GINKGO BILOBA гайхамшигт ургамал, модны нууцаас
2017 оны 12 сарын 7
1945 оны 8-р сарын 6-нд Дэлхийн 2-р дайны төгсгөлд америкчууд Хирошима дээр атомын бөмбөг хаясаныг хүн бүхэн мэдэх бизээ. Тухайн дэлбэрэлтийн хор уршигаар ойр орчимд байсан бүх амьд биет устаж үгүй болсон ч харин ганц төрлийн амьд биет үлдсэнийг  ихэнх хүн мэддэггүй. 


Дэлбэрэлтийн дараагаар буюу 1945 оны 9-р сард судлаачид дэлбэрэлтийн эргэн тойрон дахь амьд амьтан, ургамал, модыг судалж үзэхэд Ginkgo biloba төрлийн мод амьд байгааг олж мэдсэн бөгөөд эрүүл саруул ургаж нахиалж байсан байна. Тухайн бүсэд 6 том Ginkgo biloba төрлийн мод амьд үлдсэн ба өнөөдрийг хүртэл амьд оршин байдаг байна.


HOSEN-JI
 















Дэлбэрэлтийн цэгээс 1130 метрийн зайд орших сүм нурсан байхад Ginkgo мод амьд үлдсэн байсан юм. Housenbou дахь ариун сүмийн газар нь дайны дараа уг модыг шилжүүлэн суулгасхыг хүссэн ч тэндээ үлдээн 1994 онд ариун сүмийг ургаж буй модонд тохируулан барихаар шийджээ. Барилга нь урд талдаа зүүн болон баруун талд нь хуваагдсан шаттай. Уг модон дээр Энх тайван, Хирошимагын залбирал сийлсэн байдаг.

SHUKKEIEN


  
Шуккейн цэцэрлэг дэх (1620 онд байгуулагдсан) Ginkgo, дэлбэрэлтийн цэгээс 1370 метрийн зайд оршдог. Дэлбэрэлтийн дараа цэцэрлэгийн бүх мод шатсан хэдий ч Ginkgo мод амьд үлдсэн байна.  4 метрийн өргөнтэй, 17 метр урт, 200 орчим настай. Одоо JR Hiroshima Station-аас холгүй байрлах цөөрмийн цэцэрлэгийн баруун талд, бага гүүрний ойролцоо байдаг.

JOSEI-JI


  
Госи-жи (ариун сүм) дахь Гинкго, дэлбэрэлтээс 1420 метрийн зайд оршдог. Энэ Ginkgo модыг 1900 онд тарьсан гэж ярьдаг. Бөмбөг унах үед мод нь өндөр хана бүхий үйлдвэрийн хажууд байрлаж байсан бөгөөд модыг өртөхөөс хамгаалсан байна. Дайны дараа модны эргэн тойрон, ариун сүмийг гурван удаа сэргээн босгосон байна. 

SENDA ELEMENTARY SCHOOL
 


Дэлбэрэлтийн цэгээс 1650 метрийн зайд оршдог Senda бага сургуулийн дэргэд энэхүү мод байрладаг. Тус сургууль нь 1945 оны 8-р сарын 6-нд атомын бөмбөгдөлтөнд бүрэн сүйрсэн. Үлдсэн цорын ганц зүйл бол танхимын ган төмөр хүрээ байсан. Энэ Ginkgo мод бөмбөгдөлтийг тэсвэрлэн гарсан бөгөөд, тэсэлгээнээс үүссэн сорви нь түүний эх биед харагдаж байдаг байна.


MYOJOIN-JI


 
Энэ мод нь Myojoin-ji (сүм)-д байрладаг, дэлбэрэлтийн цэгээс 1780 метрийн зайд оршдог. Тэсэлгээнээс үлдсэн модны нэг юм.

ANRAKU-JI


 
Анкаржу-жи (ариун сүм)-ийн дэргэд байрладаг мод, дэлбэрэлтээс 2160 метр зайд оршдог. 1948 онд уг ариун сүмийг сэргээхдээ модыг ургах зай гарган дээврийг цоорхой хийсэн байна. Энэхүү мод 12-р зуунаас хойш оршин байсан гэдэг.

 

Энэхүү гайхамшигтай ургамал нь юу агуулдаг вэ?

Гинкго билоба нь судасны ханын уян хатан чанарыг дээшлүүлж, судас тэлэх үйлчилгээ үзүүлж, тромбоцитын идэвхижилтийг сааруулж, цус шингэлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг онцгой бодис болох гинкголидууд ба билобидууд агуулдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа ургамал юм. Үүнээс гадна энэ ургамал нь маш хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүдэг, эсийн фосфолипидийн хальсны гэмтлээс урьдчилан сэргийлдэг флавон гликозидууд (проаптоцианоидууд, кверцетин, кемпферол, изорамнетин) агуулсан байдгаас гадна кальций, фосфор, тимин, калийн давс, фитостерин, аспарагин, маргенин зэрэг 40 -өөд бодис мөн агуулсан байдаг. Эрдэмтэд гинкгогийн навчнаас Эпштейна-Барра вирусын устгах маш хүчтэй үйлчилгээтэй гепадеценилсалицилийн хүчил ба билибетин гэх бодисуудыг гарган авсан. Билобетин нь ретиний хүчлээс илүүгээр хавдар үүсэх процессыг удаашруулах үйлчилгээ үзүүлдэг. Гинкгогийн навчинд байх бас нэг идэвхитэй бодис нь рибонуклеиний хүчлийг зохицуулдаг биопрей гэх бодис юм. Энэхүү бодис нь дархлал хомсдлын хам шинж өвчин болон лейкоз өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх чадвартай. Гинкгогийн навчны усан ханд нь стафилококк, сальмонелл ба псевдомонадын хөгжлийг зогсоодог. Идэвхитэй бактерийн эсрэг үйлчлэх Гинкгогийн нэг хамтрагч нь цероевийн хүчил юм. Гинкгогийн навчны экстракт нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд түүнийг түлэнхий, туяаны өвчин, сепсис ба хурц панкреатитийг эмчлэхэд ашиглаж болно. Мөн гистаминаас үссэн багтраа өвчин, бронхоспазм, арьсны үрэвслүүд, ревматизмыг эмчлэхэд хэрэглэж болно.

Гинкго билобийн хэрэглээ дэлхий даяар улам нэмэгдэж байгаа нь түүний ямар их үр дүнтэй түүхий эд болохыг батлан харуулж байна.

Өнөөдөр гинкго билобийн экстракт дараах үйлчилгээтэй болох нь нотлогдоод байна

Гинкго билобагийн эсийн болон бодисын солилцооны процессд нөлөөлөх чадвар нь түүнийг маш өргөн үйлчилгээний цар хүрээтэй болгосон.
– Чөлөөт радикалуудыг устгаж, эдийн хүчилтөрөгчийн дутлыг арилгах үйлчилгээ үзүүлж, уураг тархины хүчилтөрөгч ба глюкозын хангамжийг нэмэгдүүлж, уураг тархины эд болон захын эдүүдэд хавангийн эсрэг үйлчилгээ үзүүлж, эсийг гэмтээхээс сэргийлж эсийн хальсны липидийн исэлдэлтэд саад болно.
– Уураг тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан тархины артериал капилляр ба венийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлэн, эрүүл болон ишемийтэй зүрх , тархины цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрх болон тархийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.
– Уураг тархи ба төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулж, ишемийн дараа уураг тархины эдийг хэвийн байдалд нь сэргээхэд нөлөөлж, ой санамжийг сэргээж, уураг тархины ишемий болон хавангийн үед эд эсийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг
– Венийн судасны хэвийн үйл ажиллагааг хангаж, цусан эргэлтийг сайжруулж, ишемийд орсон эдэд хуримтлагдсан хорт нэгдлүүдийг гадагшлуулахад нөлөөлдөг
– Тромбоцидийн бөөгнөрөлийн эсрэг үйлчилснээр, судас бөглөрөлтөөс урьдчилан сэргийлнэ.
– Цусны нөхөн төлжих чадварыг дээшлүүлж, цусны өтгөрлийг багасгаж, гемолизийг ихэсгэж, хялгасан судаснууд дахь цусны эргэлтийг нэмэгдүүлдэг
– Цусны судас, хялгасан судасны хананы уян хатан чанар ба бат бөх байдлыг нэмэгдүүлснээр түүнийг гэмтлээс урьдчилан сэргийлнэ.
– Цусан дахь холестрины хэмжээг бууруулна.
– Вирусын эсрэг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь Тархины венийн судасны эмгэгийн өвчний үед Гинкго билобийн бэлдмэлийн үзүүлэх эерэг нөлөөллийн талаар мэдээлж болно. Энэ өвчний эхний шатанд тархины венийн цусны урсгал хүндрэлтэй болох ба үүнтэй холбоо бүхий шинжүүд илэрдэг.
    Цаашдын венийн дутлаас уламжлан венийн цусны зогсонги байдал үүсч, холбогдох хүндрэлүүд үүсдэг. Энэ өвчний үед тогтмол эсвэл тодорхой хугацаанд толгой өвдөх, /голдуу өглөөний цагаар/ хэвтээ буюу толгой бөхийлгэхэд өвдөх нь ихсэх, толгой эргэх, ой санамж буурах, нойргүй болох, бие сулрах зэрэг шинж илэрдэг. Мөн тархины холбогдох шинжилгээнүүдэд өөрчлөлт харагдана. Гинкго билобийн бэлдмэлийг дээрх өвчтэй 25-55 нас бүхий бүлэг хүмүүст өгсөн бөгөөд 30 хоногийн курс эмчилгээний дараа өвчтнүүдийн биеийн байдал дээрдэж, толгойны өвдөлт багасаж, нойр сайжирч, хөдөлмөрийн чадвар нэмэгдсэн. Зарим судалгаагаар Гинкго билобийн экстрактийн үйлчлэлээр судалгаанд хамрагдсан хараа муутай хүмүүсийн 62%, толгой эргэх чих шуугих шинж судалгаанд орсон өвчтний 70%, толгойны өвдөлттэй хүмүүсийн 80% нь сайжирсан байна.

Гинкго билобийн агуулсан бэлдмэлээс шахмал буюу ууж хэрэглэхэд хүний биед 60%  шимэгдэн ордог бол, тариагаар хэрэглэх нь 100% хүний биед шимэгдэн ордог.

Гинкго билобаг дараах тохиолдолд маш үр дүнтэй: 

Ой санамжаа алдах, толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах, тархины гэмтлүүд, депресс, толгой өвдөх, мигрень, хараа муудах, глаукома, тархины цусан хангамжийн дутлууд, склероз, Паркинсоны өвчин, даралт ихсэх, зүрх судасны өвчлөлүүд, стенокард, атеросклероз, цусны эргэлтийн эмгэг, үе мөчний цусан хангамжийн эмгэг, тромбофлебит, варикоз, хөлдөлт, бөөрний эмгэг, бэлгийн сулрал, экзем, архаг бронхит, хордлогын шок, шамбарамтай болон бусад цусны эргэлт алдагдахтай холбоотой өвчлөлтийг эмчлэхэд тусалдаг байна. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр инфаркт болон инсульт үүсэх магадлал багасаж, инсультийн сөрөг үлдэгдлийг арилгаж, хараа сайжирч, даралт хэвийн хэмжээнд очиж, тархины хөгшрөлт багасаж, хавдарын өвчлөлүүд үүсэх магадлал буурна. Гинкго билоба нь хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. Сургуулийн насны хүүхдүүд Гинкго билобийг хэрэглэснээр хичээлдээ идэвхтэй болж сургалт нь сайжирдаг. Гинкго билоба нь хүүхдийн эмгэг болон Альцгеймерын өвчнүүд, нас ахисан хүмүүсийн оюуны үйл ажиллагаа болон ой ухаан самууралтыг эмчлэхэд тогтвортой сайжралтыг өгч, өтлөх явцыг удаашруулна.



https://www.facebook.com/ZuunNastEmiinSan/

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл