Дорнын хэв маягийг эвдсэн Арабын шейхүүдийн гэргий нар
2018 оны 2 сарын 2
Дорнын эмэгтэйчүүд нүүрээ нууж олны өмнө гарч ирдэг, тэдний гол үүрэг нь хүүхэд төрүүлэх л гэж бид ойлгодог. Харин бидний ойлголтыг эвдсэн Арабын шейхүүдийн гэргий нар идэвхтэй амьдарч, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явна.



Шейхийн гэргий Хая Бинт Хуссейн Аль-Мактум



Шейхийн гэргий Хая нь Дубайн удирдагч, Шейх Мохамад Аль-Мактумын хоёр дахь эхнэр. Хааны удмын энэ бүсгүйн эцэг нь Иорданы хаан юм. Оксфордод өндөр боловсрол эзэмшсэн бөгөөд хааны нэгэн ёслолын ажиллагаан дээр шейх Мохамад Аль-Мактумтай танилцаж, хэдэн сарын дараа түүний эхнэр болжээ.



Тэрбээр хоёр хүүхэдтэй ч ээжийн үүргээ гүйцэтгэхээс илүү нийгмийн ажил эрхлэх нь илүү. Түүний нэг төсөл бол Хаягийн төрөлх нутаг Иорданд үйл ажиллагаа явуулдаг өлсгөлөнтэй тэмцэх сан юм. Моринд дурладаг түүнийг морин уралдаан дээрээс олон удаа харж болно. Европын загварын хувцас өмсөж, дээдсийн арга хэмжээнд байнга оролцдог тэрбээр Ойрх Дорнодын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгд тооцогддог.

Саудын Арабын хатан хаан Фатима Кулсум Зохар



Жирийн гэр бүлд төрж, Дубайн олон улсын коллежид сурч байсан, дараа нь Саудын Арабын Эр-Рияд дахь Хааны их сургуулийг төгсөж, хууль зүйн мэргэжилтэй болсон гэхээс өөр мэдээлэл бараг байдаггүй.

Одоо ч гэсэн ядуу охин яаж яваад хааны анхаарлыг татаж, түүний эхнэр болсон тухай асуудал нууц хэвээр байдаг. Ялангуяа 30 гаруй удаа гэрлэсэн Абдуллах хааны эхнэрүүдээс нэг нь түүнийг насан эцэслэтэл нь хамт байх хувь хүртээгүй байдаг. Харин Фатима тэгэх хувьтай байжээ. Түүний тухай олон жилийн турш ямар ч мэдээлэл байгаагүй ч хааны гэргий гэнэт л Facebook нээж, түүнийгээ англиар хөтөлдөг болжээ.

Шейхийн гэргий Моза Бин Насер Аль-Миснед


Катарын эмир асан Хамад Бин Халиф Аль-Танигийн хоёр дахь гэргий, одоогийн удирдагчийн ээж Моза нь сайн үйлс эрхэлдэг төдийгүй улс төрийн амьдралд идэвхтэй оролцогч нэгэн. ЮНЕСКО-гийн тусгай элч, төрийн болон олон улсын хэд хэдэн албан тушаалтай, тэр ч бүү хэл Британийн эзэнт гүрний эмэгтэй командлагчийн одонтой.

Ялангуяа Моза загварын ертөнцөд ихэд танигдсан. Долоон хүүхдийн ээж Моза гоё бие хаатай, загварын өндөр мэдрэмжтэй нэгэн. Улс орныхоо уламжлалд тохируулан даруухан хувцасладаг ч дэлхийн чиг хандлагад нийцүүлэх гэж хичээдэг байна.



Иорданы хатан хаан Рания Аль-Абдулла



Иорданы хаан Абдулла ибн Аль-Хусейн Аль-Хашимигийн гэргий, угсаа залгамжлагч хунтайж Хуссейны ээж, дөрвөн хүүхдийн эх Рания нь дорнын хамгийн алдартай хатан хаан юм. Ойрх Дорнодын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч, эмэгтэйчүүд өөрийн гэсэн компани байгуулах ёстой, нөхөр, эцгийнхээ бодол саналаас хамааралгүйгээр үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй гэж үздэг нэгэн. Мөн хувцасны уламжлалт загвар ч алгуурхан өөрчлөгдөх ёстой гэж үздэг. Тиймээс ч Рания жийнсэн өмд, эрэгтэй цамц өмсөж, толгойгоо ороолгүйгээр гарч ирдэг бөгөөд Giorgio Armani-д маш их дуртай. 2008 онд Рания “Avnity Fair” сэтгүүлийн нүүрэнд дорнын соёлд нийцэхээргүй задгай хувцаслан гарч ирсэн.

Бас Рания хатан хаан Иорданы армийн хурандаа цолтой. Нөхөр нь түүнд энэ цолыг өгчээ.



Саудын Арабын гүнж Амира аль-Тавил



Саудын Арабт Амира аль-Тавилыг бусниулагч, уламжлалт нийгмийн үндсийг эвдэгч гэж үздэг. Гүнж ч үүнийг тоодоггүй бөгөөд хунтайжтай гэрлэхээсээ өмнө АНУ-ын Нью-Хейвений их сургуулийг төгсөж, захиргааны удирдлагын салбарт эрдэмтэн болжээ. Мөн олон улсын жолооны эрх авч, машинаа өөрөө барьдаг байна.

Амира нөхөртэйгөө хэдэн жил амьдарсныхаа эцэст салсан гэдэг. Нөхөр нь түүнийг аль болох хурдан хүүхэд төрүүлэхийг шаардахад тэр өөрийгөө ээж болоход бэлэн биш гэж үзжээ. Зарим хүмүүс Амираг үргүй гэдэг. Хунтайж Аль-Валид ибн Талал Аль Сауд салсныхаа дараа өөр хүнтэй гэрлээгүй бөгөөд Амиратай үе үе хамтдаа яваа харагддаг. Тэд сайн найзууд хэвээр үлдэж, хамтдаа сайн үйлсийн үйл ажиллагаа явуулдаг.



Өдгөө 33 настай тэрбээр Саудын Арабын болон дэлхий нийтийн хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Амира ядуурал, байгалийн гамшгийн улмаас үгүйрч хоосон болох, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх зэрэг хөтөлбөрийг дэмжсэн санг толгойлдог. Тэрбээр дэлхийн 70 гаруй орноор явж, аянаа өргөжүүлсэн.

Амира гүнж Эдинбургийн герцог, хунтайж Филипптэй хамтарч Кембрижийн их сургуулийн дэргэд хунтайж Аль-Валид ибн Талалын лалын судалгааны төвийг албан ёсоор нээх үеэрээ Филипп хунтайжаас сайн үйлсийнхээ төлөө шагнал хүртжээ. Мөн тэрбээр Сомалд туслах ажиллагааг удирдаж, хуучин нөхөр нь санд нь харамгүй хэмжээний мөнгө хандивлажээ.



Эх сурвалж: https://updown.mn/40026.html
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл