Арьсыг нөхөн сэргээж, эрүүл болгох 5 минутын нүүрний массаж хийж сурцгаая
2018 оны 1 сарын 19
Нүүрний олон шалтгаанаас болж хуурайшиж, гэмтэж, үрчлээтэж байдаг. Бид өдөр бүр инээж, зажилж, ярьж байдаг. Үүнээс үүдэн нүд, дух, хүзүүний арьс хамийн түрүүнд үрчлээ үүсэж эхэлдэг. Дээр нь нарны туяа, байгалийн нөлөөлөл нэмэгдээд арьсны баланс алдагдаж хуурайшиж, өнгөө алддаг. Тиймээс та өөрт тохирсон тосоо сонгоод эдгээр 4 төрлийн массажийг хийгээрэй. Энэхүү массаж нь арьсыг хоргүйжүүлж, цусны эргэлтийг сайжруулж, гүн чийгшил өгөхөд тусалдаг бөгөөд нүүрний булчинд нөлөөлж үүссэн нарийн үрчлээ, зураасыг багасгах юм. 

Массаж - 1: Нүүрний булчин тайвшруулж, стрессээс үүссэн үрчлээ, зураасыг арилгана 

Массаж хийхийн өмнө өөрийн нүүрний онцлогт тохирсон, байгалийн болон ургамлын гаралтай тэжээлийн тосоо сонгож 4-6 дуслыг гарандаа авч дух, хацар, хамар , эрүү, хүзүүндээ түрхэж, хэт чанга дарахгүйгээр тосоо жигд тараана. 



Ач тус: Сормуусаа будах, хөмсгөө зангидах зэрэг дадал зуршил болон бусад нөлөөнөөс болж духны арьсанд нарийн зураас үүсэж, үрчлээтэж эхэлдэг. Энэхүү массажийг хийснээр үүссэн үрчлээ, зураасыг багасгаж, арилгах ач тустай юм. 

Хийх арга: Дунд болон долоовор хурууны өндгөөрөө зурган дээр үзүүлсэн шугамын дагуу массаж хийнэ. Духны төвөөс хурууны өндгөөрөө даралт өгч, чамархай руу чиглэлтэй хийх бөгөөд үүссэн үрчлээ, зураасыг тэнийлгэн аажуухан илнэ. Энэхүү массажийг 3 удаа давтан хийгээрэй. 

Массаж- 2: Нүдний ядаргаа тайлах 



Ашиг тус: Нүдний хаванг буулгаж, толгой өвдөлтийг багасгаж, нүдний доорх хөхрөлтөнд ашиг тустай

Хийх арга: Долоовор эсвэл дунд  хуруугаараа хийж болно. Зурган дээр үзүүлсэн сумны дагуу массаж хийх бөгөөд хөмсөг дээр даралт өгөөд үргэлжүүлэн тойрог үүсгэх маягаар хийнэ. Хөмсөгний хоорон дахь булчинг суллах үүднээс нүдээрээ S үсэг зурна дараа нь нүдээ төв цэгт авчран тодорхой цэг рүү тогтвортой хараад дахин S зурна. Тус бүр 3 удаа давтан хийгээрэй.

Массаж- 3: Байгалийн өнгийг сэргээж хацар туяатай харагдуулна 



Ашиг тус: Нүүрэн тааламжтай мэдрэмж төрүүлэх бөгөөд цусны эргэлтийг сайжруулсанаар байгалийн өнгийг сэргээж, хацрыг гэгээлэг, туяатай болгодог. 

Хийх арга: Долоовор болон дунд хурууны өндгөөр хамрын нүхний хоёр талын цэгээс хацарны ясны доогуур, чихрүү чиглэлтэй гулсуулж массаж хийнэ. Массажийг 3 удаа давтан хийнэ. 

Массаж -4: 



Ашиг тус: Эрүү хэсгээр тослогдож , юм гарах гээд байдаг. Тиймээс энэхү массийг хийснээр тослогийг тэнцвэржүүлж, арьсны өнгийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг. 

Хийх арга: Хурууны өндгүүдээ ашиглан эрүүний төвөөс хоёр тийш даралт үүсгэн эргүүлэн дотогшоо чиглэлтэй тойрог үүсгэн массаж хийнэ. Массажийг 3 удаа давтан хийгээрэй. 

















Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Victoria’s secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиоро  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл