Туркийн царайлаг жүжигчин залуустай танилц
2018 оны 1 сарын 18
"Аз жаргалын хэлтэрхий" киноны Озаны дүрд тоглосон Бура Тоскопаран болон Денизын дүрээр танигдсан Ceyhun Mengiroğlu нарын фото зургууд болон товч мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.  

Озан буюу Burak Tozkoparan

Туркийн жүжигчин Бура Тоскопаран нь 1992 оны 11 -р сарын 14 нд төржээ. 28 настай. Бага байхаасаа авъяаслаг сурагч байсан тэрээр тун чадварлаг бөмбөрчин юм байна. Хамтлагийн бөмбөрчин байсан бөгөөд шилдэг хөгжимчин шагналыг хүртэж байжээ. Мөн сурлага сайтай байсан учраас  100% - ын тэтгэлэгтэй суралцаж  байсан удаатай. 2014 онд "Аз жаргалын хэлтэрхий" цуврал киноны Озаны дүрээрээ олонд танигдсан бол 2016 онд анхныхаа бүрэн хэмжээний кинонд тоглосон байна. 2017 онд мөн цуврал кинонд дүр бүтээгээд байгаа юм. 



Дениз буюу Ceyhun Mengiroğlu

Туркийн хамгийн сайхан залуучуудын нэгээр түүнийг нэрлэдэг.  Ceyhun Mengiroğlu нь загвар өмсөгч, жүжигчин мэргэжилтэй. 1986 оны 12 -р сарын 5 нд Истанбул хотноо төрсөн. Өдгөө 31 настай залуу юм. Аавынхаа ажлыг үргэлжлүүлэн хийхээр шийдсэн боловч өөрийн хүсэл мөрөөдлийг хаялгүй загвар өмсөгчөөр ажиллах болсон юм. Дубайд загвар өмсөгчөөрөө ажиллаж,  улмаар хэд хэдэн загварын агентлагтай гэрээ байгуулсан  бөгөөд дэлгэцийн салбарт ч тун амжилттай гараагаа тавьсан юм. Diesel , Dior зэрэг алдартай брэндийн зар сурталчилгаанд тоглож байжээ. "Аз жаргалын хэлтэрхий" киноны Денизын дүрийг бүтээсэн нь кино урлагт түүний нэр хүнд хурдтай өсөж, олон киноны санал хүлээн авсан байна. 2017 онд "Мөрөөдөл" хэмээх кинонд  Hazal Filiz Küçükköse - тай хамтран тоглоод байгаа юм. Хэдийгээр жүжигчний карьер нь хурдацтай өсөж байгаа ч загварын салбараа орхихгүй үргэлжлүүлэн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа аж. 







Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл