Хамрын хөндийг ингэж цэвэрлээрэй
2018 оны 1 сарын 5
Хүйтний улиралд хамгийн элбэг тохиолддог зүйл бол ханиад юм. Тиймээс хамрын хөндийгөө цэвэрлэж, элдэв нян бактер өсөж үржхээс өмнө арга хэмжээ авч байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс хамар битүүрсэн үед хамрын дусаалга авч хэрэглэдэг. Энэ нь эхлээд хамар нээгдэх мэдрэмж төрөх ч дараа нь  эмтэйгээ дасан зохицож үр дүнгээ өгөхөө больдог. Хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэвэл илүү ноцтой асуудал ч үүсэх магадлалтай байдаг. Тиймээс гэрийн нөхцөлд энэхүү аргыг хэрэглэн хамрын хөндийг цэвэрлэж байгаарай. Мөн мэргэжлийн эмчид үзүүлэн тусгай багаж хэрэгслээр  цэвэрлэгээг хийж өгдөг.




Орц: 

Далайн давс
Ус 

Хийх арга: 

- Усаа бүлээсгэнэ. 38-40 хэм байхад болно. Хэт халуун ус хамрын хөндийг гэмтээх аюултай гэдгийг анхаараарай. Тиймээс яг тохирсон бүлээн усаар угаах нь зөв. 
- Усан дээрээ давсаа хийгээд сайтар уусгана 

Түүхий уснаас зайлсхийж гадны элдэв бактерийг устган буцалгаж хэрэглэх нь зүйтэй бөгөөд гарыг сайтар угааж цэвэрлээрэй. Мөн багажийг ариутгахаа бүү мартаарай. Энэхүү давсны уусмалыг гэрийн нөхцөлд бэлдэж болохоос гадна эмийн сангаас худалдан авч болно. Хэрхэн цэвэрлэх зааврыг доорх видеоноос хүлээн авна уу?

Хүүхдийнхээ хамрыг цэвэрлэж буй ээжийн видеог орууллаа 

хамраа цэвэрлэх заавар 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Эрчүүд сайхан эмэгтэй рүү эргэж хардаг ч эмэгтэйчүүд мөн л эмэгтэй хүн рүү харж унагадаг а  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл