Уэльсийн хунтайж Харригийн гэргий гүнгийн ахайтан Меган Маркл
2018 оны 1 сарын 5
Аав минь цагаан арьстан, харин ээж минь африк америк гаралтай байсан болохоор би хагас цагаан, хагас хар арьстан байлаа. Хүүхэд байхад минь надаас хүүхэд болгон л чи яг юу юм бэ гэсэн асуултыг байнга асууж, асуугаагүй тохиолдолд мэдэх юмсан гэж сониучирхаж, шинжиж байгаа харцаар хардаг байв. Манайх Лос Анжелес хотод арьс өнгө, яс үндсийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй дүүрэгт амьдардаг байлаа. Би цайвар арьстай харин ээж минь илүү бараан арьстай байсан болохоор хүмүүс ээжийг минь хүүхэд асрагч гэж харьцах нь олон тохиолддог байв. Нэг удаа нүдний минь өмнө нэг хүн ээжийг минь “НИГГЕР” гэж хэлэхэд, ээжийн минь нүд нулимсаар дүүрээд ирснийг би огт мартдаггүй юм. Дотроо ээжийгээ өмөөрч, тоймгүй их уурлаж байсан ч “Зүгээр дээ, ээжээ” гэдгээс өөр үг шивнэх төдий л сонсогдох хоолойноос минь гараагүй юмдаг. 12 настайдаа би сургууль дээр хүн амын тооллогод хамрагдах ёстой болсон юм. 


Цаасан дээр байсан эхний асуултанд би цагаан эсвэл өнгөт, испани эсвэл ази гэдгээ тодорхойлсон хариулт өгөх ёстой байв. Нэг л хариулт сонгох ёстой байлаа. Буржгар үстэй ч сэвхний толботой нүүр минь хар бас цагаан аль алиных нь холимог байсан болохоор би будилж гүйцээд байв. Аль хариултыг нь сонгох ёстойгоо удаан бодож суусан юмдаг. Гэхдээ л сонгох ёстой байлаа. Алийг нь ч сонгосон би эцэг эхийнхээ нэгийг гомдоож, бас тал биеэ орхигдуулж байгаагаа мэдэрч байв. Багш маань тэгэхэд будилж цөхөн суугаа намайг анзаарч, дөхөж ирэн, цагаан арьстан гэсэн хариултыг сонго гэж хэлсэн юм. 



Яагаад гэж асуухад минь “–Яагаад гэвэл чи цагаан өнгөтэй харагддаг учраас тэр.” гэж харилсан нь одоо ч ой тойнд минь үлджээ. Гэхдээ л би багшийнхаа хэлснээр бөглөж чадаагүй ээ. Ямар хариулт сонгосныг минь сонсоод, ээж минь яаж гуниглахыг харж чадахгүй гэдгээ мэдэж байсан болохоор тэр асуултад хариулалгүй үлдээсэн юм. Аав минь намайг сургууль дээрээ аль ч хариултыг сонгож чадаагүй гэдгийг маань сонсоод тэр оройноо их л гүн бодолд автан сууж билээ. Тэгээд дараа нь надад хэлсэн тэр үгс нь миний амьдралын цаашдын хором мөч бүрийг тодорхойлж өгсөн юм. “Өөрийнхөө хэн гэдгийг өөрөө тодорхойлж, зөвхөн өөртөө л үнэнч бай” гэж аав минь төөрч будилж, өөртөө эргэлзэж явсан тэр жилүүдэд минь цэг тавьж хэлж өгсөн юм.



Энэ түүх бол Их Британийн хатан хааны гэр бүлийн дотнын хүрээлэлд хүлээн зөвшөөрөгдөж чадсан, анхны холимог арьстай хүн болох, Холливуудын жүжигчин, дур булаам, сэтгэл татам, ухаалаг төдийгүй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө цогтой тэмцэгч Меган Марклын түүх юм. Америкийн телевизийн олон ангит Suits цувралаар олонд танигдаж, цаашлаад Их Британийн хаан ширээний удам залгах 5 дахь залгамжлагч болох Уэльсийн хунтайж Харригийн хайрыг булаахаасаа өмнө ч Меган Маркл олны дундаас онцгойрон гялалзсан бяцхан охин байжээ. Түүхийг эргэн сөхвөл 11 настай Меган охинд зурагтаар явж байсан Айвори аяга таваг угаах шингэний зар сурталчилгаа огт таалагдсангүй.



Учир нь зар сурталчилгаан дээр "Америк даяар эмэгтэйчүүд тостой түмпэн, шанагатай зууралдахаа болино" гэсэн утга бүхий үгийг хэлж байгааг 11хэн настай охин сонсоод “ээж эннийг хийдэг”, “ээж тэрийг хийдэг”, “ээж л ийм юм хийх ёстой” гэсэн үзэл шударга бус санагджээ. 11 настай охин гараа хумхиж зүгээр суусангүй. Өөрийн чадах зүйлээ хийхээр шийдэж, үзэг цаасаа аван Проктер энд Гэмбл корпорацийн ерөнхийлөгчид хандсан захидлаа бичжээ. Ингээд 11 настай охины тэмцэл бяцхан гэлтгүй амжилт олж, Проктер энд Гэмблийнхэн аяга таваг угаагч шингэнийхээ сурталчилгааныхаа үгийг “Америк иргэд тостой түмпэн, шанагатай зууралдахаа болино” гэж өөрчилж байжээ. 2018 оны 5 дугаар сарын 18нд хунтайж Харритай гэрлэснээр, 36 настай Меган Маркл Сассексын гүнгийн ахайтан болж, Их Британийн хааны удамд олон зүйлийн анхдагч болоод зогсохгүй, дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш эрхийн бэлэг тэмдэг болж, олон зүйлийг бүтээж бий болгох бизээ.



"Эмэгтэйчүүд дэлхийн хүн ам, хүн амын чадамжит байдлын талаас илүү хувийг бүрдүүлж байна. Тийм ч учраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн, ТА БИДНИЙ дуу хоолой сонсогдохгүй байх нь шударга бус юм." Меган Маркл

Орчуулсан: Ариунаа Онгио "Дэлхийн фото танин мэдэхүй"


Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын 1 - р байранд хүчтэй дуу х  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл