Холливуудад алдартай эмэгтэй ази жүжигчид
2018 оны 1 сарын 11
Гоо үзэсгэлэн, авъяас чадвараараа ази төдийгүй холливуудад алдартай болсон гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулж байна. Барууны кино ертөнцөд азийн жүжигчид од болон гялалзах нь ховор байдаг ч эдгээр гайхалтай бүсгүйчүүдэд боломж олдсон юм. 

1. Люси Лью



Жүжигчин Лью нь 1968 онд Нью- Йорк хотод төрсөн. Америкт цагаачлан ирсэн  Хятад охин хэдийгээр Азийн хэл соёлын чиглэлээр суралцаж байсан боловч сургуулийнхаа “Алиса гайхамшгийн оронд” хэмээх жүжигт гол дүрд тоглосноор жүжигчин болох гараагаа эхэлжээ. Сургуулиа төгссөний дараа нэрд гараагүй цуврал кинонуудад тоглож , дэлгэцийн хэд хэдэн дүр бүтээсэн ч үзэгчдэд тэр дороо мартагдаж байв. Харин 2000 онд “Шанхайн үд” кинонд хулгайлагдсан Хятад гүнжийн дүрд тоглож , энэхүү кино нь үзэгчдийн дуртай киноны нэг болжээ. Та санаж байгаа бол энэхүү кинонд Жаки чан , Овен Вильсон нар гүнжийг аврахаар олон адал явдалтай учирдаг. Люси Льюгийн дараагийн амжилт “Чарлигийн сахиусан тэнгэр” киноны нэг дүр бөгөөд энэ кинонд Камерон Диаз, Дрью Бремор нартай хамтран тоглосон. Одоо тэрээр хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн Холливудын  жүжигчдийн нэг билээ.








2. Жан Цзыи 

Жан Жиүг нь Хятад, Тайвань, Хонгконг төдийгүй Азийн зүүн бүсийн алдартай жүжигчин.  Дэлхий даяар Хонг Конг, Хятадын тулаант кинонд дурлагчид түүнийг сайн мэднэ. Харин "Гейшагийн дурсамж" кинонд гайхалтай тоглосноор дэлхий дахинд алдаршиж алдар хүндийн эзэн болсон. Тэрээр энэ киноны пробонд япон, хятадын олон сайхан үзэсгэлэнт авьяаслаг жүжигчдийг ялж, түүнийгээ ч амжилттай баталж чадсан.


Жанг бол 1979 онд Бээжинд төрсөн Хятад бүсгүй. Тэрээр 17 настайгаасаа кинонд тоглож 1999 онд анхны гол дүрээ бүтээсэн байдаг. Бүжгийн спортоор хичээллэж 15-тай үндэсний өсвөрийн  бүжгийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж Хонг Конгт телевизийн шоу нэвтрүүлэгт орж улмаар Драмын урлагийн академид суралцах болжээ. Түүний тоглосон кинонууд түүнд амжилтуудыг  авчирсан  бөгөөд Хятад, Хонг Конг төдийгүй Япон, Солонгос, Холливуудэд эрэлттэй жүжигчин  болоход нөлөөлсөн юм. Одоогоор 30 гаруй кинонд тоглоод байгаа ба дийлэнх нь гол дүр юм. 2002 онд анх Холливудын кинонд тоглосон. Авъяаслаг, үзэсгэлэнт жүжигчин, загвар өмсөгч тэрээр гадаад дотоодын кино наадмуудаас 20 гаруй шагналын эзэн болоод байгаа.




3. Фан Бинг Бинг

"Хятадын сүүлчийн хатан хаан" цуюрал киногоороо бидний танил Фан Бинг Бинг 1981 оны 9 - р сарын 16 төрсөн өдгөө 35 настай  Хятадын хамгийн алдартай модель, дуучин, жүжигчин, продюсер эмэгтэй юм.  Хятадын Театрын сургуулийг дүүргэж,  1998 -1999 онд  телевизийн цуврал кинонд тоглосон бөгөөд тэрхүү кино нь тун амжилттай болж олны танил жүжигчин болох гараагаа эхлүүлжээ.  "Golden Horse" авардс , "Евроазийн кино фестивал " "Токиогийн кино фестивал"  "Huading Awards" зэргээс   Matrimony (2007), Lost in Beijing (2007), Buddha Mountain (2011) Double Xposure (2012) зэрэг киногоороо шагнал хүртэж байсан юм. Мөн Францын  Stretch (2011), Солонгосын My Way (2011) болон Холливуудын X-Men: Days of Future Past (2014) кинонд тоглож дэлхий дахинаа танигдаж эхэлжээ. 




1999 онд Тайваны зохиолч Chiung Yao - ын зохиол "My fair princes" телевизийн цуврал киноны гол дүрд тоглосон юм. 2000 оноос өөрийн гэсэн менежертэй болж хэд хэдэн цуврал кинонд дүр бүтээжээ.  2010 оноос эхлэн фотомодель, загвар өмсөгчөөр маш амжилттай ажиллах болсон. Хөгжмийн ертөнцөд 2000 онд хөл тавьж 10 гаруй дууг олны хүртээл болгоод байна. Тэрээр жилд олон киноны санал авдаг бөгөөд холливуудаас урилга ирдэг аж. Тэрээр Холливуудын хамгийн эрэлттэй байгаа  ази жүжигчдийн тэргүүн эгнээнд яваа юм.








4. Гон Ли

Гон Ли 1985 онд Хятадын хамгийн том хөгжмийн сургуульд сурахыг хүсэн шалгалт өгсөн боловч тэнцээгүй бөгөөд тун удалгүй Бээжин дэхь драмын төв академид шалгуулахад тэнцэж, өөрийнхөө жүжигчин болох замаа тавьсан байдаг. 1987 онд Жан Имоу Гон Лиг өөрийнхөө анхны кинонд сонгон авсан нь түүний амьдралд бас нэгэн том эргэлт болсон юм. Ийнхүү Жан Имоугийн нилээн хэдэн кинонд Гон Ли үргэлжлүүлэн тоглосон юм. 1992 онд тоглосон “Чи Жиүгийн түүх” киногоороо Гон Ли Венецийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан нь түүний олон улсын наадмууд дээрээс авсан шилдэг эмэгтэй жүжигчний шагналуудын зөвхөн нэг л жишээ юм.1993 онд "шилдэг туслах жүжигчин" шагнал, Нью-Йоркийн кино шүүгчдийн шагналыг хүртсэн бөгөөд "Golden Rooster" - өөс 2 удаа "Hundred Flowers Awards" ,  "Berlinale Camera" "Cannes Festival Trophy" - оос тус тус шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байв. Гон Ли нь Тони Лиунг, Жан Зиы, Мишелл Ию, Мэгги Чиунг, Чоу Юнь Фат нарын хамт Хятад болон Хонг Конгийн хамгийн сайн кинонуудад тоглосон шилдэг жүжигчдийн нэг юм






5.  Лю Ифэ

Дэлхийн алдарт "Мулан" хүүхэлдэйн киноны Муланы дүрийг бүтээх болсон Хятадын алдарт жүжигчин, дуучин, загвар өмсөгч  Лю Ифэй нь  1987 оны 8 -р сарын 25 нд төрсөн , 30 настай. Уян зөөлөн харц, энхрий ялдам төрхтэй хирнээ маш дайчин тулааны чадвартай бөгөөд жүжиглэх чадвар нь ч дэлхийд үнэлэгдээд байгаа юм. 2009 онд Хятадын хамгийн шилдэг 4 жүжигчний нэгээр түүнийг нэрлэж байв. 10 настай байхдаа ээжийнхээ хамт Нью-Йорк руу нүүж тэндээ дунд сургуулиа төгсөж 2002 онд Хятадад эргэн ирсэн байна. Тэр даруйдаа жүжигчний авъяасаа хөгжүүлэхийг хүсэж, 15 насандаа Performance Institute of Beijing Film Academy - д тэнцэж, 2006 онд төгссөн юм. Бээжингийн кино академид элссэний дараа төрөл бүрийн телевизийн цувралд тоглох саналууд ирсэн байна. Хамгийн анх "The Story of a Noble Family" цуврал кинонд тоглож байв. Энэхүү цуврал нь CCTV дээр хамгийн өндөр үнэлгээ авсан, үзэгчдийн эерэг сэтгэгдэл ихтэй бүтээл болсон юм.  Тэрээр "Fairy Sister" хэмээх дүрээрээ алдартай. 



2005 онд "The Legend of Sword and Fairy" кинонд гол дүр бүтээснээр илүү алдартай болсон юм. 2006 онд "The Return of the Condor Heroes" цуврал кинонд тоглож, дүрээ маш гайхалтай гаргасан хэмээн сайшаагдаж, жүжигчны ур чадвараа харуулж чадсан нь өндөр амжилтанд хүрч илүү нэр хүндтэй болов. 2008 оноос  түүний карьер улам өсөж Холливуудад гарах болжээ. Хамгийн  анх "The Forbidden Kingdom" хэмээх холливуудын кинонд гол дүр бүтээсэн билээ. Үүний дараа 2010 онд романтик, инээдмийн төрлийн "Love in Disguise " кинонд Тайландын дуучин, жүжигчин Wang Leehom -тай хамтран тоглосон байна. Ийнхүү 11 жил тасралтгүй карьер нь өссөн тэрээр Макаогийн олон улсын кино фестивалаас анхны шагналаа хүртжээ.  2016 онд Академийн шагналт найруулагч Bille August - ын найруулсан "Night Peacock" киногоороо 40 дэхь удаагийн "World Film Festival" - аас "шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэж байв. 2017 онд нээлтээ нийсэн Хятадын түүхэн кинонд тоглосон дүрээрээ Шанхайн олон улсын кино наадмаас "Шилдэг жүжигчин" шагналыг хүртээд байгаа авъяаслаг, дайчин бүсгүй юм. 







Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Сүүлийн үед инстаграмаар олны танил болж буй олон загвар өмсөгчид бий. Тэдний нэг бол Mari  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл