”World Miss” 2017 тэмцээнд Энэтхэг улсыг төлөөлөн оролцож байгаа мисс
2017 оны 11 сарын 14
Жил жилийн дэлхийн миссийн тэмцээнд Энэтхэгийн миссүүд финалын шатанд үлддэг бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм. Хамгийн анх 1966 онд Энэтхэгийн мисс тэргүүн титмийг хүртэж байв. 1999 онд Энэтхэгийн мисс Юкта Мооклей дэлхийн миссийн алдрыг хүртэж дараа жил нь буюу 2000 онд  Приянка Чопра эх нутагтаа энэхүү эрхэм хүндтэй алдрыг авчирсанаараа хамгийн богино хугацаанд нэг орноос төрсөн дэлхийн миссүүд болж байсан юм. Хоёр жил дарааллан "дэлхийн мисс" - ын титмийг зүүж байсан Энэтхэг улсыг энэ жил Manushi Chhillar хэмээх бүсгүй төлөөлөн оролцож байна.

Тэрээр 1997 оны 5 сарын 14 нд төрсөн, 20 настай. Түүний аав нь анагаах ухааны доктор, эмч бол ээж нь биохимийн салбарын доктор, профессор бөгөөд Manushi Chhillar ч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн авахаар анагаах ухааны чиглэлээр суралцаж байна. Дуулж, бүжиглэх авъяастай. Мөн зураг зурах, шүлэг бичих дуртай бүсгүй юм. Приянка Чопра бол түүний үлгэр жишээ авч, хүндэлдэг жүжигчин, загвар өмсөгч нь юм. Энэтхэг, Англи хэлээр ярьдаг.

Өндөр: 173 см
Жин: 55 кг
Үсний өнгө: Хар
Нүдний өнгө: хар



Видео танилцуулга





Түүний зургуудаас хүргэж байна




































Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг поп дуучны жагсаалтын 1 - р байранд хүчтэй дуу х  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл