Яг үнэндээ амьдрал хатуу биш үнэн л хатуу байдаг юм байна
2018 оны 2 сарын 6
Бидний хамгийн сайн мэддэг хирнээ мэддэггүй мэт байдаг нийгмийн нууцлагдмал сэдвийг хөндөж, олон үзэгчдэд нэгийг бодогдуулсан шилдэг уран бүтээлийн нэг бол  “Ларьдма” уран сайхны кино билээ. Нэрнээсээ  л онцгой энэхүү бүтээлээрээ хар гэдэг зүйл хайрыг хэрхэн үгүй хийж буйг харуулсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн сэрдхийлгэм үнэнийг илчилж, хүн бүрийн сэтгэлийн гүн дэхь утсыг хөндөж чадсан юм. “Ларьдма” кино нь хүчирхийлэлд өртөж байгаагаа олон хүмүүсд зориг өгч, тэвчихгүйгээр дуугарах ёстой, зоригтойгоор шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн мессежийг нийгэмд хүргэсэн бизээ. Сүүлийн жилүүдэд хохирогч эмэгтэйчүүд дуугарч эхэллээ, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдлаа. Магад энэхүү уран бүтээл түмний сонор, мэлмийд хүрч тодорхой хувь нэмрийг оруулсан гэж хэлэхэд буруудахгүй биз. 



Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг уран бүтээлээрээ илэрхийлж чаддаг жүжигчин Б. Навчаагийн уран бүтээлүүд үзэгчдээс сайшаал хүртэж, дараа дараагийн шинэ уран бүтээлийг хүлээж суудаг болсон байна. Тэгвэл тун удахгүй зураг авалт нь эхэлсэнээсээ хойш  хүлээлт үүсгээд байгаа “Ларьдма” 2 буюу “Амьдрал” хэмээх киногоо үзэгч олондоо хүргэх гэж байгаа бөгөөд киноны албан ёсны трэйлэр цацагдаж эхлээд байна. Харин киноны нээлт 3 - р сарын 2 -ны өдөр болох юм.


Уг бүтээлийг “Бодлын хулгайч”,”Үргээлэг”, “Цагаан хадаг” зэрэг уран сайхны дэлгэцийн бүтээлээрээ үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж найруулж,  “Ларьдма” киноны зохиолч Д.Төрмөнхийн охин Т. Номунзул зохиолыг бичиж, дууг Зууны манлай дуучин МУГЖ  Б.Сарантуяа дуулжээ. Харин гол дүрийг жүжигчин, продюсер Б. Навчаа болон жүжигчин , топ модель Д. Пүрэвсүрэн нар бүтээсэн байна. 

Жүжигчин Д.Пүрэвсүрэн Ларьдма хэмээх бүсгүйн дүрийг тун чадварлаг бүтээж, хар гэдэг зүйлээс болж эмэгтэй хүний гоо сайхан, сэтгэл зүрх хэрхэн туйлдаж эцэстээ хүрч буйг нулимс цийлэгнэж, хамар шархиртал харуулж чадсан юм. Магадгүй амьдрал дээрээ Ларьдма дүрээрээ дуудуулахаар болсон байв. Энэ удаад ч дүрээ илүү гайхалтай амьлуулсан гэдэгт итгэлтэй байна. Харин жүжигчин Б.Навчаагийн хээгүй, нээлттэй, ил тод байдалд олон үзэгч хайртай. Түүний уран бүтээл нь ч мөн адил гашуун хэдий ч бодит үнэнг өгүүлж байдаг нь гайхалтай. "Ларьдма" кинонд бүтээсэн түүний дүрээс амьдрал дээрх олон эмэгтэйчүүдийн бодит байдал, зориг тэвчээрийг харж болно. Тийм ч учраас дараагийн бүтээлээрээ юуг, хэрхэн илэрхийлэх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд  үүссээр байгаа юм. 



Уран бүтээл туурвихад баг хамгийн чухал байдаг. Үргэлж сайн, чанартай уран бүтээлийг үзэгч олныхоо сонор, мэлмийд хүргэж байдаг уран бүтээлчдээ амжилт хүсье. 









Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Nike-ийн дасгалжуулагч Алекс Силан-Фаганы хэлснээр, хөл, өгзөгний үзэсгэлэнтэй сайхан хэлб  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл