Алдарт загвар өмсөгч Синди Кроуфорд болон түүний охин Кайя Гербер
2017 оны 12 сарын 23
XX - р зуун хамгийн алдартай супер моделиудын нэг Синди Кроуфорд 2000 оноос хойш загварын тайзнаас буусан боловч одоо ч алдартай брэндийн зар сурталчилгаанд тоглож байна. Түүний охин Kaia Gerber ээжийнхээ халааг үргэлжлүүлж загвар өмсөгч болсон бөгөөд Синди Кроуфорд охиноосоо дутахгүй гоо үзэсгэлэнтэй, залуухан харагдаж байгааг эдгээр зургуудаас харж болно. 17 -хан насандаа томоохон загварын агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байсан түүний нэр хүнд хурдтай өсөж, алдартай олон брэндүүдтэй хамтран ажиллаж байв. 1995 онд дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч болж, XX - р зууны дэлхийн хамгийн халуухан 100 эмэгтэйн 5 -р бичигдэж байлаа. Түүний бусад загвар өмсөгчдөөс ялгарах нэг онцлог бол янз бүрийн баячуудтай нэр холбогдохгүй, хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан бөгөөд зугаа цэнгэлээс илүүтэй ном уншиж цагийг нь зүй зохистой өнгөрөөдөг байсан нь олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. 



Харин түүний охин Кайя 2011 онд Versace-гийн хүүхдийн хувцас өмсч загварын гараагаа эхэлсэн гэж болно. Синди  Кроуфорд 16 наснаасаа загвартай холбогдсон бол түүнээс ч эрт охин нь амжилт гаргасаар байна. 2016 онд анхны сурталчилгаа, богино хэмжээний кинонд тоглож, анхны ганцаарчилсан сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулсан юм  Кайя ээжээсээ ч илүү өндөрт амжилтанд хүрэх ирээдүйтэй загвар өмсөгч хэмээн загварын салбарынхан дунд яригдах болжээ. Хоорондоо тун төстэй тэдний зургуудаас сонирхуулж байна. 








Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл