Шинэ жилийн ширээгээ чимэх 12 төрлийн жор
2017 оны 11 сарын 28
Эдгээр хоол, салат, кекс, зууш зэрэг жоруудыг зөвхөн шинэ жил гэхгүй олон баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хэрэглэж болох юм шүү. Баярын ширээ чимэх 12 жорыг эзэгтэй нартаа хүргэж байна. 

Мексик сальса 



Сальса-салаттай тун төстэй халуун соус. Улаан лоольтой уг соус нь махтай хоолонд гайхалтай зохицно. 
Орц/8 хүнийхээр: 
Улаан лооль – 4 ш 
Өргөст хэмх – 2 ш
Амтат чинжүү – 2 ш 
Улаан сонгино – 1 ш
Том авокадо 1 эсвэл 2 жижиг авокадо 
Сармис – 2 хумс
Нимбэгийн шүүс – 1/3 аяга 
Кинза – 1 боодол 
Хурц халуун перец – ¼ ц.х 
Амталсан чинжүү – 1-2 лааз
Давс, перец 

Бүх орцуудыг дөрвөлжин хэрчинэ, сармисаа шахагчаар шахаж жижиглэнэ. Холиод, нимбэгийн шүүсээр амтална.


Гоймонтой итали салат 



Хүйтэн гоймонтой салат – дэлхийд алдартай, хүлээн авалтын зоогт тооцогдоно. Гоймонгоо сонгохдоо зөв сонгоорой, том биш хэмжээтэй байх ёстой: мушгиа, эрвээхэй эсвэл дун хэлбэртэй байна. Өнгө өнгийн гоймон бол салат тань улам л өнгөлөг харагдана

Орц: 8 хүнийхээр: 
Гахайн утсан мах – 600 г
Улаан лооль – 4 ш 
Амтат чинжүү – 4 ш
Гоймон – 700 г 
Лаазалсан эрдэнэ шиш – 3 стакан 
Үрж жижиглэсэн бяслаг – 2 стакан 
Майонез эсвэл өөрийн дуртай соус 

Давстай усанд гоймонгоо чанаж шүүгээд хөргөнө. Улаан лооль, чинжүүгээ дөрвөлжин, гахайн махаа урт нарийхан хэрчинэ. Бяслагаа том үрүүлээр үрсэн байна. Бүх орцуудыг холиод амтална.

Лаваш болон яргай загасны зууш 




Өвлийн баяраар улаан загас үнэхээр зохицно. Өөр бусад төрлийн бутербродоос амтаараа дутахгүй. Доорх орцуудаар 49 хэрчим бутерброд гарна. 

Амталгаанд: 
Цөцгийтэй бяслаг – 250 г 
Зөөхий эсвэл салатны йогурт – ½ аяга 
Нунтаг сармис – ½ ц.х 
1 том нимбэгийн хальс 
Давс – ½ ц.х
Яншуй – ¼ аяга
Бусад орцууд: 
Нимгэн лаваш эсвэл тортиль (23 см диаметртэй) – 3 хавтгай
Утсан эсвэл давсалсан яргай загас – 350 г 
Бага зэргийн цөцгийн тос 

Амталгааны бүх орцуудыг холино.  Талыг нь лавашдаа түрхэнэ, лавашаа дөрвөлжин хэлбэртэй зүснэ гэж тооцоорой. Дээрээс нь яргай загасаа тавина. Нэг хавтгай лавашаа аваад цөцгийн тосоо түрхэнэ – лаваш болон загасны махыг барьцалдуулах юм. Дахин дээрээс нь амтлагчуудаа түрхэж, загасны махаа дээрээс нь тавина. Одоо дахин цөцгийн тос түрхсэн сүүлийн хавтгай лавашаа аваад битүүлж тавина. Давхарласан лавашаа хүнсний скоч эсвэл мөнгөлөг цаасанд ороож дээрээс нь хүндхэн зүйл тавиад хөргөгчид 4 цаг байлгана, хонуулсан ч болно. Хөргөгчөөс гаргаж ирээд шүдтэй хутгаар дөрвөлжин хэлбэртэй зүснэ. Таваглахдаа шүдний мод зоож, яншуйгаар чимэглээрэй.

Хиам таваглах ер бусын арга 



Салями эсвэл өөр төрлийн хиам зүсэж таваглах – Шинэ жилийн ширээгээ чимэглэх бас нэгэн арга. Өөр аргаар таваглавал бүр л чамин харагдах болно. 

Орц: 8 хүнийхээр:
Цөцгийтэй бяслаг эсвэл 500 г хатуу бяслаг
Тал гожгор салями 
Лааз олив 

Салями хиамаа нарийхан зүсээд цөцгийтэй бяслаг түрхэнэ. Эсвэл шүдний модонд завь хэлбэртэй байхаар чимж таваглаарай

Цөцгийтэй зөөлөн мөөг 




Шампиньон мөөг тохирно. Мөөг нь зөөлөн бөгөөд шүүслэг болдог ажээ. 

Орц: 8 хүнийхээр: 
Шинэ мөөг – 1 кг
Зөөхий – 10 х.х
Бяслаг – 2,5 х.х 
Гурил – 2 х.х 
Ногоон өнгийн амтлагчууд 
Ургамлын тос – 4х.х 

Мөөгөө халуун бүлээн усанд угааж усыг нь шүүж авна. Мөөгөө нарийхан хэрчиж халаасан тосонд бага зэргийн давс хийж шарна. Мөөгөө гаргахаасаа өмнө 1 ц.х гурил хийгээрэй. Зөөхий, үрж жижиглэсэн бяслагаа хийж зөөлөн гал дээр жигнэнэ. Таваглаад яншуй зэргээр чимэглээрэй.

Төмсний гратен



Төмс – шинэ жилийн ширээний байнгын зочин. Гратен – төмстэй шинэ төрлийн хоол. 

Орц: 8 хүнийхээр: 
Төмс – 12 ш 
30%-ийн цөцгий – 2 стакан 
Сармис – 2 хумс 
Цөцгийн тос – 50 г 
Чимх давс Давс, нунтаг перец
Бяслаг – өөрийн хүссэн хэмжээгээр 

Хайруулын тавгаа тослоод жижиглэн хэрчсэн сармисаа тарааж тавина. Төмсөө нимгэн цагираг хэлбэртэй хэрчээд тавганд тарааж хийхдээ дундуур нь давс, перецээр амтлаарай. Цөцгий, задь болон цөцгийн тосоо дундуур нь мөн түрхэнэ. 200 хэмийн шарах шүүгээнд болгоно. Дээрээс нь үрж жижиглэсэн бяслаг цацаж болно.

Шарсан мах



Хүйтнээрээ ч, халуунаараа ч сайхан. Нимгэн зүсэж иднэ. 

Орц: 8 хүнийхээр: 
Гахайн мах – 950 г
Сармис – 5-6 хумс
Давс, нунтаг перец

Шарах шүүгээгээ 200 хэм хүртэл халаана. Махаа угааж хатаагаад давс, перцээр амтална. Сармисаа махандаа хийгээрэй. Махаа хүнсний утсаар сайтар уяад, 3 давхар мөнгөлөг цаасанд орооно. Халаасан шарах шүүгээндээ хийж болгоно.

Нялцгай улаан лоольтой цацагт хяруулын ороомог



Цацагт хяруул – тахианы махыг орлоно. Холестерины хэмжээ бага бөгөөд амин дэмээр баялаг мах. 

Орц: 8 хүнийхээр: 
Цацагт хяруулын цээж мах – 4 кг 
Нялцгай улаан лооль – 2 стакан
Бекон – 350 г
Нунтаг гоньд 
Базилик 
Оливийн тос – 6 х.х 
Цөцгийн тос – 400 г 

Нялцгай улаан лоолийг хэрчиж бэлдэнэ. Цээж махаа нарийхан хэрчээд, давс, перцээр амтлаад давтана. Давтсан мах дээрээ дараах байдлаар орцуудыг тавина: бекон, улаан лооль, гоньд, базилик, цөцгийн тос. Оливийн тос цацна. Ороомгоо ороож утсаар уяна. 180 хэмийн шарах шүүгээнд 30-40 минут болгоно.

Алим, хатаасан жимстэй галууны мах 



Шаржигнасан галууны мах – гайхалтай шинэ жилийн хоол. Бэлдэхэд ч амархан. 

Орц: 8 хүнийхээр: 
Галуу – 1 
Исгэлэн алим – 1 кг 
Ногоон чавга – 200 г 
Ясгүй хар чавга – 200 г 
Нунтаг перец, давс 
Чангаанзны чанамал – 150-250 г 
Зөгийн бал – 2 х.х 
Хуурай улаан дарс – 700 г
Чангаанз-зөгийн балын хандыг хийхдээ блендерт холино. 

Галууны махыг том саванд хийж хагас цаг орчим давс болон өөр бусад амтлагчаар амталсан усанд буцалгана. Галууны махаа гаргаад шөлийг нь цаасан алчууранд шингээж аваарай. Боломжтой бол хөргөгчид хийж хонуулбал сайн. Гэхдээ шууд шарсан ч бас болно. Шувууны махны гадрыг давс, перцээр амтална. Махандаа жижиг зүсэлт хийж жижиг хатаасан жимс, алимаа хийнэ. Тал жимсээ үлдээгээрэй. 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийнэ. Хагас шил улаан дарс асгаад шарна, дундуур нь шүүсээ дээрээс нь халбагадаж хийгээд байна. Цагийн дараа үлдсэн жимс, улаан дарсаа хийнэ. Махаа гаргахаас 15 минутын өмнө чангаанз-зөгийн балтай хандаа түрхэнэ.

Жейми Оливерийн шарсан тахиа 



Жейми Оливер – алдартай тогооч, хоолны нэвтрүүлгийн хөтлөгч. Шарах шүүгээнд шарах тахианы махны жорыг танилцуулж байна. 

Орц / 8 хүнийхээр: 
Тахианы мах – 2 
Далайн давс, нунтаг перец
Төмс – 4 ш 2 нимбэг 
Сармис – 2 хумс 
Гоньд, розмарин/ганга 
Оливийн тос 

Тахианы махаа давс, перецээр үрж хүнсний скочонд ороогоод хөргөгчид хийнэ. Төмсөө 4 хуваагаад, сармисаа жижиглэн хэрчинэ. Шарах шүүгээгээ 190 хэм хүртэл халаана. Саванд төмс, нимбэг, сармисаа бага зэргийн давстай буцалсан усанд хийж 12 минут орчим чанана. Усыг нь аваад ус ширгэтэл зөөлөн гал дээр 1 минут орчим байлгана. Нимбэг, сармисаа авна. Төмсөө халуунаар нь байлгахын тулд саваа таглана. Нимбэг халуун байхад нь сайтар шахаарай. Хөргөгчөөс тахианы махаа аваад илүүдэл шүүсийг нь цаасан алчууранд шингээж аваад оливийн тосоор бүрнэ. Тахианы махандаа нимбэг, сармис, гоньдоо хийж шарах шүүгээний хавтан дээр тавьж урьдчилан халаасан шарах шүүгээнд 45 минут болгоно. Тахиагаа тавган дээр тавина. Төмсөө розмарины навчтай холиод шарах шүүгээний хавтандаа тараана. Дунд нь зай гаргаад тахиагаа хийнэ. 45 минут орчим буюу тахиа болон төмс шаргал өнгөтэй болтол нь шарна. Тахианы мах болонгуут нимбэг, сармисаа аваад сармисаа үрж тахиан дээрээ цацна. Розмарины навчнуудыг түүж аваарай.

Зөгийн бал, гичтэй шарсан мах 



Жишээ нь, гахайн махыг сайхан шарж болно. Хажууд нь ногооны хачир тавьж халуунаар нь ч, хүйтнээр нь ч идсэн сайхан амтаа алдахгүй.

Орц / 8 хүнийхээр: 
Гахайн мах – 5- 5,5 кг 
Сонгино – 2-2,5 ш 
Лууван – 2 ш 
Өндөгний шар – 2,5 
Зөгийн бал – 2,5 х.х
Эспрессо – 1,5 х.х
Гич – 6,5 х.х 
Хадаасан цэцэг, давс 

Махаа давстай усанд хийж хонуулна (150 г-ыг 4 л ус) Шарах шүүгээгээ 120-150 хэм хүртэл халаана. Сонгиноо арилгаад хадаасан цэцэг хэд хэдийг зооно. Махаа савандаа хийж сонгино, луувангаа бүтнээр нь хийнэ. Ногоо далд ортол ус хийгээд 120 хэмд 2 цаг орчим буцалгана. Хэрвээ танд хүнсний халуун хэмжигч байгаа бол махны хэм 72 хүртэл болгоно. Цаг болонгуут нь шарах шүүгээнээс авч хөргөнө. Өндөгний шар, цагаанаар ялгаж аваад шарыг зөгийн балтай холино. Дээрээс нь хүйтэн эспрессо, гичээ хийнэ. Шарах шүүгээний хэмийг 230 хүртэл ихэсгээд шарах шүүгээний сараалж дээр тавина.Гахайн мах дээрээ зөгийн балтай өндгөө түрхэнэ. Шаргал өнгөтэй болтол нь шарна.


Цангистай цагаан гааны кекс 



Амтат кекс баярын өдрүүдийн нэг үдшийг тань чимэх болно. 
Орц / 8 хүнийхээр: 
Гурил – 150 г 
Хөөлгөгч – 1 ц.х
Нунтаг цагаан гаа – 1 х.х 
Нунтаг хадаасан цэцэг – ½ ц.х 
Цинамон – ½ ц.х 
Задь – ½ ц.х 
Давс – ¼ ц.х
Хар перец – ½ ц.х 
Сахар – 150 г 
Сод – ¼ ц.х 
Сүү – 100 мл 
Цөцгийн тос – 60 г 
Зөгийн бал – 1 х.х 

Хатаасан цангис Өндөг, төс, сүүгээ хөргөгчнөөс гаргасан байна. Гурил, хөөлгөгч, амтлагч, давсаа бүгдийг холино. Өөр саванд тос, сахар, өндөг, зөгийн бал, сүү, содоо хийж хутгана. Гурилаа зуурна. Өөрийн хүссэн хэмжээгээр цангисаа хийнэ. Кексний хэвээ цөцгийн тосоор тослоод гурил цацна. Кексний зуурмагаа хэвэндээ хийгээд 180 хэмийн шарах шүүгээнд 40-45 минут халаана. 

Кексээ бэлэн болохоор нь дээрээс нь чимэглэж болно: 3-4 х.х сахарын нунтаг дээр хэдэн дусал нимбэгийн шүүс дусаана. Өтгөн зуурмаг гарах ёстой.
Эх сурвалж: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1696033070417995&id=1538145866206717









Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл