С.Төгс: ”Монголын шилдэг загвар өмсөгчид цуврал”
2017 оны 11 сарын 15
Энэ удаа нэр шигээ сайхан загвар өмсөгч С.Төгсийн тухай товч мэдээлэл болон фото зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр 1991 оны 4 -р сарын 17 нд Улаанбаатар хотод төрсөн. Makeup artist, stylist мэргэжлээр Берлиний Maggie сургуулийг дүүргэсэн. "Asia Next Top Model" шоунд Монголыг төлөөлөн оролцсон анхны загвар өмсөгч бөгөөд 8000 гаруй бүсгүйчүүдээс шилдэг 14 -т шалгарч, азидаа түүний карьер өссөн юм. 2010 оноос загварын салбарт ажиллаж эхэлсэн тэрээр 2011 онд Берлиний загварын долоо хоногт цорын ганц ази моделиор оролцож, 2013 онд "Vision 2013" наадмаар Топ модель болсон юм. Берлиний “Izaio model management”, Сингапурын “Looque”, “NU”, “Now model management”, Лондонд “Jem model management” зэрэг гадаадын нэр хүндтэй агентлагуудтай гэрээ байгуулан  загвар өмсөгчөөр ажиллаж байв.


Elle Germany, Supreme Berlin, Nike streetstyle зэрэг сэтгүүлийн ковер болж, Токиогийн загварын долоо хоногт болсон Ариунаа Сүригийн загварын шоу, Нью-Йоркийн загварын долоо хоногт болсон Katya Zol-ийн шоу, Anja Gocke, Blacky Dress Berlin, Bvlgari, Roberto Cavalli, DKNY, Adidas, Diane von furstenberg, Chanel jewellery зэрэг зэрэг томоохон шоунд алхаж, өнгөрсөн намар гэхэд Италид болсон “Milan Fashion Week”-д оролцож хамгийн гол загвар өмсөгчөөр ажилласан байна.  2017 оны 6 сард  БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asia model awards” тэмцээнээс “Азийн стар модель” шагналын эзэн болоод байгаа юм.  



Түүний фото зургуудаас хүргэж байна.


































Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл