Хагас бүтэн сайн өдөр нүүрэндээ элдэв тос түрхэлгүй арьсандаа бүрэн амралт өгч байх хэрэгтэй.Тослог крем арьсны нүх сүвийг бөглөдөг учраас хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. мэдээж ийм арьсанд тавих маск нь чийгшүүлэх болон арьсны ажиллагааг сэргээгч үйлчилгээтэй маск байх хэрэгтэйг санаарай

  

Холимог арьс: Энэ төрлийн арьс нь Т- бүсэд /дух хамар эрүү/ тослог,хацар, нүдний орчим чамархайд хуурай шинжтэй байдаг. Янз бүрийн хэсгүүдийн арьсны өнгө бага зэрэг ялгарч харагдаж болдог бөгөөд холимог арьсанд онцгой арчилгаа шаардагддаг. 

Арчилгаа: Холимог арьсыг цэвэрлэх нь
Холимог арьсанд гелэн цэвэрлэгч хэрэгтэй гэж үздэг. Гэвч зарим гелен хэлбэрийн цэвэрлэгч эмзэг бөгөөд холимог арьсыг цочроож орхидог. Нөгөө талаар кремэн цэвэрлэгч нь үрэвсэлтэй арьсыг зөөлнөөр цэвэрлэж чадах ч, тослогийг хянахад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Мөн ямар ч төрлийн арьсыг гуужуулж, үхсэн эд эсийг нь унагаж байх хэрэгтэй. Зөөлнөөр илүүдэл тосыг арилгаж, үхэжсэн эсийг гуужуулдаг цэвэрлэгч төгс хэлбэр юм.
• Термал цэвэрлэгчид. Ийм төрлийн цэвэрлэгч нь арьсыг гуужуулагч бөөрөнхий микросферүүдийг агуулдаг. Харин термал үйлчилгээ нь нүхийг цэвэрлэж, бохирыг арилган арьсыг зөөлөн, цэвэрхэн хэвээр нь үлдээдэг.
• Сульфатгүй хөөсөн цэвэрлэгч. Сульфат нь эмзэг арьсыг загатнуулж, улайлгаж мэднэ. Тиймээс сульфат агуулаагүй хөөсөн цэвэрлэгчийг сонгож болно.
• Гел/тосон цвээрлэгч. “Хүйтэн тос” гэж нэрлэж болохоор гел, тосны холимог бүтэцтэй цэвэрлэгч нь арьсанд чийгшил өгөхийнхөө хажуугаар тослогийг цэвэрлэдэг.
Холимог арьсыг чийгшүүлэх нь:
Холимог арьстай хүмүүс арьсныхаа өөр төрлийн хэсэг бүрт өөр чийгшүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Хуурай хэсэгт зөөлрүүлэгч бодис /emmolient/-оор баялаг чийгшүүлэгч хэрэгтэй. Эмзэг арьстай хэсэгтээ элдэв анхилам үнэргүй, энгийн тос түрхвэл зохино. Холимог арьсанд тохирсон төгс бүтээгдэхүүн байхгүй. Харин хоёроос гурван төрлийн бүтээгдэхүүн хольж, юм уу сөөлжилж хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Нэг төрлийн бүтээгдэхүүнийг 7 хоног хэрэглээд арьс чинь ямар хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглаарай.

 

Хуурай арьс: Залуу хүмүүсийн арьс хуурай байх нь нилээд ховор юм. энэ арьс нь зөөлөн булбарай, нимгэн бүдэгдүү, завсрын өнгөтэй, батгагүй байдаг. нүх сүвүүд мэдэгддэггүй боловч үрчлээс гарах нь амар юм.Тусгайлан арчлахгүй бол хуурай арьс амархан хозруутаж, хуурч татагдах мэдрэмж төрж, эсвэл цоцирдог бөгөөд хүйтэнд болон салхины нөлөөнд хялбар өртөж,савандаж угаахад тэсвэр муутай болдог.Цагаас өмнө хөгшрах хандлагатай учир тогтмол чийгшүүлж бай. Гэхдээ хэт цайрмайж болохгүй ба арчилгаа буруухийх үед арьс чочирдог. Тослог эсвэл хүнд чанарын тос ашиглах хэрэггүй. учир нь ийм тосонд хурдан дасдаг ба өөрөө бие даан тос ялгаруулах нь зогсдог. 

Арчилгaa: Хуурай арьсыг тогтмол арчлахгүй савантай халуун хүйтэн усаар байнга угаах, гоо заслын бэлдмэлүүдийг буруу хэрэглэснээс арьс улам хуурайших, үрчлээтэх, холцруутах зэрэг нөлөө илэрнэ. Хуурай арьсыг юуны өмнө зохих хэмжээний чийглэг, тослогтой болгоход анхаарах ёстой. Үүний тулд өглөө бүр нүүрээ угаахаас 10-15 минутын өмнө тараг хоормог, эсвэл цөцгий, /сүмс, өндөгний шар, ургамлын тосны аль нэгийг/ устай хамт хольж адил хэмжээтэй авч түрхэх хэрэгтэй.
Хуурай арьс нь цаг агаарын тохиромжгүй нөлөөнд амархан цочирдог тул өдөрт нэг удаа бүлээвтэр, зөөлрүүлсэн усаар угаана. Усыг зөөлрүүлэхийн тулд 1л усанд хагас аяга сүү эсвэл, нэг хоолны халбага хүнсний содын аль нэгийг хийх буюу буцалгах, эсвэл 500 гр усанд 10 гр ургамлын тос хийж зөөлрүүлнэ.

Оройд өөрийн арьсны онцлогт тохируулан бага зэрэг бүлээсгэсэн ургамлын тос, шингэн тос, тэжээлийн тос, хярам, сүүний аль нэгийг ээлжлэн дэс дараатай түрхэн хэрэглэж дараа нь нүүрэндээ бүлээн жин 5-10 минут тавиад өөрийн арьсанд тохирох тосыг түрхэнэ.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Nike-ийн дасгалжуулагч Алекс Силан-Фаганы хэлснээр, хөл, өгзөгний үзэсгэлэнтэй сайхан хэлб  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл