Яг одооноос эхлээд бүсгүй таны хэрэгжүүлэх ёстой 10 зуршил
2018 оны 1 сарын 30
1. Ус уу: Өдөрт дор хаяж 1.5 л ус эсвэл сайн чанарын ногоон цай ууж биеээ дотроос нь цэвэрлэж, мөн чийгшүүлж бай.

2. Ухаалаг будалт: Яг одооноос эхлээд та зөвхөн өөртөө тохирсон үдэшлэг, ажил хэрэг, болзоо болон найз нөхөдтэйгээ амралтын өдрийг өнгөрөөхдөө тохирсон будалтуудыг тус тус сур. Болж өгвөл туршаад үз. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. 



3. Өдөр бүр шинэ үс: Үсээ өдөр бүр урдынхаасаа өөр өөр маягаар янзалж, шинэ үсний боолт даруулга, зүүлтийг туршиж үзэхээс битгий айгаарай. Хүсвэл өөрийнхөө төсөөлөөчгүй өнгөөр будуулж ч болно. Нэг өдөр ороогоод үз, маргааш нь шулуун болго. Үүнд залхуурч болохгүй шүү. Таны маш их стрессийг тайлах болно.

4. Өөртөө тохирсон зөв бүтээгдэхүүн худалдан ав: Час улаан уруулын будаг, хуучимсаг хэрнээ дэгжин өөр хаана ч байхгүй цүнх гэх мэт яг л танд зориулж хийсэн мэт зүйлсийг та олж аваарай. Та л олохгүй бол тэд лангуун дээрээ хэвтсээр нас барах болно. Тэднийг авраарай!

5. Гоо сайхандаа зориулж өдөр бүр цаг гарга: Өнөөдөр хүүхдүүдээ унтуулчихаад нэг сайхан хумсаа янзлаарай. Маргааш харин нүүрэндээ шинэ авсан маскаа тавиарай.



6. Амар: Өөрөө сонсоод үнэхээр сэтгэл тань тайвширч амраахаар ая хайж ол. Тэгээд түүнийг өдөр бүр 5 минут сонсож бай. Эсвэл ажил руугаа алхаж явахдаа толгой тань нэг сайхан цэвэрлэгдэж амардаг бол түүнийгээ өдөр бүр хий. Өөр ямар байдлаар алжаалаа тайлж чадаж байгаагаа сайн анзаарч олж мэдээрэй.

7. Хичээл зүтгэл: Өдөр бүр үсээ өөрөөр янзлах, маск тавих гэх мэт яршигтай эсвэл энэ их ажлын хажуугаар бүтэшгүй санагдаж байна уу? Та л хичээл зүтгэл гаргаж өөртөө цаг гаргахгүй бол өөр хэн ч үгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ?



8. Зүүдэл: Өдөрт дор хаяж 7-8 цаг гүн нойронд автаж сайхан зүүдлээд унтаж байгаарай.

9. Инээмсэглэ: Та итгэхгүй байж магад. Гэхдээ зөвхөн энэ жижигхэн зүйлээс болж таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, төсөөлөхийг аргагүй үр дүнд хүрнэ.

10. Дурла: Та өөрийгөө толинд хараад дурла, саяхан авсан шинэ гутландаа дурла. Гал зуухны өрөөгөө сайхан цэвэрлээд шинэхэн мэт болсон хөргөгчиндөө дурла. Ингэснээр таны амьдралын идэвхи нэмэгдэж эерэг энерги бөөн бөөнөөр цуглана 
"гэргийн ухаан" хуудас 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл