Холливуудад гялалзаж буй ази жүжигчин Лю Ифэй
2017 оны 12 сарын 19
Дэлхийн алдарт "Мулан" хүүхэлдэйн киноны Муланы дүрийг бүтээх болсон Хятадын алдарт жүжигчин, дуучин, загвар өмсөгч  Лю Ифэй - ын талаар мэдээлэл болон фото зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр 1987 оны 8 -р сарын 25 нд төрсөн , 30 настай. Уян зөөлөн харц, энхрий ялдам төрхтэй хирнээ маш дайчин тулааны чадвартай бөгөөд жүжиглэх чадвар нь ч дэлхийд үнэлэгдээд байгаа юм. 2009 онд Хятадын хамгийн шилдэг 4 жүжигчний нэгээр түүнийг нэрлэж байв. 



Лю Ифэй бол айлын ганц охин. Түүний аав Франц дахь Хятадын элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга, Франц хэлний их сургуулийн профессор бол түүний ээж Лю Сяоли нь бүжигчин, драмын жүжигчин эмэгтэй юм. 7 настай байхад нь түүний эцэг, эх салсан бөгөөд түүнээс хойш ээжийнхээ овгийг авсан байна. Ээжийнхээ урлагийн авъяасыг өвлөн авсан тэрээр бага байхаасаа бүжиглэж, дуулж, төгөлдөр хуур тоглож эхэлжээ. 10 настай байхдаа ээжийнхээ хамт Нью-Йорк руу нүүж тэндээ дунд сургуулиа төгсөж 2002 онд Хятадад эргэн ирсэн байна. Тэр даруйдаа жүжигчний авъяасаа хөгжүүлэхийг хүсэж, 15 насандаа Performance Institute of Beijing Film Academy - д тэнцэж, 2006 онд төгссөн юм. Бээжингийн кино академид элссэний дараа төрөл бүрийн телевизийн цувралд тоглох саналууд ирсэн байна. Хамгийн анх "The Story of a Noble Family" цуврал кинонд тоглож байв. Энэхүү цуврал нь CCTV дээр хамгийн өндөр үнэлгээ авсан, үзэгчдийн эерэг сэтгэгдэл ихтэй бүтээл болсон юм.  Тэрээр "Fairy Sister" хэмээх дүрээрээ алдартай. 

2005 онд "The Legend of Sword and Fairy" кинонд гол дүр бүтээснээр илүү алдартай болсон юм. 2006 онд "The Return of the Condor Heroes" цуврал кинонд тоглож, дүрээ маш гайхалтай гаргасан хэмээн сайшаагдаж, жүжигчны ур чадвараа харуулж чадсан нь өндөр амжилтанд хүрч илүү нэр хүндтэй болов. 2008 оноос  түүний карьер улам өсөж Холливуудад гарах болжээ. Хамгийн  анх "The Forbidden Kingdom" хэмээх холливуудын кинонд гол дүр бүтээсэн билээ. Үүний дараа 2010 онд романтик, инээдмийн төрлийн "Love in Disguise " кинонд Тайландын дуучин, жүжигчин Wang Leehom -тай хамтран тоглосон байна. Ийнхүү 11 жил тасралтгүй карьер нь өссөн тэрээр Макаогийн олон улсын кино фестивалаас анхны шагналаа хүртжээ. 




2014 онд Солонгосын алдарт жүжигчин Rain - тэй хамтарсан "love or money" бүтээл нь кино жагсаалтын дээгүүр байранд бичигдэж байсан бол тухайн ондоо "Outcast" кинонд Nicolas Cage болон Hayden Christensen нартай хамтран тоглосон юм.  Хятад-Өмнөд Солонгосын хамтын бүтээл, "The Third Love of Love" (2015), романс , мелодрамд Song Seung-heon-той хамтран тоглож, Хятадын кино наадмаас шагнал хүртсэн бол 2016 онд Академийн шагналт найруулагч Bille August - ын найруулсан "Night Peacock" киногоороо 40 дэхь удаагийн "World Film Festival" - аас "шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртэж байв. 2017 онд нээлтээ нийсэн Хятадын түүхэн кинонд тоглосон дүрээрээ Шанхайн олон улсын кино наадмаас "Шилдэг жүжигчин" шагналыг хүртээд байгаа авъяаслаг, дайчин бүсгүй юм. 

Энэ 11 -р сард  1998 онд Disney компаний бүтээж байсан "Мулан" хүүхэлдэйн киноны гол дүрийг бүтээхээр болсон бөгөөд 2019 онд нээлтээ хийх юм байна.














Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
“Victoria’s Secret”-ийн загварын шоунд оролцсон анхны ази загвар өмсөгч, “Forbes” сэтгүү  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл