Ираны сүүлчийн хатан хааны үзэсгэлэнт 17 хөрөг
2017 оны 12 сарын 11
Хаан Мохаммед Реза Пехлевийн хатан, ард олныхоо дунд хүндлэн бишрэгдсэн Farah Pahlavi нь 1938 оны 10 -р сарын 14 нд Ираны нийслэл Тегеран хотод чинээлэг айлыг гэр бүлд төржээ. Ахмад Сохраб Диба (1899-1948), түүний эхнэр Фарид Готби (1920-2000) -ийн цорын ганц хүүхэд юм. Түүний аавын гэр бүл Ираны Азербайжанаас гаралтай байдаг. Харин түүний өвөө 19-р зууны сүүлчээр Оросын Санкт-Петербург дэхь Романовын шүүхэд Ираны элчин сайдын алба хашиж байсан дипломат хүн байжээ. Фара аавтайгаа тун дотно байсан бөгөөд 1948 онд гэнэтийн ослоор нас барахад нь маш их гашуудсан гэж бичсэн байдаг. Үүнээс хойш тэдний гэр бүл санхүүгийн хүн;рэлд орж, Тегераны хойд хэсэгт байрлах том байшингаасаа нүүж, ах дүү нартайгаа нэг байшинд амьдрахаар шийдсэн юм. 



Тегеран дахь Итали сургуульд боловсрол эзэмшиж дараа нь Франц улсад  "Jeanne d"Arc School" - д суралцсан юм. Өсвөр насандаа тун спортлог байсан бөгөөд сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багын ахлагч байсан гэдэг. Сургуулиа төгсөөд  архитектурын чиглэлээр үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байсан тэрээр Парис хотноо оюутан болсон юм. Энэ үед хилийн чанадад сурч байгаа оюутнууд улсынхаа тэтгэлгээр сурдаг байсан бөгөөд төрийн тэргүүн албан ёсны айлчлал хийж тэдэнтэй уулзаж, цаашид тэтгэлэг авах оюутнуудыг сонгодог байжээ. Ингээд 1959 онд Парис дахь Ираны элчин сайдын яамны хуралдаан дээр Фара Диба анх Мохаммед Реза Пахавав хаантай анх уулзаж, танилцсан юм. Тухайн жилдээ хосууд сүй тавьсанаа зарлаж 1959 оны 12 -р сарын 20 нд ёслол төгөлдөр хуримаа хийв. Энэ үед тэрээр 21 настай байсан юм. Ираны залуухан хатан маш үзэсгэлэнтэй байсан бөгөөд дэлхийн хэвлэл мэдээлэл түүний талаар бичиж байлаа. 

Хаан урьд нь 2 удаа гэрлэж байсан ч ганцхан охинтой байсан учраас өв залгамжлах нуган хүүтэй болохыг хүсэж байсан юм. Тиймээс хууль дүрмийн дагуу хүүхэд төрүүлэх боломжгүй байсан, 2 дахь хатан болох хайртай Сорояагаасаа салсан гэдэг. Харин шинэ залуухан хатан  хаандаа 2 хүү, 2 охин төрүүлж өгсөн юм. Ийнхүү ханхүү төрүүлсэн хатан Farah Pahlav төрийн үйл хэрэгт оролцох эрхтэй болов. Хатан эмэгтэйчүүдийн эрхийг төлөө хүчтэй тэмцэгч байв. Хааны нэрэмжит их сургууль байгуулж Иран эмэгтэйчүүдийг өндөр боловсролтой болгохыг зорьж, түүнийгээ биелүүлэн Францын сургуулиудтай адил түвшинд бэлтгэж эхэлсэн тухайгаа бичсэн байдаг. 





Боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн асуудалд маш идэвхитэй оролцдог байсан тэрээр нялх хүүхдүүдтэй ээжүүдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулж, охид эмэгтэйчүүдийг уншиж , бичиж сургаж, мэргэжлийн сургалтууд явуулж, эрүүл зөв гэр бүр төлөвлөлтийг залуустай түгээн ажиллаж байсан төдийгүй эрүүл мэндийн байгууллага, хавдартай тэмцэх байгууллага, тусламжийн байгууллага, хүүхдийн төв, хүүхдийн оюуны хөгжлийн төв , Ираны соёлын сан, шинжлэх ухааны академи гэх мэт эх орондоо ихийг хийж бүтээсэн юм. Мөн буяны үйлс байнга хийдэг байсан тэрээр өглөө 9 - өөс орой 9 цаг хүртэл тасралтгүй ажиллаж байв. 1970 - аад оны эхээр хүмүүнлэгийн үйлсээрээ олон хүмүүсийг талархлыг хүлээсэн юм. Энэ хугацаанд улс дотроо удаан хугацааны аялал хийж алслагдсан нутгийн ард иргэдтэйгээ уулзаж, амьдралыг нь сайжруулахыг эрмэлзэж байлаа. 1967 оноос Ираны төрийг барих хатан хаан болсон юм. 

1979 онд Иранд Исламын хувьсгал гарч хаан түүний гэр бүл Египетэд дүрвэх болов. Дүрвээд удаагүй байхад хааны бие муудаж, АНУ - д эмчлүүлэхээр явсан боловч Иран, Амеркийн дайсагналлаас болж удаан эмчлүүлж чадаагүй бөгөөд хатан Ираны ерөнхийлөгчид хүсэлт илгээн  Египетэд буцаж ирсэн байна. Ирээд 4 сарын дараа буюу 1980 оны 7-р сард хаан таалал төгссөн байна.  Хатан хаан Египетэд 2 жил амьдарч  үүний дараа АНУ улс руу явсан юм. 2001 онд түүний охин Лейла нас барж, том хүү , бэр, ач нартайгаа Вашингтон хот руу нүүсэн байна. Одоо тэрээр Вашингтон хотноо амьдарч байгаа бөгөөд Франц улсаар байнга зочилдог аж. Ард түмнийхээ дунд хамгийн боловсролтой, ухаалаг, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэгч байсан дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн хатан хаан юм. 













Г. Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл