Түүхэнд үлдсэн хамгийн алдартай тагнуулч эмэгтэйн амьдрал
2017 оны 11 сарын 28
Түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн алдартай тагнуулч эмэгтэйг Мата Хари гэдэг. Тэрээр Голланд гаралтай аж. Гэвч 1917 оны аравдугаар сарын 15-ны өглөө Парисын Лазаре шоронд цэргийн машинаар ачигдаж иржээ. Энэ үедээ тэрээр 41 настай, өргөн хүрээтэй малгай өмсөж, цаазаар авахуулах ялын тогтоолтой ирсэн аж.

Тэрээр ийнхүү шоронд суухаас арваад жилийн өмнө Европт амьдарч байжээ. Энэ үедээ домогт ”femme fatale” гэх хочтой үзэсгэлэнт бүжигчин байсан аж. Иймд түүний шүтэн бишрэгчид дунд сайд, том албан тушаалтан, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, генералууд байсан гэдэг. Гэвч энэ үед дайн болсноор бүх юм өөрчлөгдсөн. Энэ үед Европыг тойрон аялах дуртай гэж өөрийгөө бодож байжээ. Гэвч түүний энэ бодол ондоо байсан гэдгийг ойлгосон байна. Тэрбээр малгай өмссөн эрхэмсэг эрчүүдээс илүү их мэдээллийг авахыг хүсэх болжээ. Энэ бол түүний тагнуулч болсон явдал юм.

Тагнуулчийн ажил гэмт хэрэг үү?



Мата Хари нь Герман улсад хөлсөөр ажилладаг байсан. Ийнхүү тус улсад амьдарч байхдаа холбоотны офицеруудаас нууц мэдээллийг нь олж авдаг байжээ. Түүнчлэн авсан мэдээллээ цалин өгдөг нууц эзэн рүүгээ илгээдэг аж. Ингэснээр холбоотны хэдэн мянган цэргүүдийн амь насанд хариуцлага хүлээлгэх тухай сониныг удирдах болжээ. Гэвч энэ үед түүнтэй холбоотой шүүх хурал болсон. Мөн баримт нотолгоонуудыг ил болсон. Үүний улмаас тэр цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн юм.

Учир нь түүний эсрэг гарч ирсэн нотолгоонууд Францын Батлан хамгаалахын яамтай холбоотой болохыг нь тогтоосон юм. Ингэснээр хамгийн алдартай эмэгтэй тагнуулч болохыг нь дэлхий нийт мэдэх болжээ. Мөн 1917 онд Францын тагнуулын албаны байцаалтыг хавтаст хэрэгт хавсруулсан байв. Энд Нидерландын Лиуварден хотын Фриес музейн шинэ үзвэрийн тухай мэдээлэл хүртэл байсан аж.

Түүнийг зочид буудалд баривчилсан



Мадрид дахь Германы цэргийн газар Мата Харигийн Берлинээс утасдаж буй нууц яриаг илрүүлжээ. Ингэснээр түүнийг Чемпс-Элисес зочид буудалд яаралтай баривчилсан юм. Энэ үед богино хугацаанд түүний хэргийн шүүх хурал болж, олон нотлох баримт ил цугларсан байна.

Түүний талаар баримтанд бичихдээ, “Мата Хари буюу Маргарете Зелле нь 1876 оны наймдугаар сарын 7-нд Нидерландад төрсөн” тухай дурдсан байжээ. Мөн түүний талаар Фриес музейн захирал Ханс Гроеневег хэлэхдээ, “Тэр тагнуулч хийхээсээ өмнө Европийн нийслэлд алдартай бүжигчин байсан. Түүний зургаар сонин, гэрэл зураг чимдэг байсан юм. Мөн түүний нэртэй бүжиг ч зохион байгуулагдаж байлаа” гэв. Мата Хари ийм л алдартай бүсгүй байсан аж.



/Түүнийг цаазаар авах ялын тогтоол/
Харамсалтай нь түүний гайхалтай авьяас чадварт нь тагнуулчийн шинж тэмдэг давамгайлсан байжээ. Олон түүх ч түүнийг өөрсдийн онолоор хамгаалж байдаг. Тэдний зарим нь Францад болсон дайны тухай учрыг тайлбарлах гэж тагнуулч болсон гэдэг аж.


 
/Цагдаад баригдах үед авсан зураг/
1916 онд тэрээр Испани улсаар дамжин Франц улсад ирсэн. Энэ үедээ Мадридад ажилладаг Германы цэргийн атташе Арнольд вон Каллетэй танилцжээ. Тэрээр ийнхүү авсан нууц мэдээллээ тухай үеийн дайны холбоот улсдаа туслах зорилгоор цуглуулж байсан аж. Гэвч тэрээр ярьж буй харилцуур утсыг нь чагнаж байгааг мэдээгүй юм. Түүнчлэн тэрээр Берлин дахь албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг Агент H21 гэдэг байсныг нь илрүүлсэн байна.


 
Мата Хари нь Франц хэлээр ярьдаг байсан. Мөн цахилгаанаар ирсэн кодыг эвдэж сурахад нэлээд хугацаа зарцуулсан гэдэг.

 

Энэ алдартай эмэгтэй хоёр хүүхэдтэй байсан гэдэг. Гэвч 1917 оны аравдугаар сарын 15-ний өдөр цаазаар авахуулсан юм. Түүнийг эхлээд буудах үед газар унасан гэдэг. Энэ үед дахин толгойд нь сум зоосноор дэлхийн алдартай тагнуулч эмэгтэйн түүх төгссөн аж.

Эх сурвалж: http://yellow.zindaa.mn/25xx
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл