Бага насны хүүхдүүдийн дундах спорт авиралтын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2017 оны 11 сарын 27
Өнгөрсөн амралтын өдрөөр Зайсан дахь "Golden Well" хотхоны Урса спорт зааланд "Улаанбаатар залуусын холбоо" ТББ байгууллагын дэргэдэх "Улаанбаатар аялагч" клубын нэрэмжит бага насны хүүхдүүдийн дундах спорт авиралтын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Спорт авиралт олимпийн төрөлд орсонтой холбогдуулан хүүхдүүд, эцэг эхчүүд болон олон нийтэд таниулах  зорилготой энэхүү тэмцээн 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд Монголын  Уулчдын Үндэсний Холбоо хамтран зохион байгуулсан байна. Уг тэмцээнд 4-6 насны , 7-9 насны эрэгтэй , эмэгтэй гэсэн 4 ангилараар нийт 39 тамирчин хүүхдүүд оролцож , хурдны төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон юм. 


Харин тэмцээний ивээн тэтгэгчээр Монрэ даатгал, Монос групп, Mongolian Mountain Summit LLC , www.emegteichuud.mn, , MJL хуулийн ферм 2 дахь жилдээ ажилласан байна. Нийт  оролцсон хүүхдүүдээс : 


7-9 насны эмэгтэй төрөлд: 

Түмэндэмбэрэл - Алтан медаль 
Золзаяа - Мөнгө медаль 
Эрдэнэзул - хүрэл медаль  


7-9 насны эрэгтэй төрөлд: 

Мөнх-Оргил - алт медаль 
Гэгээнбилиг - мөнгө медаль 
Энхтүвшинбаяр - хүрэл медаль 


4-6 насны эрэгтэй төрөлд: 

Титу - Алт медаль
Цэлмэг -Мөнгө медаль
Хүсэлбаяр -Хүрэл медаль


4-6 насны эмэгтэй төрөлд: 

Үлэмж -Алт медаль
Сүндэръяа - Мөнгө медаль
Анирлан - Хүрэл медаль тус тус хүртсэн байна. 



Энэхүү спортоор хичээллэсэнээр  хүч тамир, тэнцвэр, тэвчээр, уян хатан байдлаа хөгжүүлж, өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлж, бие бялдар төдийгүй оюун ухааныг сорьж байдаг. Тиймээс олимпийн шинэ төрөл болох спорт авиралтаар хичээллэхэд үүд хаалга үргэлж нээлттэй юм шүү. 







Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл