Цэр ховхлох бэлдмэл гэртээ бэлдээрэй
2018 оны 1 сарын 2
Намар өвлийн сэрүүн улиралд нимгэн хувцасласнаас эсвэл дархлаагаа сэргээх хоол хүнс бага хэрэглэснээс үүдэн маш амархан ханиад хүрдэг. Ингэж өвдөх нь таны ажлын бүтээмж, сэтгэл санааг тавгүйтүүлж, бүр хүндэрвэл хатгалгаа болж эмнэлэгт хэвтэх хүртэл аюултай. Доорх жороор найруулсан бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэвэл ханиад томуунаас сэргийлэх, нэгэнт хүрсэн ханиадыг эдгээж, уушгийг цэвэрлэн цэр ховхлох шидтэй юм. Хүйтэн эсвэл өрөөний темпратуртай ус уувал хоол боловсруулалт сайжирна. Харин халуун ус уувал биеийн темпратурийг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй.


Цагаан гааны ач тус

Цагаан гаа нь тархины өвдөлтийг сайн намдаадаг. Мөн мөөгөнцөрт халдварыг зогсоох үйлчилгээтэй. Бүхий л биеийн ерөнхий эрүүл мэндийг дээшлүүлэхэд тустай учир цагаан гааг олон эмийн найрлагаас харж болно.

Зөгийн бал юунд тустай вэ?

Супер хүнс гэж нэрлэгддэг зөгийн бал нь мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Хорт хавдар, ханиад гээд бүхий л өвчний үед анагаах болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгддэг. Зөгийн баланд "Lactobacillus" хэмээх бичил амьд эс агуулагддаг. Энэ нь ямар ч өвчнөөс биеийг сэргийлж чаддаг хүчирхэг эс юм. Энэ эс мөн тараг болон зуун настад ихээр агуулагддаг.

Нимбэгний шүүс

Нимбэгний ашиг тусыг нэрлээд барахгүй. Найрлаганд нь орсон бүх зүйлс нь хүний биед сайн нөлөөтэй бөгөөд С амин дэм болон Калигаар нэн баялаг. Биеийг ашиггүй бактериас ангижруулах, нянгийн эсрэг үйлчилгээтэй тул хүйтэн сэрүүний улиралд гэртээ заавал байлгаарай.Нимбэг нь цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн системийг тэтгэж, биеийн pH (хүчил, шүлтийн хэмжээ)-ийг тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн бөөрний дээр байрлах тунгалагын булчирхайг, тэжээж, хатахаас сэргийлдэг ажээ.

Цэр ховхлох бэлдмэлийн жор

Ханиадыг эмгүй эдгээж, цэр ховхлох ундааны жор

Хэрэгтэй зүйлс:
Зөгийн бал 100г 
Ус - 100 мл
Лимоны шүүс - 4 цайны халбага
Нунтаг цагаан гаа - 1 цайны халбага

- 100 мл усаа дунд зэргийн гал дээр тавьж буцалгана.
- Буцалгаж буй усан дээрээ 1 цайны халбага цагаан гаагаа хийж 10 минут буцалгана.
- Галаа унтрааж холимгоо хөргөөнө.
- Хөрсөнийх нь дараа 4 цайны халбага лимоны шүүс, 100 грамм зөгийн балаа нэмж хийнэ.
- Сайтар хольж 1 хонуулсны дараа хэрэглэж болно. 

Нэг удаад бэлтгэсэн бүтээгдэхүүнээ 7 хоног хэрэглэх тул хөргөгчинд хийж хадгааарай. Үүнээсээ өглөө бүр бүлээн усанд 30-40 граммыг найруулан хэрэглэнэ. 40 хоногийн турш хэрэглэхэд таны дархлаа бүрэн сэргэж, өвлийн турш ханиад хүрэхгүй байхад тусална. 40 хоногоо дуусаад 14 хоног завсарлаж, ахин 40 хоног гэх мэтээр 3 удаа хэрэглэхэд 1 жилийн турш дархлаа болон ханиаднаас айлтгүй болно. Ус уухаа хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл... Ханиад хүрч, цэр гарч буй тохиолдолд ус маш ихээр уух хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Ингэснээр хоолой болон амны хөндий дэхь бактерийг устгах цаашлаад өвчин үүсгэгч мөөгөнцөрүүдийг гадагшлуулж чаддаг ажээ.
https://www.facebook.com/DydziAmrida/?hc_ref=ARSC08bQ_j818RGVkDUm8tSAuetpKqXv9Wsu2aGxEWg7k2zRCo0bWGfwzmcTsYYeLEg&pnref=story
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл