5 ихрийн ээж Оксана Кобелецкаяатай танилц
2018 оны 1 сарын 31
37 настай  Оксана болон түүний нөхөр Сергей нар нэг охинтойгоо хамт амьдардаг байжээ. Хосууд дахин нэг хүүхэдтэй болохыг хүссэн бөгөөд тэднийг гэнэтийн зүйл хүлээж байлаа. Жирэмсний эход харуутал эмчийн царай хувьсхийсэн нь тэднийг их айлгасан байна. Харин эмч 5 ихрийг хараад гайхсан нь тэр байж. 5 ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдсэн хосууд "бид хүүхдүүдээ хэрхэн эрүүл саруул, осол эндэлгүй төрүүлэх тухай бодож эхэлсэн " гэжээ. Харин аав Сергей "манай гэр бүл 2 хүүхэдтэй байхад л хангалттай гэж шийдсэн байсан. Гэвч гэнэт 6 хүүхэдтэй болох болсон. Гайхалтай, би гэр бүлийнхээ төлөө хичээх болно  " хэмээн хэлсэн байна.


5 ихэр хүүхэд нь энгийн үр тогтолтоор олдох нь тун ховор бөгөөд хуруу шил болон үр суулгах аргаар төрүүлэх боломжтой аж. 5 ихэр тээж буй эхийг эмнэлэгийн эмч, сувилагч нар сайтар асарч, эрүүл саруул 1.2-1.8 кг жинтэй гурван хүү, хоёр охин төрүүлжээ. Төрөлтийн үед эх хүүхдүүдийн амийг аврахын тулд кесар хагалгаа хийсэн бөгөөд ихрүүд эрүүл төрсөн хэдий ч жин багатай байсан учир эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон юм. Тэд хүүхдүүдээ Денис, Владислав, Дэвид, Дера, Александра хэмээн нэрлэсэн байна. Энэхүү үйл явдал Украйн төдийгүй дэлхийд онцгой тохиосон явдал юм. 

Сергейн гэр бүлд хотын удирдлага 5 өрөө байр өгсөн байна. Хорвоо дэлхий гайхалтай зүйлсээр дүүрэн. Тэдний өхөөрдөл зургуудаас 


Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Пёнчань-2018 өвлийн олимпийн хамгийн агуу тулаан эхлэхэд ойртоод байна. Евгения Медведева,  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл